Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Анжелина Жоли өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүст хандив цуглуулж байсан хөвгүүдэд тусалжээ


Лондон хотод амьдардаг сайн найзууд болох Аяан Мооса, Микаил Исак нар Йеменд 12.3 сая хүүхэд өлсгөлөнд нэрвэгдэж буй талаар олж мэджээ. Ингээд хөвгүүд йеменчүүдэд туслахын тулд нимбэгний ундаа худалдаалдаг мухлаг байгуулж, ойролцоох оршин суугчдаасаа хандив цуглуулж эхэлсэн байна. Энэ үйл ажиллагааг зохион байгуулах явцдаа тэд санаанд оромгүй хүнээс хандив хүлээж авсан нь Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли байжээ. 

Жоли хөвгүүдийн талаар BBC-ийн мэдээнээс уншаад тэдэнд хандив өгөхөөр шийдсэн байна. Тэрбээр Их Британи дахь төлөөлөгчөөрөө дамжуулан хөвгүүдийн гэр бүлтэй холбоо тогтоожээ. Хандивыг Анжелина Жолигийн бичсэн захидлын хамт хүргэж ирсэн бөгөөд 6 настай хөвгүүд түүний хэн болохыг эхэндээ мэдэхгүй байв. Удалгүй "Булш ухагч", "Малефисент" гэх мэт кинонд тоглосон жүжигчин болохыг мэджээ. Харин эцэг эхчүүд нь Жолиг хандив өгсөнд маш их гайхаж бас баярлаж байгаагаа BBC-д өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Жолигийн захидалд "Йеменд байгаа хүүхдүүдэд туслахын төлөө чиний болоод найзуудын чинь хийж буй зүйлд баярлалаа. Та нараас нимбэгний ундаа худалдаж авах боломжгүй байгаад уучлаарай. Гэхдээ би та хоёрын мухлагт хандив өгөхийг хүсэж байна" гэжээ. 

Хөвгүүдийн санаачилга олон нийтийн анхаарлыг татсаны ачаар дэлхийн өнцөг булан бүрээс хандив хүлээн авчээ. Тэд нийтдээ 67 мянган фунт стерлинг буюу 85 мянган долларын хандив цуглуулжээ. 

Дашрамд дурдахад, Йеменд болж буй дайны уршгаар олон мянган хүн амиа алдаж, 24 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж, яаралтай хүмүүнлэгийн тусламж авах шаардлагатай болоод байна. НҮБ-ын Дүрвэгсдийн комиссын тусгай элчээр ажилладаг жүжигчин Анжелина Жоли өмнө нь ч бас Йемений хямралын талаар дуу хоолойгоо хүргэж байсан юм. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
21 цагийн өмнө
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
3
3 өдрийн өмнө
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
санал болгох
1
23 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.