Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Амьдралд өөрчлөлт авчрах 5 АГШНЫ ХҮЧ


Бидний өдөр тутмын амьдралд айх, сандрах, хэт их догдлох, уурлаж уцаарлах мэдрэмжүүд цаг үргэлж тохиолддог. Сэтгэл хөдлөлдөө автан шийдвэр гаргах нь сөрөг үр дагавар авчрах нь бий. “5 агшинд амьдралаа өөрчил” олон улсын бэстселлер номын зохиолч Мэл Роббинс "Хүн бүр 5 агшны хүчийг мэдвэл амьдрал илүү амар хялбар байх болно" гэж зөвлөжээ.

5 агшны хүч гэж юу вэ? Аливаа сөрөг мэдрэмжид автах үедээ дараах алхмыг хэрэгжүүлээрэй.             

1. Сэтгэл хөдлөлөө мэдрэх /Айдастайгаа нүүр тулж, өөртөө хүлээн зөвшөөрнө/
2. Тодорхой болгох /Яг ямар мэдрэмж төрж байна, юунд уурлаж, юунаас айж буйгаа өөртөө тайлбарлана/
3. “Үүнийг хийхээсээ айж байна” гэж бодохоосоо өмнө “Үүнийг хийнэ гэхээс догдолж байна” гэж бодож өөртөө ойлгуулах /Нэг үгээр сэтгэл хөдлөлөө өөрөө чиглүүлж, айгаагүй мэт өөртөө ойлгуулна/
4. Ямар үр дүн гарахыг нүдэндээ зураглан төсөөлөх
5. Тухайн сөрөг мэдрэмж төрүүлсэн зүйлээ хийхээс айж сандарч байвал “5,4,3,2,1 … Яг одоо” гэж шууд эхлэх /Хүнд хэцүү үед айдсаасаа болж цаг их алддаг тул эхлэх нь хамгийн зөв арга юм/

5 агшны хүчийг амьдралдаа хэрхэн хэрэглэх вэ?

Өглөө босох: Өглөө эрт босч сурах гэж хичээвч ч нойрондоо дийлдэх гээд байдаг бол өглөө сэрүүлэг дуугармагц “5,4,3,2,1” гээд шууд босох хэрэгтэй.
Шийдвэр гаргах: Энэ үед хүн эргэлзэж, цаг их алдсанаар шийдвэр нэгэнт оройтох нь ч бий. Тиймээс “5,4,3,2,1” гэж хэлээд хамгийн эхний сонголтоор шийдвэрийг гараарай.
Дасгал хийх: “5,4,3,2,1” гээд эрч хүчтэйгээр дасгалаа эхлээрэй.
Хийхийг хүсэхгүй ч шаардлагатай зүйлээ хийхдээ: “5,4,3,2,1” гэж зориглон хийх.
Хэн нэгэн рүү утсаар залгахдаа айж, халгаж байвал: “5,4,3,2,1” гээд залгах товчийг дарах.
Илтгэл танилцуулахын өмнө: Урт амьсгаа аваад “5,4,3,2,1” гэж тоолоод индэр дээр гарах.
Уур хүрэх: “5,4,3,2,1” гэж тайван удаан тоолоод гүнзгий амьсгал аваарай. Тайвшрах болно.

Хүн аливаа шийдвэрийг гаргахдаа уурлах, бухимдах, айх зэргээр сэтгэл хөдлөлөөрөө хандах нь бий. Бүх зүйлийг сэтгэл тайван, урам зоригтой хийх нь боломжгүй. Зарим зүйлд өөрийгөө хурцалж, хүчилж өгөх хэрэгтэйг санан “5 агшны хүч”-ийг амьдралдаа хэрэгжүүлээрэй. Та чадах болно.

Эх сурвалж: Melrobbins.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
12 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Лха.Д 2021.01.22 162.158.118.73

Гайхалтай. Энгийн ойлгомжтой. Баярлалаа

0 Хариулах