Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Амрах гэж аялалд гарсан ч ядаргаанд ороод ирсэн хүмүүсийн л ойлгох 17 зүйл


Аялал зугаалгын цаг дуусаагүй л байна. Хүмүүс эх орныхоо үзэсгэлэнт байгальд амарч, аялж зугаалахдаа уг нь амрахаар л очдог байх л даа. Гэхдээ бүр ядаргаанд ороод, гэртээ ирсэн хойноо ч гараас нь юм гарч өгөхгүй байгаа хүмүүсийн ойлгох зүйлийг л сонирхуулж байна.


1. Эхлээд та аялалд гарахдаа "Ёстой нэг сайхан амраад ирнэ ээ" л гэж бодсон байх. Хүмүүс ч бас таныг тэгээсэй гэж хүссэнд итгэлтэй байна.

2. Гэхдээ юм цуглуулж, бэлдэж, замд гарахаас өмнө юмаа базаах цагаас эхлээд л танд бичил стресс хуримтлагдаж эхэлнэ.

"Тэрийгээ авсан байна уу", "Ээ орхичихсон байна" гээд л эхэлнэ дээ.

3. Энэ дундаас хамгийн хэрэгтэй зүйлээ мартах нь сэтгэлд бүр ч сэвтэй. 

Жишээ нь чихэвч, камер, өмсөөд зургаа авахуулна гэж бодож байсан гоё хувцас...

4. Та жолоо бариад явж байгаа тохиолдолд нурууны өвдөлтийг хамгийн ихээр мэдэрнэ. Ядаж байхад жолоо барих юм чинь гээд айраг ч амсуулахгүй байх үед...

5. Гэвч жолоо бариагүй хэрнээ дутуугүй ядарч явах ч хэцүү шүү. Жаахан зайнд чихцэлдсэн хэвээр хэдэн зуун км явах үнэхээр чанга. 

6. Шороон зам руу орно гэхэд л яс хавталздаг болно. 

7. Хав халуун газар ангаж цангаж явахад дээрээс нь уух юм байхгүй, байсан ч бүлээхэн байх үед.

Яг л тэр үед дэлгүүр хайж олоод зайрмаг олж иднэ гэдэг жинхэнэ аз жаргал юм.

8. Явсаар арайхийж зорьсон газраа ирэхэд нэг их уртаар санаа алдмаар санагддаг. Энэ л таны хүсэн хүлээж байсан зүйл шүү дээ.

9. Гэхдээ л аяллын үеэр ийш тийш явах, алхах мөч зөндөө тохиож, олон тийш явж, олон зүйл хийсээр бас л ядардаг. Дээрээс нь иймэрхүү хөгтэй юм их тохионо шүү.

10. Тэгээд хэцүүхэн явж байхад ядаж ганц гоё зураг ч дараад өгчихгүй зүгээр...

11. Нэг л мэдэхэд буцах цаг ирнэ. Гэхдээ буцах замд та ядарснаа илүү ихээр мэдэрдэг. 

Бас мэдээж харласнаа.

12. Сандал харвал суучих гээд, цайны газар таарвал идчих гээд л, бууж чилээгээ гаргахгүй бол болохгүй санагдана.

13. Аяллын автобусанд олон янзын хүн, дуу шуугиан дунд явах бас л нэг шинэ авдал. 

14. Буцаад явахад яагаад ч юм цаг илүү удаан өнгөрөх шиг санагддаг. Хурдхан гэртээ очмоор санагдаж эхэлнэ гээч.

15. Яаж багтааж авч явсан юм гэмээр олон зүйл, хүнд цүнхээ чирсээр гэр лүүгээ явахад бас л хүнд даваа шиг санагддаг шүү.

16. Гэртээ орж ирээд суухад л та энэ аяллын үед ямар их ядарснаа мэдэрч, шууд л унтмаар санагдана. 

17. Гэхдээ л аялал гэдэг гайхалтай адал явдал, бидний амьдралд том дурсамж үлдээх сайхан зүйл гэдэг нь эргэлзээгүй. ямар ч аялалд явж, яаж ч ядарч туйлдсан та эргээд бодохдоо жаргалтай байна гэдэгт итгэлтэй байна. Энэ бол ядарсан ч жаргалтай явах тийм л сайхан зүйл.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.12
Будапештын тэмдэглэл
2
2024.02.19
Lonely Planet: 2024 онд аялах шилдэг орноор Монгол улсыг нэгдүгээрт жагсаажээ
3
2024.01.18
Аялагчдын сонголт: 2024 онд аялах шилдэг 25 газрыг нэрлэжээ
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
11
3
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.08.01 172.68.11.188

Estoi unen2

0 Хариулах