Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч: Жое Байден


АНУ-д дөрөв дэх өдрөө үргэлжилж буй санал тооллогын дүн гарч Ардчилсан намаас нэр дэвшигч Жое Байден Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар ирэх дөрвөн жил Цагаан ордонд суух боллоо. Түүнтэй хамт Энэтхэг-Ямайк гаралтай улс төрч эмэгтэй Камала Харрис Дэд Ерөнхийлөгчийн алба хашихаар томилогдох юм. Ингэснээр АНУ-ын түүхэн дэх анхны эмэгтэй, өнгөт арьст дэд ерөнхийлөгч болох билээ. 

Санал тоолох ажил бүрэн дуусаагүй, дөрвөн мужийн саналын дүн гараагүй байгаа авч 270 төлөөллийн санал авсан дэвшигч шууд сонгогдох хуулийн дагуу Жое Байден 279 төлөөллийн санал авснаар, ялалтаа баталгаажууллаа. Сүүлийн хэдэн өдөр Байден 253: Трамп 214 харьцаатай удааширсан санал тооллого Пенсилвани, Невада мужууд Ардчилсан намд итгэл үзүүлснээр 279: 214 болж, АНУ-ын ард түмэн шинэ удирдагч сонгосныг харуулав.

Энэ хэд хоногийн туршид сонгуулийн үр дүн хаашаа ч хэлбийж болохуйц эгзэгтэй байлаа. Харин сүүлийн 24 цагийн хугацаанд Хойд Каролина, Аляскаас бусад мужууд “цэнхэртэж” Байден тэргүүлж эхэлснээр Ардчилсан намын сонгогчид сэтгэл уужирсан бол Бүгд Найрамдахчууд сэтгэл гонсойх эхлэл болов. Трампын сонгуулийн штабынхан энэхүү үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн хэвээр байна. Шуудангаар ирсэн саналын хуудсууд эхэн үеийн тооллогын явцыг эргүүлсэн нь луйвар боллоо хэмээн үзэж, санал тооллогыг зогсоо хэмээн эсэргүүцсэн юм. Гэвч энэ удаагийн сонгуульд Америкчууд хэдэн арванд үзэгдээгүй өндөр ирцтэй идэвхийлэн оролцсон нь ард түмэн ямар нэг шинэ хүлээлттэй байсныг илэрхийлж байна хэмээн хэвлэлүүд бичиж байна. 2016 онд 138 сая хүн саналаа өгсөн бол энэ удаа 150- 160 орчим сая хүн саналаа өгсөн тооцоо бий.

Жое Байден 48 жилийн өмнө анх удаа сенатчаар сонгогдож байсан өөрийн төрөлх муж Делаверийн Уилмингтон хотоос ялалтын мэндчилгээгээ хүргэсэн юм. Тэрээр “Америкийн ард түмэн юу хүсэж буйгаа ил тод, итгэлтэйгээр хэллээ. Өнгөрсөн дөрвөн жилд энэ ард түмнийг талцуулан, бутаргасан бүхий л нөхцөл байдлыг засаж залруулан, ард түмнээ нэгтгэхийн төлөө би хичээн ажиллах болно. Энэ бол миний биш ард түмний ялалт билээ. Ард түмэн эвлэлдэн нэгдэж, эдгэрэх цаг ирлээ.” гэв. 

Шинэ Ерөнхийлөгч 2021 оны нэгдүгээр сард ажлаа хүлээж авна. Түүний тухай Барак Обама “Энэ сонгуулиар Америкийн ард түмэн урд хожид байгаагүйгээр идэвхтэй оролцож, саналаа өглөө. Та бүхний санал нэг бүр үнэтэй, хүчтэй байсныг хэлэх юун. 

Нэгдүгээр сард ажлаа авах үедээ Жое Америкийн түүхэнд өөр ямар ч шинэ ерөнхийлөгч тулгарч байгаагүй олон бэрхшээлтэй нүүр тулах болно. Хяналтаас гарсан цар тахал, эдийн засаг, газар авч гаарсан нийгмийн шударга бус байдал, ардчилалд учирсан эрсдлүүд, уур амьсгалын асуудлууд гэхчлэн. Мэдээж тэр аль ч нам ялгаагүй зөвхөн ард түмнийхээ сайн сайхны төлөө ажиллах болно.

Тиймээс америк хүн та түүнд итгэл найдвараа өгсөн шигээ, дэмжлэг тусаа ч мөн өгөөрэй. Энэ сонгуулийн дүнгээс үзэхэд ард түмний дунд маш том хуваагдал үүссэн нь эмгэнэлтэй байна. Нэг үндэстэн гэдгээ санаж, хамтдаа урагшлах замыг олно гэдэгт итгэж байна.” хэмээжээ. 

Жое Байден 1968 онд Сиракусийн хуулийн сургууль төгссөн бөгөөд 1972 онд Делавер мужийн Ардчилсан намыг төлөөлж сенатын сонгуульд өрсөлдөн, мужийн сенат болсноор улс төрийн карьер нь эхэлжээ. Түүнээс хойш 2009 онд Барак Обамагийн Дэд Ерөнхийлөгч болох хүртэл Нэгдсэн улсын сенатчаар ажиллаж. Ийнхүү 8 жил дэд ерөнхийлөгчийн алба хашаад 2020 онд АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хэд хэдэн эх сурвалжид тэмдэглэснээр Байдены гадаад бодлого олон улсад энхийг сахиулахад чиглэдэг бөгөөд тэрээр Балканы хойгт энхийг тогтоох, Зөвлөлттэй харилцах харилцааг сайжруулах, Хойгийн дайн болон Иракийн дайныг эсэргүүцсэн бодлого баримтлах зэрэгт идэвхийлэн оролцсоноор танигдсан улс төрч аж. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
5 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.11.18 162.158.107.128

Зөвлөлтэй гэж юу бичээд байгаан

0 Хариулах