Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Амьдралын үнэ цэнийг мэдрүүлэх сэтгэл хөдлөм 12 кино


Кино, дэлгэцийн бүтээлд асар их хүч нуугддаг. Танд инээж бэлэглэж, сэтгэл санааг тань өргөж, эсвэл харах өнцгийг бүхэлд нь өөрчилж ч чадна. Энэ кинонууд таны амьдралд тус болж, сэтгэлийг тань хөдөлгөнө гэж найдаж байна. Трейлерүүдийг сонирхоод үзээрэй. 


1. Youth (2015)

Урт хугацаанд найзууд явсан хоёр цугтаа амралтад явах бөгөөд нэгэн үе агуу хөгжмийг ар араас нь туурвиж асан хөгжмийн зохиолч, удирдаач Фред өөрийн амьдралыг эргэцүүлэн санах болно.

2. A Man Called Ove (2015)

Бүх зүйлээ алдаж, амьдрах хүсэлгүй, утга учиргүй болсон эр амиа хорлохоор шийдсэн ч түүний үйлдэл болгоныг ямар нэгэн зүйл таслан зогсоосоор байх болно.

3. I, Daniel Blake (2017)

Хижээл насны нэгэн мужаан эр осолд орсныхоо дараа улсаас халамж авах хэрэгтэй болдог. Удалгүй өөртэйгөө адил нөхцөлд байгаа хоёр хүүхэдтэй ганц бие бүсгүйтэй учирч нөхөрлөнө. Энэ кино 2016 оны Каннын кино наадмын дээд шагнал "Алтан дал модны мөчир"-ийг хүртсэн юм. Найруулагч Кен Лоүч "Ядуу хүмүүсийг ядуу байгаа нь тэдний өөрсдийн буруу мэтээр хэлдэг. Гэвч үнэндээ энэ нь засгийн газрын харгис байдлаас үүдэлтэй." хэмээн киноныхоо тухай хэлжээ.

4. The Salt of the Earth (2014)

Гэрэл зурагчин Себастьян Салгадугийн бүтээлүүд амьдралыг яг байгаагаар нь, итгэмээргүй тэр л бүхнийг тусган харуулна. Түүний хүү Рибе́йру Салгаду болон алдарт найруулагч Вим Вендерс нар уг баримтат киногоороо Оскарын шагналд нэр дэвшиж байсан.

5. Groundhog Day (1993)

Та яг л нэг өдрөө дахин дахин сэрээд байвал яах вэ? Ямар ч арга ашигласан, юу ч хийсэн үүнийг зогсоож чадахгүй байвал хүн яаж өөрчлөгдөх бол? Юу мэдрэгдэх байсан бол? 

6. Into The Wild (2007)

Тус бүтээлд өөрийн таньж мэддэг бүхнээ орхиод Аляск руу явах нэгэн залуугийн түүхийг өгүүлнэ. Тэр бичиг баримтаа устгаж, мөнгөө хандивлаж, шатааж, зөвхөн үүргэвч, хэдэн ном, усны савтай л тийш хөдөлдөг. Энэ киноны төгсгөл танд нэгийг бодогдуулах нь гарцаагүй.

7. Ma Ma (2015)

Хөхний хорт хавдартай болсон эмэгтэйн амьдрал тэр мэдээг сонссон цагаас эхлэн өөрчлөгдөх болно. 

8. Wild (2014)

Нөхрөөсөө салаад удаагүй байсан бүсгүй ганцаархнаа ууланд авирахаар явна. Гэвч тэр энэ үедээ өөрийгөө илүү танин мэдэж, ойлгож аваагүй байсан шинэ бүхэнтэй нүүр тулах болно.

9. Ikiru (1952)

Бүх амьдралынхаа турш нэгэн хэвийн л зүйл хийж, нэгэн хэвийн амьдарсан хүн эцсийн мөчид ухаарч, амьдралаа бүрэн дүүрэн "амьдарч" чадсан эсэхээ өөрөөсөө асууна. Тэгээд жинхэнээсээ амьдарсан мэт мэдрэмж авахыг оролдоно. Энэ бол амьдралаа үрэн таран хийхгүй байх тухай хамгийн энгийн мөртлөө утга учиртайгаар үзүүлж чадсан бүтээл юм.

10. The Kings of Summer (2013)

Гэрт нь бүх зүйл хэцүү мэт санагдаж, орхиж явахыг хүссэн өсвөр насны найзууд бүгд хамтдаа зугтаж ой модон дунд амьдрахаар шийднэ.

11. 127 Hours (2010)

Ууланд авирах дуртай залуу хүмүүст хэлэлгүйгээр адал явдал хайн замд гарсан ч гэнэтийн зүйл тохиолдон гацаж орхино. 127 цагийн турш тэнд гацсан тухай бодит түүхийг энд харуулжээ.

12. Peaceful Warrior (2006)

Амьдралынхаа утга учрыг хайж явсан нэгэн залуу хувь тавилангаар гэлтэй нэгэн хүнтэй учирч, бүх зүйл тэр цагаас эхлэн өөрчлөгдөж эхлэх болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
19 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.