Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Амжилттай яваа хүмүүс 20-иод насандаа юу хийж байсан бэ?

Дэлхийг өөрчилж чадаагүй байгаадаа санаа зовох хэрэггүй дээ 20 настнууд минь!


Бид амжилттай яваа хүмүүсийг залуу, туршлагагүй, нэр алдарт хүрээгүй байснаар нь бараг төсөөлдөггүй. Гэхдээ тэд 20-иод бусдын л адил алдаж, туршлага хуримтлуулж, тэгээс эхэлж явсан гэдгийг дараах алдартнуудын түүх гэрлэх болно. 

Магадгүй чамд яг одоо өөрийгөө олоогүй, зорилгоо тодорхой болгоогүй юм шиг санагдаж мэдэх юм. Гэвч хүн бүрийн цаг хугацаа өөр өөр. Чи юунаас ч хоцроогүй, бас хэнээс ч түрүүлж алхаагүй гэдгийг санаарай. Марк Цукерберг өсвөр насандаа 1 сая доллараар үнэлэгдэх програм бичиж байсан бол Морган Фримен дөнгөж 52 насандаа шүүмжлэгчдийн анхаарлыг татаж, жүжигчнийхээ нэр алдарт хөл тавьсан байдаг.

 Ким Кардашьян алдартнуудын хувцасны шүүгээг цэгцэлж байв

2006 онд цацагдсан "The Simple Life" шоунд Кардашьян Парис Хилтоны найз болж, уг шоунд цухас гарчээ. Ингэхдээ тэрбээр найзынхаа хувцасны шүүгээг цэвэрлэж, цэгцлэхэд нь тусалж байв. Учир нь, Кардашьян тухайн үед хувцасны шүүгээ цэгцлэхийн зэрэгцээ eBay сайт дээр дизайнеруудын урласан хувцсыг худалдаж орлого олдог байсан юм. Тэрбээр Синди Кроуфорд, Серена Уильямс, Роб Лоу, Ники Хилтон, Николь Ричи зэрэг оддын шүүгээг цэгцэлж байсан гэнэ. 

Серена Уильямс анх удаа "Их дуулга"-д түрүүлэв

Талбайн теннисний бүх цаг үеийн хамгийн шилдэг тамирчдын нэг Серена Уильямс дөнгөж 17 насандаа "Их дуулга"-д түрүүлж байжээ. Тэрбээр 1999 онд тус тэмцээнд аваргалж байсан дөрвөн тамирчныг ялж, хэний ч төсөөлж байгаагүй амжилтыг үзүүлсэн юм. 

Эллен Деженересийг 20 настай байхад найз бүсгүй нь авто машины ослоор өөд болжээ 

Салаад удаагүй байсан найз бүсгүй нь Эллений ахын тоглолтыг үзэх гэж яваад автомашины осолд орж нас барсан нь түүнд том цохилт болжээ. Гэвч түүний амьдралд тохиолдсон энэ гашуу нь Элленийг эцэстээ станд-ап комедигийн салбарт хөл тавихад онцгой үүрэг гүйцэтгэсэн гэдэг. 

Жоанна Роулинг Оксфордын их сургуулиас татгалзсан хариу сонсож байв

Алдарт "Харри Поттер" номын зохиолч Жоанна Роулинг 25 насандаа номын баатруудынхаа санааг олжээ. Роулинг 17 насандаа Оксфордын их сургуульд элсэх өргөдөл өгч байсан авч тэнцээгүй байна. Ингээд тэрбээр Францад бакалаврын зэргээ эзэмшиж, Эксетерийн их сургуульд сонгодог уран зохиолын боловсрол эзэмшсэн аж. Роулинг анхны номоо хэвлүүлэхээс өмнө тогтсон ажилгүй, өрх толгойлсон ганц бие ээж байсан бөгөөд кофе шопод сууж зохиолоо бичдэг байсан тухай хожим дурссан байдаг. 

Билл Гейтс Харвардад элссэн ч удалгүй сургуулиасаа гарав   

Майкрософтын үүсгэн байгуулагч Билл Гейтсийн компьютерт хорхойсож эхэлсэн нас нь 13. Тэрбээр 1975 онд буюу 20 настай Харвардын сургуульд элссэн ч удалгүй сургуулиа орхиж, Майкрософтыг үүсгэн байгуулах ажилдаа төвлөрөх болсон байна. 

Жефф Безос түргэн хоолны газраас ажлын гараагаа эхэлжээ

Коди Тийтсийн " Golden Opportunity: Remarkable Careers That Began at McDonald's" номонд бичсэнээр Амазоны үүсгэн байгуулагч Жефф Безос анхны ажлын гараагаа МакДональдсаас эхэлж байсан гэнэ. Гэвч тэрбээр ажилд орсон эхний долоо хоногтоо 19 литр кетчупыг, тун ч бүтэлгүй эхэлж байж. Тэрбээр ихэвчлэн цэвэрлэгээ хийх, мах шарах ажилд томилогддог байсан, хэзээ ч кассанд дээр ажиллаж байгаагүй гэж ярьжээ. 

Уоррен Баффет Харвардад тэнцээгүй

Дэлхийн тэргүүлэх хөрөнгө оруулагч Уоррен Баффет 16 хүрэхдээ жилд 53,000 долларын орлого олдог болсон байв. Түүний хамгийн анхны ажил сонин хүргэгч байсан гэнэ. Мөн тэрбээр гольфийн бөмбөг, шуудангийн марк худалдах, үсчин гоо сайхны газруудад пинболын машин суурилуулах ажлуудыг ч хийдэг байсан аж. 

Уоррен Баффет Харвардын Бизнесийн сургуульд тэнцээгүй ч Колумбийн Бизнесийн сургуульд суралцан төгсөж хөрөнгө оруулалтын борлуулагч, үнэт цаасны шинжээч, хөрөнгийн зуучлагчаар ажиллаж өнөөгийн өндөрлөгт хүрэх алхмаа тавьжээ. 

Опра Уинфри орон нутгийн радиод ажиллаж байв

Опра Уинфри 16 настайдаа Нэшвиллийн радио сувагт нэвтрүүлэгчээр ажилд орж байв. 18 насандаа Теннесси мужийн их сургуульд элссэн хоёрдугаар курсээсээ сургуулиа орхиж, хэвлэл мэдээллийн салбар луугаа буцаж орсон байна. 23 настайдаа тэрбээр Балтиморын WJZ телевизийн 18 цагийн мэдээний нэвтрүүлэгчийн ажлаасаа халагдаж байсан гэдэг. Энэ үе түүний амьдралд чухал өөрчлөлт авчирсан гэж Уинфри хожим дурсчээ. 

Jay-Z найзуудтайгаа хамтарч CD худалддаг байсан 

Шон Кори Картер 20 настайдаа тайзны нэрээ Jay-Z болгон өөрчилжээ. Дараагийн хэдэн жилд тэрбээр уран бүтээлээ хийсээр байсан ч огт амжилт олоогүй юм. Тухайн үед, Jay-Z хоёр найзтайгаа хамтран машин дотроос CD худалддаг байв. 1995 онд Roc-A-Fella Records-ийг үүсгэн байгуулснаар Jay-Z алдарт хүрэх алхмаа тавьжээ. 

Барак Обама Харвардын Хуулийн сургуульд элсэв

Тэрбээр 1979 онд ахлах сургуулиа онц дүнтэй төгсөхдөө сургуулийн хар арьст гурван сурагчийн нэг, сагсан бөмбөг чамгүй сайн тоглодог сурагч байжээ. Сургуулиа төгсөөд Обама Харвардын Хуулийн сургуульд элсчээ. 

Морган Фримен 52 насандаа жүжигчний карьераа "эхлүүлсэн"

Алдарт жүжигчин Морган Фримен өнөөгийн өндөрлөгт хүрэхийн тулд маш их хичээл зүтгэл гаргажээ. Тэрбээр ахлах сургуулиа төгссөний дараа нисэгч болохоор Агаарын хүчинд элсэж байж. Фримен урлагийн салбарт олон жилийн турш зүтгэсэн бөгөөд 52 насандаа тоглосон Driving Miss Daisy кино нь түүнд хамгийн их амжилт авчирсан билээ. 

Марк Цукерберг 1 сая доллараар үнэлэгдэх програм бичиж байв

Фэйсбүүкийг үндэслэгч Марк Цукерберг 12 настайдаа Zucknet нэртэй мессежний програм бичиж байсан аж. Харин өсвөр насандаа бичсэн Synapse хэмээх програмыг нь Майкрософт компани 1 сая доллараар худалдаж авах санал тавьсан ч Цукерберг татгалзсан байдаг. 

Ричард Брэнсон анхныхаа бизнесийг эхлүүлжээ

Virgin Group группийг үүсгэн байгуулагч Ричард Брэнсон өдгөө дэлхийн 30 орчим улсад байрлах 200 гаруй компанийг эзэмшдэг. Тэрбээр 17 настайдаа Student сэтгүүлийг үүсгэн байгуулаад 8000 доллараар худалджээ. Хоёр жилийн дараа Брэнсон мэйлээр пянз худалдаалдаг бизнесийг эхлүүлж, сүүлд дэлгүүр, студи болгон өргөжүүлжээ. 

Хилари Клинтон Йелийн их сургуульд суралцаж байв 

2016 онд Ардчилсан намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Хилари Клинтон 1969 онд Веллесли коллежийг төгсөхдөө үеийнхнээ манлайлан, төгсөлтийн баяр дээр үг хэлж байв. Клинтон Йелийн их сургуульд суралцаж байхдаа хүүхдийн хүчирхийллийн хэргүүд дээр ажиллахын зэрэгцээ хүмүүст үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгдөг төвд сайн дураараа ажиллаж байжээ. 

Эх сурвалж: Business Insider

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
2
16
1
2
0
2
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.01.09 202.179.24.48

Бүгд л алдарт хүрэх замналаа эхлүүлж явсан байна ш дээ. 20-иод насандаа бүгд л өөрийгөө олцгоочихсон байсан л байна даг. Йэлийн их сургууль, Колумбын их сургууль, загварын хувцасны наймаа, СД-ны газар гээд хэн нь чиг л зүгээр байгаагүй байна даг. 20-иод насны зүгээр суугчид амжилтанд хүрэхгүй. Өдөр бүр, ядаж бага багаар хийсэн хүн л амжилтанд хүрнэ. Ядаж хаа нэг газар очоод дуртай юм аа хийх л хэрэгтэй. Роулиг шиг дуртай юм аа хөөх хэрэгтэй. Дуртай юмгүй бол хайж ол нтр.

0 Хариулах


Зочин 2020.01.11 192.82.69.188

tiishdee baga bagaar hussen zuilee hiiged amjilt uuduu yvah heregtei. ymar c bsan zugeergui l baih heregtei

0 Хариулах