Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Аравны онцлох: Сүүлийн 10 жилд тохиолдсон онцлох 5 үйл явдал


1. Гурван саяулаа болов

Арван жилийн өмнө бид 2 сая 750 мянгуулаа байжээ. 2015 оны нэгдүгээр сарын 24-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод Хатанболдын Монголжин охин төрснөөр Монгол Улсын хүн ам албан ёсоор 3 саяд хүрсэн юм. 3 дахь сая иргэнээ тийнхүү өлгийдөн авсан бид өнөөдөр ам бүлээ ахин 240-өөд мянгаар нэмээд байна. 

2. Кофе нийтийн хэрэглээний соёл болов

Кофе шопын сүлжээд болох “Coffee Bean and Tea Leaf, “Café Bene” зэргийн анхны салбар Монголд 2013 онд нээгдэж, өдгөө кофе бидний хувьд энгийн хэрэглээ болжээ. Нийслэлд өнөөдөр 150 гаруй кофе шоп ажиллаж буй тоон мэдээ байна. Статистик үзүүлэлтээр манай улсын кофены импорт сүүлийн 10 жилд 10 дахин өссөн аж. Unuudur.mn вэб сайтад дурдсанаар Монголчууд 2009 онд импортын кофенд 98.700 доллар зарцуулж байсан бол энэ онд 1.4 сая доллар зарцуулсан байна. 

3. Тээврийн хэрэгслийн тоо 4 дахин нэмэгдэв

Бид 2009 онд 200 гаруйхан мянган машинтай, замын хөдөлгөөний ачаалал харьцангуй бага байснаа нэхэн санахад сайхан байна. Одоо улсын хэмжээнд 970 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй бөгөөд жилд 40-50 маянган машин хил гаалиар орж ирж буй тоо баримт байна. 

4. Эрэлттэй мэргэжлүүдэд эргэлт гарав

2008 оны судалгаагаар Монголд дунджаар 140 мянган хүүхэд ЕБС төгсөж, их сургуульд элсэн суралцаж байсан бөгөөд тэдний дунд хамгийн эрэлттэй мэргэжлүүдийг дараах байдлаар тодорхойлж байж. Хуульч, эдийн засагч, олон улсын харилцаа, эмч, инженер.

Харин 10 жилийн дараа төгсөгч хүүхдийн тоо огцом буурч 40 мянгад хүрсэн ба тэдний дунд бизнесийн удирдлага, боловсрол судлал, маркетинг, эмч, багшийн мэргэжил үнэмлэхүй түгээмэл байна. Гэвч хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй мэргэжлүүдийг жагсаавал мэдээлэл технологийн мэргэжилтэн, барилгын инженер, уул уурхайн инженер, биохими, биотехнологийн инженерийн ажлууд багтаж байна. 

5. Ан амьтан, байгаль орчны асуудлууд тулгамдав

Хулгайн ан, байгаль орчин, уур амьсгалын хүчин зүйлээс шалтгаалж манай орны ан амьтдын төрөл зүйл, тоо толгой эрс багассан байна. 2008 онд Монгол улсад 25 мянга орчим аргаль хонь байсан бол одоо 10 мянга хүрэхгүй тоо толгой үлджээ. Мөн 5 мянгаар тоологдож байсан монгол бөхөн хоргодож 4 мянгад хүрсэн байна. Ирвэс, янгираас авахуулаад тарвага, цагаан зээр гэхчлэн энэ жагсаалт хөврөнө. Түүнчлэн сүүлийн 10 жилд 2000 мянган га талбай ой мод түймэрт өртсөн ба 540 орчим гадаргын усны эх үүсвэр хатаж ширгэжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
3
Уржигдар
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
санал болгох
1
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
28
0
1
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.12.09 66.181.161.31

Ан амьтнаа л хамгаалах хэрэгтэй бна даа

0 Хариулах


Амьд үлдэгсдийг төлөөлөв 2019.12.04 139.5.217.158

2012 онд дэлхий сүйрчихсэн шүү дээ

0 Хариулах


H 2019.12.04 66.181.161.70

Gadaad, dotood juulchlal nemegdev

0 Хариулах