Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид маргааш халз мэтгэлцэнэ

Үзэгчид энэ шууд дамжуулалтад маш их ач холбогдол өгдөг бөгөөд 2016 оны Доналд Трамп, Хиллари Клинтон нарын мэтгэлцээнийг 86 сая хүн үзсэн гэдгийг Nielsen судалгааны компани мэдээлж байв.


АНУ-ын орон нутгийн цагаар есдүгээр сарын 29-ний мягмар гарагт 21:00 цагаас буюу Улаанбаатарын цагаар маргааш өглөө АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн эхний мэтгэлцээн болох юм. Сонгууль хүртэл нэр дэвшигчид нийт гурван удаа телевизийн халз мэтгэлцээнд оролцож баримтлах бодлого, байр сууриа илэрхийлнэ.

Энэ жилийн хувьд 

-9 дүгээр сарын 29
-10 дугаар сарын 7
-10 дугаар сарын 15 гэсэн гурван удаагийн мэтгэлцээнд нэр дэвшигч Доналд Трамп, Жо Байден нар оролцох юм. Дээрх халз мэтгэлцээнийг Fox News-ийн Крис Уоллас, C-SPAN-ий Стив Скалли, NBC News-ийн Кристэн Уэлкэр нар чиглүүлнэ. 

Эхний мэтгэлцээнд хоёр нэр дэвшигчийн ажил хэрэг болон, дээд шүүхийн эргэн тойронд, ковид-19-ийн тухай, эдийн засгийн хөгжил, арьс өнгө, хүчирхийллийн асуудал, сонгуулийн найдвартай байдал зэрэг сэдвийн хүрээнд асуулт бэлтгэснээ чиглүүлэгч Крис Уоллас зарлажээ. Гэхдээ мэдээж мэтгэлцээний өрнөл, цаг үеийн байдлаас хамаарч өөрчлөгдөх боломжтой гэв. 

АНУ-ын түүхэнд телевизийн шууд мэтгэлцээн 1960 оноос явагдаж эхэлжээ. Үзэгчид энэ шууд дамжуулалтад маш их ач холбогдол өгдөг бөгөөд 2016 оны Доналд Трамп, Хиллари Клинтон нарын мэтгэлцээнийг 86 сая хүн үзсэн гэдгийг Nielsen судалгааны компани мэдээлж байв. Түүнчлэн мэтгэлцээнийг онлайнаар ч олон сая хүн үзэж, улмаар хэвлэл, мэдээлэл, сошиал медиад олон өдрийн хэлэлцүүлдэг өрнөдөг билээ. Харин эдгээр нь олон нийтийн санаа бодлыг хэрхэн чиглүүлж, үр дүнд хэр ойр нөлөөлдгийг шууд баталсан судалгаа байдаггүй. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
санал болгох
1
22 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.