Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Англи хэлээр ном уншиж, татаж болох үнэгүй 20 сайт


Доорх сайтуудаар хэлний мэдлэгээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ олон улсын тэргүүлэгч их дээд сургуулийн сургалтын материалыг уншин судлах боломжтой.

1. ReadPrint
Эсээ, утга зохиолын ба утга зохиолын бус, жүжиг, яруу найраг, богино өгүүллэг зэрэг өргөн баялаг цэстэй. "Time" сэтгүүлийн 2020 оны "Оны шилдэг вебсайт"-ын нэгээр нэрлэгдсэн эл сайтаас мянга мянган ном үнэгүй татаж болно. Орчин үеийн зарим номыг зохих төлбөрөө тушааснаар татан авах боломжтой.
Холбоос: http://www.readprint.com/ 

2. ManyBooks
Цахим хэлбэрийн 33 мянга гаруй номуудаас сонголтоо хийгээрэй. Зөвхөн цахим номуудаас гадна ном унших дуртай хэн бүхэнд таалагдах сонирхолтой нийтлэлүүд бий.
Холбоос: http://manybooks.net/ 

3. The Literature Network
Зохиолчдын нэрсийг үсгийн дарааллаар байрлуулсан тул бусад сайтуудаас илүү цэгцтэй. Мөн зохиолчийн нэр дээр дарахад түүний намтар түүх, бичсэн зохиол бүтээл зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирэх болно.
Холбоос: http://www.online-literature.com/ 

4. Free Computer Books
Бүх төрлийн компьютерийн хэл, програмчлалын номууд байдгаараа онцлог. Нэмэлтээр их сургуулиудын лекцийн тэмдэглэлийг ч унших, татах боломжтой.
Холбоос: http://freecomputerbooks.com/ 

5. Librivox
Аудио номын нэгдсэн сүлжээ. Бүх зохиол бүтээл бичмэлээс гадна давхар сонсох хувилбартай тул сонсголын мэдлэгээ сайжруулахад тохиромжтой. Сонгодог бүтээлүүд ч бий.
Холбоос: http://librivox.org/ 

6. Authorama
HTML, XHTML зэрэг 8 төрлийн өргөтгөлтэй цахим номууд бий. Англи, герман хэл голчилсон номуудтай бөгөөд энгийн минимал загвартай бүтэц нь уншихад саад болохгүйгээрээ онцлог.
Холбоос: http://authorama.com/ 

7. Project Gutenberg
Хамгийн анхны цахим номын сүлжээ. 30 мянга гаруй цахим ном энд бий. Зөвхөн англи хэлээс гадна олон улсын хэлүүд дээрх ном, сургалтын материал, судалгааг уншиж танилцах, татах боломжтой. Хамгийн их татагдсан 100 бүтээлийн жагсаалтыг сонирхохоо мартуузай.
Холбоос: http://www.gutenberg.org/ 

8. Scribd
Судалгааны ажил, магистр, докторын зэрэг хамгаалсан материалаас эхлээд бэстселлер номууд ч бий. Сүүлийн үед трэнд болж буй номыг ч цахим хэлбэрээр "олж" болох нь давуу талтай.
Холбоос: https://www.scribd.com/ 

9. International Digital Children's Library
Цахим сүлжээн дэх хамгийн том хүүхдэд зориулсан, хүүхдийн номын сан. Олон үндэстний үлгэр домгууд нь өөрийн гэсэн зурагтай нь таны хүүхдэд таалагдах нь гарцаагүй. Хүүхдийн нас, хүйс, сонирхлоор дамжуулан хайлт хийх боломжтой.
Холбоос: http://en.childrenslibrary.org/ 

10. eBooks and Text Archives
Гар утасны аппликейшнтэй тул татаж авч уншихад илүү тохиромжтой. Утга зохиолын, шинжлэх ухааны, зөгнөлт зэрэг бүхий л төрлийн ном зохиол бий.
Холбоос: https://archive.org/details/texts 

11. World Public Library
Туршилтын зорилгоор хэсэг хугацаанд үнэгүй хэрэглэж болох ч удаан хугацаанд хэрэглэх бол 10 доллар тушаах шаардлагатай. Сая гаруй олон улсын бүтээл бий бөгөөд философийн номуудаараа онцлог.
Холбоос: http://www.worldlibrary.org/ 

12. Questia Public Library
Энгийн цэгцтэй, 5000 гаруй бүтээлийн сантай сайт.
Холбоос: https://www.questia.com/library/ 

13. Wikisource
200 мянга гаруй бүтээл шууд унших, татахаар байршсан сайт. Бүтээлийн танилцуулга нь бусад сайтаас илүү дэлгэрэнгүй.
Холбоос: https://en.wikisource.org/wiki/Main_Page 

14. Wikibooks
Википедиа шиг номын цаглабар толь. Бүх төрлийн номын тухай танилцуулга, уншигчдын үнэлгээг үзэж сонирхох боломжтой. Ихэнх номын тайлбар хэсэгт татаж авах холбоос өгөгдсөн байдаг.
Холбоос: https://www.wikibooks.org/ 

15. Bibliomania
2000 гаруй сонгодог зохиол бий. Уншигчдын тэмдэглэлийг харах боломжтой.
Холбоос: http://bibliomania.com/ 

16. The Open Library
Цахим болон хэвлэмэл номын сан. "Show Ebooks" хэсгийг идэвхжүүүлэн зөвхөн цахим хэлбэрийн номуудаас сонголтоо хийгээрэй.
Холбоос: https://openlibrary.org/ 

17. Sacred Texts
Улс үндэстэн, яс угсаатны "ховор" номууд энд цахим хэлбэрээр бий. Эртний сонирхолтой үлгэр домог хайж байгаа бол заавал ороод гараарай.
Холбоос: http://www.sacred-texts.com/ 

18. SlideShare
Дэлхий нийтийг хамарсан энэхүү сүлжээнд зөвхөн богино хэмжээний төдийгүй урт хэлбэрийн цахим номууд ч цөөнгүй бий.
Холбоос: https://www.slideshare.net/ 

19. Free eBooks
Испани, Португал хэлээр нэвтрэх боломжтой. Ихэнх номууд нь PDF, TXT өргөтгөлтэй.
Холбоос: https://www.free-ebooks.net/ 

20. The Online Books Page
АНУ-ын алдарт Пенсильвания их сургуулийн харьяа сайт. Олон улсын сургалтын материал, үе үеийн судалгааны өргөн хэмжээний бүтээлүүд бий.
Холбоос: http://onlinebooks.library.upenn.edu/ 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
2
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
3
2024.04.05
Бүтээмжийн хак: "Google"-ийн ажилчдын баримталдаг "20 хувийн суралцах дүрэм"
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.