Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Амлая” аянаас онцлох 5 санаа


Нийгэмд чиглэсэн нөлөөллийн аянуудаас санаа авах, тэдний бүтээлч арга барилаас туршлага судлах зүйлс арвин бий. Хүчирхийллийн эсрэг гэхээр л бидний төсөөлөлд байх хар бараан, түгшүүртэй мэдрэмжийг сөрөн илүү гэгээлэг талыг бүтээхийг хүссэн “Амлая” аяныг энэ удаа онцолж байна.  

“Амлая” аян нь бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх арга зүйд сургах, зөв хандлага ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой. Тэдний аянаас дараах 5 санааг онцлон хүргэж байна.


1.Өнгөлөг дүр төрх

Та хуудсаар нь зочлоход л үүнийг мэдрэх байх. Өнгөний сонголтыг хүүхдийн номын зурагнуудаас санаа авсан гэнэ. Мөн тус аяны өнгө төрх, дизайныг гаргахад нийгмийн хариуцлагын хүрээнд UBP медиа дэмжин ажиллаж байна.


2. Ганцхан амлалт хангалтгүй гэнэ шүү

Тэд хүчирхийллийг зогсооход ганцхан амлалт хангалтгүй гэж үзжээ.

Хүүхдийг хүндлэхээ амлая
Хүүхдийн хувийн орон зайг хүндлэхээ амлая
Хүчирхийллийн эсрэг үйлдэл хийхээ амлая
Хүчирхийллийг зогсооход оролцохоо амлая
Анзаарна гэдгээ амлая!
Хүүхдээ сонсохоо амлая!
Итгэхээ амлая!
Туслахаа амлая!
Ярилцахаа амлая!



3. Артист челлэнж

Амлая аяны хүрээнд чөлөөт уран бүтээлчид, артистуудыг өөрсдийн аянд нэгдэх давалгааг эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар 17 артист нэгдээд буй аж. Тэд амлая аяны өнгө, төрх, санааг өөрсдийн уран бүтээлээрээ дамжуулан төрөл бүрээр илэрхийлж байна.

4. Мэргэжилтнүүдийн үг

Энэ салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдээс өөрсдийн амлалтыг аван, хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооход эцэг, эх, асран хамгаалагчдын анхаарах зүйлсийг хүргэсээр байна.


5. Хөөрхөн “Баадий”-гийн хэрэгтэй зөвлөгөө

Амлая аяныг нэг дүр нь Баадий. Хөөрхөн Баадий аль хэдийнээ Мөнх Тунх нэвтрүүлгийн Басартай ах дүү барилдаад амжсан байна шүү.

Амлая аяны багийнхан цаашаа маш олон контентуудыг хүргэхээр төлөвлөж байгаа юм байна. Та бүхэн Амлая фэйсбүүк хуудас, Амлая инстаграм хуудсаар дамжуулан өдөр бүр мэдээлэл аваарай.

“Амлая” аяныг Европын холбоо, Швейцарын хөгжлийн агентлагын дэмжлэгтэйгээр “Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг зогсооё” төслийн хүрээнд Дэлхийн Зөн Монгол ОУБ болон Хөөрхөн Зүрх ТББ-аас хамтран хэрэгжүүлж байна.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
9 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
9 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.