Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ариана Гранде асуудлыг томоор харж, зөв тэмцэл өрнүүлэхийг шүтэн бишрэгчдэдээ уриалж байна


Миннеаполис хотын цагдаа африк гаралтай иргэн Жорж Флоидын амийг хөнөөснөөс үүдэн АНУ-ын томоохон хотуудад арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, мөн цагдаа нарын харгислалын эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байна. Африк гаралтай иргэн цагдаагийн гарт амиа алдсантай холбоотойгоор олны танил хүмүүс сошиал орчинд үзэл бодлоо илэрхийлж, зарим нь эсэргүүцлийн жагсаалд биечлэн оролцож байна. 

Тэдний нэг нь дуучин Ариана Гранде юм. Тэрбээр твиттерт #JusticeForGeorgeFloyd хаштэг үүсгэж, Жорж Флоидын үхэлд буруутай цагдаагийн офицерыг баривчлахад дуу хоолойгоо хүргэхийг 74 сая дагагчдаа уриалжээ. 

Даллас, Хьюстон, Остин, Сан Антонио зэрэг томоохон хотуудад шударга ёсыг шаардаж эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөн сүүлдээ хүчирхийлэл, эмх замбараагүй байдал болж хувираад байгаа юм. Тэгвэл Ариана Гранде нөхцөл байдлыг илүү томоор харж, системийн шинжтэй асуудлуудад анхаарал хандуулахыг, үүний төлөө ухаалаг, зөв тэмцэл өрнүүлэхийг уриалжээ. Тэрбээр твиттерт "Яг одоо бидэнд маш олон зүйл айдас, аюул мэдрүүлж, тодорхойгүй байдал үүсгэж байна. Гэхдээ эдгээрийн дотор бидний хянаж чадах зүйлс бий. Тухайлбал, сонгуульд саналаа өгөх, хууль тогтоогчидтой холбогдох, бүртгэл явуулах гэх мэт. Эрх мэдлээ буцааж авахын тулд яг одоо бидний хийх чухал зүйл бол дараагийн санал хураалт хэзээ болохыг мэдэж, саналаа өгөх юм. Мягмар гарагт л гэхэд 9 мужид санал хураалт явагдах гэж байна. Саналын хуудсан дээр бичигдсэн зүйлс бидний өдөр тутмын амьдралд хамаатай юм шүү" гэжээ. 

Үүгээр зогсохгүй, Ариана Гранде бямба гарагт Лос-Анжелес хотод болсон жагсаалд биечлэн оролцсон байна. 

Эх сурвалж: Buzzfeed

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
3 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
холбоотой мэдээ
1
Өчигдөр
ОХУ-д монгол оюутан охин бүтэлгүй дурлалаас амиа хорложээ
2
Өчигдөр
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
Бишимбаев эцсийн үгэндээ Гитлерээс эш татлаа
санал болгох
1
9 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Өчигдөр
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
14
0
0
1
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.