Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Аравны онцлох: Сүүлийн арван жилд ажил мэргэжлээ огцом өөрчилсөн 13 алдартан


2000 онд төрсөн хүүхдүүд хэдийнээ хорин нас хүрээд хайр дурлал ярьдаг болчихсон гэж бодохоор л цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрч байгаа юм шүү. Ганцхан сарын дараа гэхэд шинэ мянганы хоёр дахь арван жил эхлэх гэж байна шүү дээ. Цаг хугацааны энэ давхцалтай холбогдуулан бид он дуустал өнгөрсөн арван жилд дэлхий даяар болон Монгол оронд тохиолдсон сонирхолтой, онцлох үйл явдлуудыг “Аравны онцлох” цуврал нийтлэлүүдээр та нартаа хүргэхээр шийдлээ. 

С.Жавхлан 

Төрийн ордны гадаа 99 морьтон дагуулан ирж, ташуураа барин ордны босгыг алхсан энэ парламентийн цор ганц бие даагч гишүүн, дуучин Жавхланг бид арван жилийн өмнө улс төрд орно хэмээн зүүдлээ ч үгүй байх.

М.Зоригт 

Харин эсрэгээрээ арван жилийн өмнө Их хурлын гишүүн, Зам тээврийн сайд хийж байсан эрхмийг бид одоо бол “Бидний цөөхөн Монголчууд” төслөөр нь эчнээ таних болсон.

Номин талст Д.Батсүх 

Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга одоогоос арван жилийн өмнө “Татар ажиллагаа” киноны гол дүрд тоглож, "Чи наддаа ганц" дууныхаа клипийг цацаж байлаа.

Rokit Bay

АНУ-д амьдардаг тус репперийн дууны үгсийг "asuult.net"-ээр бид хоорондоо солилцож байсан түүх саяхан мэт. Харин авьяаслаг реппер залуу маань энэ арван жилийн хугацаанд зөвхөн үглэхээс гадна “Авьяаслаг Монголчууд” шоуг шүүж, “Оннц Дүмд” цувралыг санаачлан бүтээж олон нууц авьяасаа бидний өмнө нээсэн юм. 

Кайли Женнер

"Keeping up with the Kardashian” шоуны бяцхан од 2019 он гэхэд дэлхийн хамгийн залуу тэрбумтан болж, 900 сая доллараар үнэлэгдсэн гоо сайхны эзэнт гүрнийг босгож чадна гэж 2010 онд төсөөлсөн хүн ганц ч байхгүй биз ээ.

Rihanna

Run This Town синглээрээ 2010 онд “Grammy” хөгжмийн наадмаас шилдэг реп дууны шагналыг хүртэн бужигнуулж байсан Рианнаг одоо бол  дэлхий нийт дуучин гэдгээс нь  илүү “Savage x Fenty”, “Fenty” гоо сайхан, “Fenty” өндөр зэрэглэлийн хувцасны брендийн үүсгэн байгуулагч гэдгээр нь илүү сайн мэдэх болж байна.

Эштон Кутчер

Жүжигчин Эштон Кутчер сүүлийн арван жилийн хугацаанд гэр бүлийн амьдрал зохиож, ажил мэргэжлийн хувьд ч өөр салбарт хүчээ сорьж байгааг та мэдэх үү? Тэрээр зах зээлийн үнэлгээ нь нийт 250 сая доллараар хэмжигдэх “A Grade” хөрөнгө оруулалтын санг 2010 онд үүсгэн байгуулсан. Түүний  “A Grade” сан нь “Skype”, “Spotify”, “Uber” гэх мэт нэлээд олон амжилттай яваа технологийн старт-ап компаниудийн хөрөнгө оруулагч юм.

Доналд Трамп

“The Apprentice” шоуны “You’re fired” гэх алдарт үгээрээ танигдсан ууртай хөтлөгчийг АНУ-ын 45 дах ерөнхийлөгчөөр сонгогдоно гэж тэртээ арван жилийн өмнө хэн нэгэн хэлсэн бол ганц ч хүн итгэхгүй байсан нь лавтай.

Жессика Альба

Романтик комеди киноны гүнж, Холливиудын үзэсгэлэнтэй жүжигчдийн нэг Жессика Альба анхны хүүхдээ төрүүлснээсээ хойш бизнесийн салбарт амжилт үзүүлж яваа. Түүний үүсгэн байгуулсан “The Honest” компани нь байгаль орчинд ээлтэй гоо сайхан, гэр ахуй, хүүхдийн живх гээд төрөл бүрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг бөгөөд зах зээлийн үнэлгээ нь энэ оны байдлаар 1 тэрбум доллараар хэмжигдэж байна.

Канье Уэст

Реалити шоуны од бүсгүйтэй гэрлэн гурван хүүхдийн аав болсон, өөрийн нэрийн “Yeezy” брэндийг үүсгэн байгуулсан, репперээс гадна загвар зохион бүтээгч, сүмийн пастор хүртэл болсон гээд өнгөрсөн арван жилийн хугацаанд түүнтэй дүйцэхүйц баялаг зүйлс амьдралд нь тохиосон алдартан өөр байхгүй л болов уу.

Akon

2010 оны “Victoria’s Secret” шоуны онцлох уран бүтээлч болж байсан дуучин Akon одоо бол уран бүтээлээрээ биш сайн үйлсийн аян, төслүүдээрээ олны анхаарлын төвд байна. Эрчим хүчинд холбогдоогүй Африкийн сая гаруй өрхийг тог цахилгаанд холбох “Lightning Africa” хэмээх томоохон төслийг тэрээр хэрэгжүүлж байгаа ажээ.

G-Dragon

9 жилийн тэртээ хамтлагийнхаа гишүүн "T.O.P"-той хамтран анхны бие даасан цомог гаргахаар зарлаж байсан G-Dragon энэ хугацаанд зөвхөн уран бүтээлчээс гадна хөгжмийн зохиолч, бизнесмен, загварын ертөнц дэх айкон гээд олон талаараа өөрийгөө дэлхий нийтэд таниулж чадсан. Хамгийн сүүлд, цэргээс халагдсаныхаа дараахан Nike компанитай хамтран “PEACEMINUSONE” хэмээх нэртэй “Nike air force” пүүзийг дэлхий даяар худалдаанд гаргаад байгаа юм.

Miss A Suzy

2010 онд “JYP” энтертайнментаас гаргаж ирсэн охидын хамтлагийн гишүүн Bae Suzy энэ хугацаанд дуучны карьераас илүү жүжиглэх ур чадвараа хөгжүүлсэн юм. “Architecture 101” кинонд тоглосноосоо хойш “Солонгосчуудын анхны хайр” гэсэн өргөмжлөлийг хүртэл авсан. Хамгийн сүүлд “Netflix”-ийн "Vagabond" цувралд жүжигчин Ли Сын Гитэй хамтран тоглосон тэрээр Солонгосын хамгийн өндөр орлоготой алдартнуудын 8-д жагсдаг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
2
21 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Өчигдөр
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
3
25
2
1
0
1
6

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Хмм 2019.12.30 59.153.113.78

Монгол, гадаадаа ялгаад оруулах бодол алга уу?

0 Хариулах


Gotohell 2019.12.01 203.91.115.45

Javhlan galzuu novsh duuchin neree ashiglaj ard tvmnii bidnii aav eej ahmadudiin itgeliig olj sanal avj ooriin ashgiin toloo UIX d orson muu ulaan arhichin. Mongol gej tseejee deldej halhavch hiideg muu sogtuu. Ulaan arhichin gedgig n orchin toirniixon n bvhd medne. Ciisen ym yu baiw Javhlaan chi sanalaaraa ogtsor ovgoon

0 Хариулах


gggah 2019.11.30 202.9.46.166

heze Lee gdg owgig Lee gj unshha bolih ym beeee solongs duudlgr bicwl i blnoshte

1 Хариулах


Зочин 2019.11.29 59.153.84.70

Номинталстын хаянаа сда бас төрийн албанд биздээ

1 Хариулах