Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Амны хаалт вирусийн халдвараас хамгаалдаг уу?


Нийтийг хамарсан халдварт өвчин дэгдэхэд хамгийн түрүүнд амны хаалт зүүсэн хүмүүсийн дүр зураг санаанд буудаг. Түүнчлэн агаарын бохирдол өндөртэй хотуудад тусгай шүүлтүүр бүхий маск зүүн нарийн ширхэгт тоосонцроос хамгаалахыг мэргэжилтнүүд зөвлөдөг. (БНХАУ-ын Ухань хотоос гаралтай коронавирус нь ахуйн хавьтлаас гадна агаар дуслын замаар халдварлах боломжтой гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна)

Тэгвэл амны хаалт агаар дуслын замаар халдварладаг вирусээс хамгаалж чаддаг болов уу? 

Мэс заслын зориулалттай амны хаалтыг 18-р зууны сүүлчээр эмнэлгүүдэд ашиглаж эхэлсэн ба 1919 онд гарсан Испанийн томуугийн дэгдэлт хүртэл олон нийт амны хаалтыг төдийлөн хэрэглэдэггүй байв. Тухайн үед, томуугийн дэгдэлтээс болж 50 сая хүн амиа алдсан билээ.

Лондоны их сургуулийн доктор Дэвид Каррингтон BBC-д өгсөн ярилцлагадаа "Нийтэд зориулсан ердийн маск нь агаарын дуслын замаар дамждаг вирус, бактерийн эсрэг тийм ч найдвартай хамгаалалт биш юм. Энгийн маск хэт сул, агаар шүүгчгүй, нүд ил гарсан байдаг учраас халдвараас бүрэн хамгаалдаггүй" гэжээ. Гэхдээ энэ нь огт хамгаалдаггүй гэсэн үг биш юм. Ханиах, найтаах үед агаарт цацарч буй вирус халдварлах эрсдэлийг тодорхой хэмжээгээр бууруулдаг байна.

2016 онд Шинэ Өмнөд Вэльст хийсэн судалгаанаас үзвэл, хүмүүс цагт дунджаар 23 удаа нүүрэндээ хүрдэг аж. Ноттингемийн их сургуулийн молекул судлалын профессор Жонатан Баллын хэлж буйгаар, "Амны хаалт нь томуугийн халдвараас урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой болохыг эмнэлгийн мэргэжилтнүүдийн хяналтан дор хийсэн судалгааны үр дүнгээс харж болно. Гэхдээ нийт хүн амын дундах үр нөлөөг тооцож үзэхэд уг судалгаа, мэдээлэл хангалтгүй" гэжээ. 

Харин Хатан хааны нэрэмжит Белфастын их сургуулийн дэргэхэд Веллесс-Вулфсоны туршилтын анагаах ухааны хүрээлэнгийн доктор Коннор Бамфорд найтаахдаа амаа дарах, гараа угаах, бохир гараараа нүүрэндээ хүрэхгүй байх зэрэг эрүүл ахуйн энгийн үйлдлүүд нь амьсгалын замаар вирусийн халдвар авах эрсдэлийг бууруулдаг гэсэн юм. 

Эцэст нь дүгнэж хэлэхэд, мэргэжилтнүүд вирусийн гаралтай халдвараас урьдчилан сэргийлэхэд дараах энгийн хэвшлүүд үр дүнтэй гэж үзэж байна. Үүнд:

  • Гараа тогтмол савантай бүлээн усаар угаах 
  • Гараа нүд, хамар, амандаа хүргэхээс зайлсхийх
  • Сайн унтаж амрах, шим тэжээлтэй хоол идэх зэрэг эрүүл амьдралын хэвшлээ хадгалах 
  • Аль болох зориулалтын шүүлтүүр бүхий амны хаалтыг зөв зүүж, зөвлөсөн хугацаанд солих, бохирдсон маскыг зөв тайлж, устгах гэжээ.

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
3 өдрийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
4 өдрийн өмнө
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
4
0
4
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.