Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Амттан идэх дуршлаа хэрхэн дарах вэ?


Эрүүл мэндэд тустай 12 хөнгөн зуушнаас хэрхэн сонгох тухай Herbalife Nutrition компанийн Дэлхий нийтийн шим тэжээлийн боловсрол сургалт хариуцсан ахлах захирал Сузан Бауверманы зөвлөснөөр хүргэж байна. 

Хөнгөн зуушийг зөвөөр идэж заншвал олон давуу талтай.  Шим тэжээлтэй, тэнцвэржүүлсэн хөнгөн зууш нь дараагийн хоолны цаг хүртэл эрч хүчтэй байхад тань туслах болно. Жижиг хэмжээтэй, шим тэжээлтэй хөнгөн зууш нь таныг хэт өлсөх эсвэл хоолны үеэр хэт их идэхээс сэргийлэхэд тустай. Гэсэн ч стресс ихтэй үед хөнгөн зуушаа хэтрүүлэн идэх, эсвэл стрессээс үүдэлтэйгээр хэт их хоол идэх тохиолдол гардаг.
Стресстэй үед таны бие кортизол буюу стрессийн даавар ялгаруулж байдаг. Кортизол нь таны биеийг тэмцэх эсвэл зугтах байдалд оруулах бөгөөд таны тархинд тухайн стресстэй тулалдаж, түүнийг дийлж гарахын тулд “их хэмжээний энерги хэрэгтэй шүү” гэсэн дохиог илгээдэг. Ингэснээр та чихэрлэг, давстай эсвэл тослог хүнсэнд хэт их хорхойсч эхэлдэг байна. Та бидний ихэнх нь гудамжний жижиг мухлаг, автомат машин эсвэл өөрсдийн гал тогооноосоо тэрхүү хорхойслоо дарах тос, давс, чихэр ихтэй хүнсийг төвөггүй олох боломжтой. Харин та тэрхүү дуршлаа дарахын тулд бидний санал болгож буй эрүүл, шим тэжээлтэй дараах хөнгөн зуушнаас сонгоорой.

Хэрэв та чихэрлэг зүйлд хорхойсоод байвал

Заримдаа бидний эрч хүч багасах үед бид чихэрлэг зүйлст хорхойсдог. Заримдаа бид өөрсдийгөө шагнаж байна гээд чихэрлэг зүйлс иддэг шүү дээ. Харамсалтай нь эдгээр чихэрлэг амттан нь илчлэг өндөртэй байдаг тул турах төлөвлөгөөтэй эсвэл биеийн эрүүл жингээ барих гэж байгаа бол танд саад болно.
Чихэрлэг зүйл идмээр байгаа бол шим тэжээл сайтай дараах хөнгөн зуушийг сонгон хэрэглээрэй.

Уургаар баялаг амттан

Хэрэв та чихэр идмээр санагдаж байвал оронд нь уургийн батончик гэх зэрэг уургаар баялаг амттан сонгоорой. Уургийн батончик нь таны чихэр идэх хорхойг дараад зогсохгүй хэт өлсөхөөс сэргийлнэ.

Болгосон жимс

Жимсийг болгож хэрэглэх нь хоолны дараах амттан идэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Усан үзэм болон амтат жүржийг голоор нь хуваагаад жигнэж, эсвэл хан боргоцой, тоорыг шарах шүүгээнд хийгээд шарж идэж болно. Мөн хэрчсэн алим эсвэл чавгыг шанз эсвэл задиар амтлан зөөлөн болтол нь чанаад идсэн ч болно шүү.

Өглөөний кофегоо өөрчлөх

Орчин үед маш олон төрлийн кофений сонголтууд бий болсон ч ихэнх нь маш их чихэр, тослог, илчлэг агуулж байдаг. Энэ нь кофейны эрч хүч нэмэх, анхаарал сайжруулах үндсэн давуу талуудыг нь саармагжуулдаг байна. Хэрэв та энгийн хар кофе уух дургүй эсвэл зүгээр л чихэрлэг зүйлст дуртай бол тослог багатай эсвэл бүр огт тослоггүй сүүгээр бэлтгэсэн латте сонгож, багахан хэмжээний чихэр, шанз, какао нунтгаар амтлан уугаарай.

Хэрэв та илүү эрүүл сонголтыг хайж байгаа бол нэг аяга уургийн агууламж өндөртэй мөстэй кофеуугаад үзээрэй. Энэхүү кофе нь 1 удаагийн хэрэглээ нь ердөө л 2 грамм элсэн чихэр агуулсан бөгөөд уураг ихтэй, эрч хүч өгөх ундаа тань болж чадна.

Хоол орлуулагч шоколадны коктейль

Хэрвээ та жингээ хасахаар хичээж байгаа бол шоколадны амттай уургийн нунтгаар хоол орлуулагч коктейлио хийж угаад шоколад идэх дуршлаа дараарай.

Хэрэв та кремтэй зүйлд хорхойсоод байвал

Маш олон хүн кремтэй, зөөлөн амттанд хорхойсдог нь идэхэд тааламжтай мэдрэмж төрүүлдэгтэй холбоотой. Хэрэв та өтгөн зайрмаг эсвэл илчлэг өндөртэй бяслаг идэж хорхойгоо дарах тухай бодож байгаа бол дараах сонголтуудыг хараад, дахин нэг бодоод үзээрэй.

Тараг


Энгийн, тослоггүй таргийг зөгийн бал эсвэл агч модны сироптой хольж, дээрээс нь шинэхэн жимс нэмээд идээд үзээрэй.

Хөлдөөсөн гадил жимс

Гадилаа хальсалж хүнсний цаасанд ороогоод хөлдөөгөөрэй. Дараа нь та шууд зүсээд идсэн ч болно, эсвэл холигчинд хийж зайрмаг шиг болгоод идсэн ч болно шүү.

Тослог багатай Рикотта бяслаг буюу чихэргүй ээдэм

Тослог багатай рикотта бяслагийг багахан хэмжээний жимс, чимх амт оруулагчтай хамт холигчинд хийж цэлцэгнүүр шиг болгож хэрэглэснээр таны өлсөж буй мэдрэмжийг дарж, биед хэрэгтэй уургийг нөхнө.

Чиа үртэй цэлцэгнүүр

Нэг цайны халбага чиа үрийг хагас аяга ванилийн шар буурцгийн сүүтэй хольж, өтгөрөх хүртэл нь 10 орчим минут байлгана. Түүний дараа шинэхэн жимс дээр нь тавиад л идэхэд бэлэн болно. Эсвэл та Чиа үр, бөөрөлзгөнөтэй цэлцэгнүүр хийх жор-ыг туршаад үзээрэй.

Хэрэв та шаржигнасан эсвэл хурц амттай зүйлд хорхойсоод байвал

Заримдаа бидний уур хүрч эсвэл стрессдэж байхад шаржигнасан, давстай зүйлс идэх хүсэл улам нэмэгдэж байдаг. Учир нь зажлах, эрүүний булчингаа хөдөлгөх үйлдэл хийх нь бидний сэтгэл зүйн тавгүй байдлыг багасгадаг. Давс, тослог ихтэй зүйл идмээр байгаа бол дараах эрүүл зуушнаас сонголтоо хийгээрэй.

Хатаасан мах буюу Борц

Борц нь давсалж хатаасан өөхгүй мах учир зажлууртай, уургийн агууламж өндөртэй хөнгөн зууш болдог. Борц нь маш олон төрөл байдаг ба загас, шувууны махаар хийхээс гадна цагаан болон ногоон хоолтнуудад зориулан хийсэн нь ч бий. Борцны зажлууртай шинж чанар нь шаржигнасан зүйл идэх гэсэн дуршлыг бууруулах ба өндөр уургийн агууламж нь хэт өлсөхөөс сэргийлдэг.

Коттеж бяслагны дүрлэг /Cottage cheese dip/

Тослоггүй эсвэл тослог багатай коттеж бяслагийг холигчинд хийж нэгэн зуурмаг болгоно.  Хар гич нэмж хутгаад, шарсан ногооны дүрлэг болгон хэрэглээрэй.

Буржгар байцааны чипс

Хийхэд маш амархан. Буржгар байцааныхаа хатуу голыг нь салган навчнуудыг нь жижиглээд угааж хатаана. Хатаасан навчнуудаа бор цаасан дээр тавьж, багахан оливийн тос, давсаар амтлаад 10-15 минут 350 хэмийн халуунд шарах шүүгээнд шарна. Ирмэгнүүд нь шаргал бор болтол нь эргүүлж шарна.

Попкорн

Эрдэнэ шишийн үрээ хуураад том болгосны дараа тослог багатай пармежан бяслаг юмуу нунтаг чили цацаад идвэл амттан идэх дуршлаа дарахад нь нэмэр болно шүү.

Илүү олон зууш хийх жорны санаа авахыг хүсвэл ЭНД дарна уу!


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.02.15
Өглөөний цайг өөртөө
2
2024.02.15
Таваг цуйван, дасгал хөдөлгөөн
3
2023.11.23
Нэг цагийн гүйлтийг орлох 7 арга
санал болгох
1
3 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.