Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Амьдрал, ганцаардлын тухай Муракамигийн номууд дахь 30 хүчирхэг эшлэл



 Миний тухай чиний мэддэг гэх бүхэн чинь ердөө л дуртгал төдий, өөр юу ч биш. 

*** 

Заримдаа хажууд чинь хэвтэхдээ хачин их ганцаарддаг, би. 

***

 Өглөөн нарны цацраг оносон бүхнээ сарниулдаг. 


Нэг хүн нөгөөгөө бүрэн дүүрэн, ханатал ойлгож мэдэрнэ гэж ер нь байдаг болов уу?

*** 

Хэн нэгнийг таних гэж маш их хугацаа, хичээл зүтгэл, эрч хүч зарцууллаа гээд эцсийн эцэст түүний мөн чанарт хэрхэн зэрэг ойртож чадах бол оо? Хүчилж хичээлээ гээд хэн нэгний талаар үнэн чухлыг мэдэж чадна гэж үү? 

***

Дурсамж болоод сэтгэгдэл яг л хүн шиг нас нэмдэг. Гэхдээ тодорхой зарим сэтгэгдэл орь залуугаараа үлдэж, тодорхой нэгэн дурсамж хэзээ ч сарнин оддоггүй. 

***

Мөнгөөр үнэлэгдэх зүйлст мөнгөө зарцуул. Мөнгөөр авч дийлэхгүйд цагаа зарцуул. 

Нэг хөнжилд зэргэцэн хэвтээ хоё хоёр нүд нүдээ анихдаа нэг нэг хувь хүн болно. 

***

Магад хүн бүр эгэл байх, гэхдээ ердийн биш.  

***

Вискиг зүгээр нэг ууж болохгүй. Сайхан хүүхний адил бишрэн хараад, таашаан хүртэх ёстой. 

***

Хөгжим хэзээд халуун дулааныг авчирдаг. Хөлдөж царцсан оюун бодол, бие цогцсыг маань мөнхийн хүйтнээс гэсгээх хүчтэй. 

Хэн нэгний бүхий л зүрх сэтгэлээрээ хайрлана гэдэг амьдралын хамгийн сайхан мэдрэмж. Хэдий тэр хүнтэйгээ хамт байхгүй байлаа ч хамаагүй. 

***

Утга учиртай л бол ямар ч зовлонг туулж чадна, би. 

***

Энэ дэлхий гэгч эсрэг тэсрэг дурсамжийн эцэсгүй тэмцэл болой. 

Чи дурсамжаа нууж чадах ч түүнийг бүтээсэн түүхийг арилгаж огт чадахгүй. 

***

Амьдралыг туулах зуураа бид өөрсдийгөө таньдаг. Гэтэл таних тусмаа бид өөрсдийгөө алдах болдог. 

Дурсамж чамайг дотроос чинь дулаацуулна. Бас дотроос чинь урж тасдаж ч дөнгөнө.  

***

Хэрэв чи л намайг санаж байвал бусад бүх хүн мартсан ч надад хамаагүй. 

***

Анир чимээгүйг угтаа чимээлж болохыг би олж мэдсэн юм. 

Төгс бичнэ гэж байхгүй. Яг л төгс цөхөрнө гэж байдаггүйтэй адил. 

***

Салхинд өөрийн шалтгаан буй. Бид л анзаарах завдалгүй аж төрдөг болохоос. Угтаа бидэнд салхиийг мэдрэх хүч бий. Салхи чиний дотор юу болж буй цөмийг мэднэ. Ганцхан салхи ч биш. Бүх зүйл, чулуу хүртэл. Эд биднийг дэндүү сайн мэднэ. 

***

Далай ширтэн зогсохдоо би хүмүүстэй ярихыг үргэлж хүсдэг. Харин хүмүүстэй ярилцан зогсохдоо далай руу буцаад гүймээр болдог. 

Заримдаа бидний толгойд ямар ч утга авцалдаагүй зүйлс ороод ирдэг. Сарнай цэцэг, тухаа олоогүй малгай, хүүхэд байхдаа дуртай байсан цамц, Gene Pitney-гийн хуучин дуу. Энд тэндээс холилдсон хаачихаа мэдэхгүй цуваа. Тэд хоёр гурван өдөр биднийг ээрч байгаад хаанаас ирсэн тэр зүгтээ гэнэт одно. Харанхуй руу л байх даа… Эсвэл зүрх рүү ухсан зөндөө олон худаг руу…  

***

Заримдаа би музейн манаач шиг санагдах юм. Асар том, хов хоосон, хэн ч тоож очдоггүй тэр музейг хэний ч төлөө биш зөвхөн өөртөө зориулан манах… 

Хэрэв чи бусдын уншдаг номуудыг л уншаад байвал бусдын бодлыг л давтах болно гэсэн үг. 

***

-Зүрх сэтгээлээ нээсний дараа юу болох бол? -Бүх юм арай дээрдэнэ. 

***

Ганцаардана гэдэг тийм ч хүсээд байхаар юм биш л дээ. Зүгээр л би шууд гарч очоод хэн нэгэнтэй танилцаад, найзалж чаддаггүй. Тэгсний дараа заавал харамсах хэрэг гардаг болохоор тэр. 

Цагийн зүү чаг чагхийн, цаг хугацаа өнгөрөн байна. Өнгөрсөн улам зузаарч, ирээдүй тэр хэрээр хорогдно. Боломжууд хумигдаж, гомдол овоорно. 

***

Цаг хугацаа өнгөрөхөд л чи ухаарах болно. Үрэгдэх нь үрэгдэж, үлдэх нь үлдэнэ. 

***

Цаг хугацаа бүхнийг зохицуулдаг. Гагцхүү цаг хугацааны зохицуулж дийлэхгүйтэй л чи өөрөө учраа олох болно. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
6 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
8 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
11 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.