Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Apple Watch КОВИД-19 өвчнийг шинж тэмдэг илрэхээс нь өмнө илрүүлж байна


Apple Watch, Fitbit, Garmin болон энэ төрлийн бусад төхөөрөмжүүд КОВИД-19 өвчнийг шинж тэмдэг илрэхээс ч өмнө тодорхойлох чадвартай болох нь саяхны судалгаагаар тогтоогджээ. 

Тодруулбал, Нью-Йорк дахь Маунт Синай байгууллага Apple Watch зүүдэг 300 орчим ажилтныхаа дунд уг судалгааг хийсэн бөгөөд энэ нь 2020 оны дөрөвдүгээр сарын 29-өөс есдүгээр сарын 29 хүртэл үргэлжилжээ. (Apple компани энэ судалгаанд ямар нэгэн хэлбэрээр оролцоогүй, санхүүжүүлээгүй аж)

Судалгааны үр дүнгээс харахад зүрхний цохилтыг тасралтгүй хянах чадвартай ухаалаг цагууд нь зүүж буй хүний зүрхний цохилтод гарч буй нарийн өөрчлөлтийг илрүүлдэг болохыг тогтоожээ. Энэ үзүүлэлтийн тусламжтайгаар тухайн хүн халдвар авсан эсэхийг шинж тэмдэг илрэхээс долоо хоногийн өмнө тодорхойлох боломжтой гэж үзэж байна. 

Маунт Синай байгууллагын дэргэдэх Айкагийн Анагаах ухааны сургуулийн туслах профессор Роб Хиртен "Бидний зорилго бол тодорхой төхөөрөмжийн тусламжтайгаар дөнгөж халдвар авсан даруйд нь эсвэл тухайн хүн халдвар авсан гэдгээ мэдэхээс ч өмнө КОВИД-19 өвчнийг илрүүлэх явдал юм. КОВИД нь хурц үрэвсэлт өвчин бөгөөд халдвар биед нэвтэрмэгц зүрхний цохилтод өөрчлөлт гарч, хэлбэлздэг болохыг хэдийн тогтоогоод байгаа билээ. Энэ нь халдварыг богино хугацаанд урьдчилан илрүүлэх боломжийг олгож байна" гэж ярьжээ. 

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв (CDC) -өөс мэдээлснээр тус улсад бүртгэгдэж буй нийт халдварын тал орчим хувь нь ямар нэгэн шинж тэмдэггүй байна гэжээ. Тиймээс энэ мэт ухаалаг төхөөрөмжүүдийн тусламжтайгаар хүмүүс эрүүл мэндийн нарийн үзүүлэлтүүдээ хялбар аргаар хянаж, өөрчлөлт орсон даруйд өөрийгөө тусгаарлах, шинжилгээ өгөх боломжийг олгож байгаа нь чухал ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. 

КОВИД-19 өвчний халдварыг эрт үед илрүүлэх зорилготой судалгааг Маунт Синай байгууллагаас гадна Стэнфордын Их Сургууль, Фитбит компани хийж байгаа аж. 

Эх сурвалж: Forbes

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
2024.04.18
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
1 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
21 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.