Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

АНУ Оросын хакерчдыг яллав


2015 онд Украйны гурван цахилгаан түгээх компанийн мэдээллийн системийг хакердаж, цахилгаан хүчдэлийн шонг гэмтээн, олон цагаар тог цахилгаан тасалсан хэрэг гарч байв. Мөн 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, 2017 оны Францын Ерөнхийлөгчийн сонгуульд Оросын хакерчид хөндлөнгөөс оролцсон тухай мэдээлж байсан. Эдгээр кибер гэмт хэргийн ард ОХУ-ын цэргийн тагнуулын агентлаг буюу хуучнаар Тагнуулын төв удирдлагын (ГРУ) офицерууд байсан нь тодорхой болж, АНУ-ын зүгээс тэдэнд хуулийн хариуцлага оноох тухай АНУ-ын Хууль зүйн яам мэдээлжээ. 

ОХУ-ын хакерчид өөр олон кибер халдлагад сэжиглэгдэж байгаа юм. Тэднийг 2018 оны Солонгосын өвлийн олимпийн нээлтийн ажиллагаанд саад учруулахыг оролдсон, 2020 оны Токиогийн олимпийн ажиллагаанд халдахаар зэхэж байсан гэж үзэж буй юм. Мөн Британийн газар нутаг дээр химийн халдлагад өртсөн Оросын тагнуул асан Сергей Скрыпалын хэргийн мөрдлөгийн тухай нууц мэдээллийг хайж Их Британийн Батлан хамгаалах яамны Шинжлэх ухаан технологийн лаборатори болон Химийн зэвсгийг хориглох байгууллагыг хакердсан хэрэгт тэднийг буруутгаж байна. 

“74455 дугаар анги” гэж нэрлэгддэг эдгээр хакерчдыг хамгийн аюултай кибер гэмт хэрэгтнүүд гэж үзэн сүүлийн хэдэн жил эрэн сурвалжилж байсан юм. Тэднийг Питсбург хотын тангарагтны шүүхээр буруутайг тогтоож, ялын дүгнэлт үйлдсэн буй боловч эдгээр офицерууд АНУ-ын газар нутаг дээр байхгүй тул бодитоор баривчлан хорих боломжтой эсэх нь тодорхойгүй байна. Хэвлэлүүдэд бичснээр ОХУ тэднийг АНУ-д хүлээлгэн өгөхгүй гэдэг нь ойлгомжтой ба энэ тохиолдолд олон улсад эрэн сурвалжилж, хилийн хориг тавихаас хэтэрч чадахгүй гэжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
4 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.