Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Анжелина Жолигийн "зомби" дүрээр танигдсан Ираны инстаграм одыг баривчилжээ


Холливуудын алдарт жүжигчин Анжелина Жолигийн гадаад төрхийг дуурайн анх олонд танигдсан Ираны инстаграмын од Сахар Табарыг баривчилжээ. Түүнийг ариун зүйлсийг гутаан доромжилсон, хүчирхийлэлд турхирсан, зүй бус аргаар орлого олсон, залуучуудыг авлигад уриалсан гэх хэд хэдэн хэрэгт буруутгаж байгаа аж. 

Эдүгээ 22 настай тэрбээр жүжигчин Анжелина Жолитой төстэй болохын тулд 50 гаруй удаа гоо сайхны мэс засалд орсон хэмээн мэдэгдэж, ихээхэн шуугиан тарьж байсан юм. Түүний гадаад төрх Жолитой төстэй ч хонхор нүд, хэлбэрээ алдсан хамар, уруул, цонхигор царай нь сошиал хэрэглэгчдийг цочирдуулж байв. Харин Табар өнгөрсөн долоодугаар сард анх удаа өөрийнхөө жинхэнэ төрхийг олон нийтэд дэлгэж, 50 удаа гоо сайхны мэс засалд орсон гэдэг нь худал болохыг тайлбарлажээ. Тэрбээр уруул, хамартаа мэс ажилбар хийлгэж байснаа хүлээн зөвшөөрсөн ч олон нийтэд танигдсан Жолигийн дүр төрхийг нүүр будалт болон фотошопын тусламжтайгаар бий болгосноо хүлээжээ. 

Инстаграм дагагчид нь түүний энэ үйлдлийг зохисгүй хэмээн үзэж, удаа дараа гомдол гаргаснаар цагдаагийн газраас Сахар Табарыг баривчлахад хүрсэн байна. Мөн түүний инстаграм хаягийг устгажээ. 

Дашрамд дурдахад, Иран улсад фэйсбүүк, твиттер, телеграм зэрэг нийгмийн сошиал сүлжээг албан ёсоор хориглосон байдаг бөгөөд инстаграм л гол сошиал сүлжээ болдог аж. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Уржигдар
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
9
1
2
1
2
2
22

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.