Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Англи хэл сурахад туслах шалгарсан 5 кино


Хэл сурах үйл явц зугаатай байх тусмаа хялбар, үр дүнтэй байдаг. Иймээс дэлхийн олон оронд кино үзэнгээ хэл сурах арга өргөн тархжээ. Харин ямар киног сонгож үзэх ёстой байдаг юм бол? Блокбастеруудын хэл найруулга муу юу? Инди кинонууд хэтэрхий төвөгтэй, хачин үгс хэрэглэдэг үү? Бид танд англи хэл сурахад туслах шалгарсан таван киног санал болгож байна.  

Harry Potter

Harry Potter бол гарцаагүй Английн хамгийн сод бүтээлүүдийн нэг. Дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүс уг зохиолд дурлаж, киног нь шимтэн үздэг. Яагаад гэвэл энэ бүтээл гайхалтай сайн зохиолтой төдийгүй уран яруу хэл найруулгатай. Хэрвээ та British англи хэлийг илүүд үздэг бол эндээс олон шинэ зүйл сурах нь гарцаагүй. Жишээлбэл кинонд суралцсан гэх үгийг “learned” (american english) гэхийн оронд “learnt” (british english) гэж хэлдэг. Мөн гайхаж буйгаа илэрхийлэх “blimey” гэх хэлцээс эхлээд “keeper of keys and grounds” гээд олон үгийг Harry Potter-оос сурах болно.

The Hunger Games

Энэ кино урт харилцан ярианаас илүү сонирхолтой дүрс, хурц үйл явдлаар дүүрэн. Хурдан өрнөлтэй хэдий ч бусад futuristic, sci-fi кинонуудыг бодвол төвөгтэй нэр томьёо ховор. Хамгийн гол нь мэдэхгүй шинэ үг, төвөгтэй өгүүлбэр гарч ирэх юм бол толь бичиг харах шаардлагагүйгээр дүрсээс нь шууд ойлгох боломжтой. Ингэж тогтоосон зүйлсийг мартах нь ховор. Ялангуяа “Hunger Games” шиг сэтгэгдэл төрүүлэхүйц үйл явдалтай бол шүү дээ. Энэхүү кинонд адал явдал, уран зөгнөл, инээдэм, драма гээд бүгд багтсан учир танд сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байна. Мөн дүрүүд нь цэвэр хойд америк аялгатайгаас гадна хэт хурдан ярьдаггүй гэдгээрээ онцлог.

Toy story (1,2,3,4)

Энэ төрлийн анимэйшн кинонуудыг ихэвчлэн хүүхэд залууст зориулан бүтээдэг. Зохиол нь хялбар ойлгомжтойгоос гадна ашигласан үгс нь ч энгийн. Мөн “Toy story”-д олон төрлийн америк хэлц үг ашигладаг гэдгээрээ онцлог. Жишээлбэл “doodle pad” буюу хальт зурчихсан юм шиг тоглоом, “how you doing” буюу юу байна даа? гээд олон хэллэг бий. Таныг “Toy story”-гоос харилцан ярианы чадвараа сайжруулахад туслах олон хэлц сурч авна гэдэгт итгэлтэй байна. Нэмж хэлэхэд хүүхдэд зориулагдсан бүтээл хэдий ч найруулагч нь насанд хүрэгчдэд зориулсан наргиа нэлээдгүйг оруулсан байдаг.

Twilight

Орчин үеийн Ромео, Жульетта гэсэн ч болохоор хүн ба цус сорогчийн хориотой хайр дурлалын тухай өгүүлэх энэхүү кино таны өдөр тутмын харилцан ярианы чадварыг ахиулах болно. Кино өсвөр насныханд зориулагдсан учир энгийн англи хэл түлхүү ашигладаг. Хамгийн гол нь дүрүүдийн ярианы өргөлт тун тод, ойлгомжтой. Иймд та уг киног үзээд үгээ зөв дуудаж сурах болно. Та Twilight-ийг өмнө нь эх хэлээрээ үзэж байсан бол хэлний чадвараа сайжруулахад илүү дөхөм байх болов уу.

Forrest Gump

Тухайн орны хэлийг сайн сурахын тулд соёлыг нь мэдэж, цаад утга учрыг ойлгох нь чухал. Энэ киног үзвэл та тухайн хэлийг суралцахаас гадна хэлний соёлыг нь илүү ойлгох болно. Мөн Гол дүр болох Форрест Гампын сэтгэцийн асуудлаас үүдэн кинонд гарах ихэнх яриа удаан, нэгэн жигд сонсогдоно. Киноны сэтгэл хөдөлгөм үйл явдлууд нь Америкийн түүх соёлын чухал цаг үеүдийг нэгэн зэрэг харуулдгаараа онцлог. “Forrest Gump” киноноос АНУ болон Вьетнамын дайн, 60-аад оны хиппи хөдөлгөөнийг хүртэл мэдэх боломжтой.

Эцэст нь таны зорилго бол зүгээр л хөгжилдөж, цаг нөхцөөж, кино үзэх биш. Харин дуртай зүйлээ хийнгээ давхар хэлээ сайжруулах шүү дээ. Тиймээс нэг барьж авсан киногоо дахин давтан үзэж, болж өгвөл жүжигчдийн өмнөөс үгийг нь хэлж, аялга, сэтгэл хөдлөлийг нь ч бас дуурайж, давтаарай. Энэ бол шалгарсан арга юм шүү.

Киног монгол эсвэл англи хэлээр, хадмалтай болон хадмалгүйгээр хүссэнээрээ тохируулан үзэх боломж зөвхөн SkyGO-д байдаг. SkyGO-ийн гадаад кинонуудын хэл болон хадмалыг хүссэнээрээ өөрчлөн үзэж болох тул уншигчид маань өөрийн дуртай киногоо сонгон хэлээ сайжруулах боломжтой.

Бүр англи хэл сурахад хамгийн тохиромжтой кинонуудыг тусгайлан багтаасан “Movie+English” цэс ч бий. Тус цэсээс бидний хайртай цувралууд болох Harry Potter, Twilight, Hunger Games, Pirates of the Caribbean зэрэг цувралуудыг үнэ төлбөргүй үзэж болох бөгөөд 7 хоног бүр төлбөргүй үзэх цувралууд нэмэгдсээр байдаг шүү.

Та www.skygo.mn веб хуудсаар зочлох, эсвэл SkyGO аппликэйшнийг татаж аваад Англи хэл сурах хамгийн зугаатай аяллаа яг одоо эхлүүлээрэй.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
16 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
16 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
16 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
18 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
4
25
2
0
1
7
7

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

potterhead girl 2021.03.27 172.69.45.135

BI bol jinhene potterheads

0 Хариулах


Зочин 2020.09.06 172.69.252.151

Ooo vgviee

1 Хариулах


Guest1 2020.09.04 162.158.74.66

lmao only toy story is good. why even bother with twilight?

1 Хариулах


Hongjoo 2020.09.03 172.69.252.139

Гайхалтай кинонууд шүү. Юнивишн, Скай медиа дээр Харри Поттер байдаггүй. Sky GO оруулжээ, ашгүй.

0 Хариулах