Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Арми Хаммерын экс Кортни Вучекович: Тэр намайг идэхийг хүсдэг байсан


Холливудын жүжигчин Арми Хаммерын инстаграмаар илгээсэн чатууд олны хараанд өртөн шуугиан тариад удаагүй байна. Гэтэл тус шуугианыг даган өөр олон мэдээлэл задарч, байдал улам бүр ноцтой болж эхэлжээ. 

Арми Хаммертай үерхэж байгаад салсан Кортни Вучекович гэх бүсгүй "Page Six" сайтад тусгайлан ярилцлага өгөх үедээ "Арми үерхэж байх үедээ миний хавиргыг хугалан шараад идэхийг хүсэж байна гэж хэлсэн" хэмээжээ. 

"Тэр үнэхээр новшийн эвгүй мөч байсан ч гэсэн чи тийм нөхцөлд дахиж тэр явдлыг бодохыг огтхон ч хүсэхгүй. Бас тэр надад 'Би чамайг хазаад авахыг хүсэж байна.' гэж байсан. Хэрэв гар минь зүсэгдсэн бол тэр эргэлзээгүй цусыг минь долоож, сорох байсан гэдэгт итгэлтэй байна" гэж мэдээлжээ.

Арми Хаммерын экс Кортни нь өдгөө 30 настай бөгөөд "Flashd" аппликейшныг үүсгэн байгуулагч юм. Тэд зургадугаар сард дундын найзуудаараа дамжин танилцаж, харилцаатай болсон байжээ.

"Тэр маш сэтгэл татам, догдлуулам хүн. Гэвч түүнтэй яг яриад эхлэх мөчид анхнаасаа л тэр ширүүн, хүч түрэмгий байдаг. Хэрцгий ширүүн биш ч ярьж байгаагаасаа л нэг тийм түрэмгий. Тэр эзэн-боолын харилцаанд дуртай байсан. Намайг үнэхээр идэхийг хүсэж байна гэж хэлдэг байсан."

Энэ харилцаанаас болж Кортни түүнээс салсныхаа дараа 30 хоногийн сэтгэл заслын сургалтад хамрагдаж байжээ. Мөн түүний чатууд ил болсон тухай мэдээлэл гарахад тэр тийм ч их цочирдоогүй хэмээсэн байна.

Энэхүү явдалтай холбоотой гол нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
2 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
3
4 цагийн өмнө
М-ээр төлбөл бэлэгтэй
санал болгох
1
5 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
0
2
3
4
9

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.01.15 172.69.135.121

find me уг нь хийгдэх болсон юмсан одоо яадаг болдоо.

0 Хариулах