Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Арванхоёрдугаар сард нээлтээ хийх ӨНДӨР ХҮЛЭЭЛТТЭЙ 10 кино


Энэ сард багтаан үзэх хамгийн өндөр хүлээлттэй, сонирхолтой кинонуудыг санал болгож байна.

1. Jumanji: The Next Level

Анх 1995 онд дэлгэцнээ гарч байсан Жуманжи кино дийлэнх хүмүүсийн хүүхэд насны дурсамжид заавал байдаг гэхэд хилсдэхгүй. 2017 онд "Жуманжи: Ширэнгэд тавтай морил" нэртэйгээр хоёрдугаар ангиа гаргасан уг киноны гуравдугаар анги ийнхүү дэлгэцнээ гарахад бэлэн болжээ. Дуэйн Жонсон, Кевин Харт, Керан Гиллан зэрэг сонирхолтой жүжигчид тоглосон бөгөөд тэдний дараагийн адал явдлыг тэсэн ядан хүлээх л үлдлээ. Сонирхуулахад тоглоомын дүрэм өөрчлөгдөж, хэний ч үл мэдэх судлагдаагүй, хуурай цөлөөс эхлээд цастай уул хүртэл хэрхэн адал явдлыг сөрөн аялахыг тус киноноос үзээрэй.

2. Star Wars: The Rise of Skywalker

Жорж Лукасын алдарт бүтээл Оддын дайны “Sky Walker Saga” цувралын төгсгөлийн анги ирэх сарын 19-нд нээлтээ хийх гэж байна. Оддын дайны үнэнч фенүүдийн хүсэн хүлээсэн анги гэдэгт итгэлтэй байна. Оддын дайны түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн ангиар шалгарах дөхсөн энэхүү анги нь 2 цаг 21 мин буюу 141 минут үргэлжлэхээр болжээ.

3. Spies in Disguise

20-р зуун Фокс болон Уолт Диснейн хамтран гаргаж буй шинэ анимэйшнд жүжигчин Уилл Смитт, Том Холланд нар дуу оруулжээ. Супер тагнуулч Лэнс Стэрлинг, эрдэмтэн Уолтер Бекеттийн сонирхол татам түүх хүлээлт үүсгэж байгаа бөгөөд зул сарын баяраар хүүхдүүдтэйгээ үзэхийг санал болгож байна.

4. Little Women

Америкийн иргэний дайны дараа эргэн ирж байгаа эгч дүү дөрвийн талаар гарах драма төрлийн тус кинонд Эмма Уотсон, Мерил Стрип зэрэг алдартай жүжигчид тоглосон нь нэлээдгүй сонирхол татаж байгаа учир ирэх сарын заавал үзэх кинонд орууллаа.

5. Black Christmas

Зул сарын баяр хүн бүрийг догдлуулдаг баяр атал Готорн коллежийн охидод тохиох аймшигт үйл явдал  “хар толбо” болгон хувиргана. Баярын өдрүүдээр сургуулиа амарсныг тохиолдуулан хэсэг охид үдэшлэг зохиоход тэр үеэр хар маск өмссөн алуурчин гэнэт гарч ирэн охидыг хөнөөж эхэлнэ. Баярын өдрүүдээр жихүүцэм мэдрэмж авмаар байгаа уншигчдадаа санал болгож байна.

6. Last Christmas

Санал болгох дараагийн кино нь энэ сард нээлтээ хийсэн хөгжилтэй, романтик “Last Christmas” кино юм. Хөгжилтэйгээр хэлэхэд “Луугийн ээж”, “Галзуу баян Ази” залуутай хэрхэн учир ургуулахыг сонирхож үзээрэй.

7. Cats

Броадвэй тайзны нэрт мюзикл дэлгэцэнд амилах цаг иржээ. Академи авардсын эзэн Том Хупер найруулсан энэхүү кинонд Тэйлор Свифтийг үслэг муужгайхнаар харж болох юм.

8. 1917

Дэлхийн нэгдүгээр дайнд оролцож буй Англи хоёр цэргийн нэг өдрийг харуулах уг кинонд Жорж МакКей, Бенедикт Камбербэтч зэрэг Английн жүжигчид тогложээ. Баярын уур амьсгал орсон эдгээр өдрүүдэд түүхэн кино үзэж, өнгөрснөөр аялцгаая.

9. Marriage Story

Хэдийгээр уг кино өнгөрөгч аравдугаар сард албан ёсны нээлтээ хийсэн боловч Netflix дээр энэ сард орох гэж байна. Ирэх жил зохиогдох Оскарын шагнал гардуулах ёслолд нэлээд амжилттай явна гэж үзээд буй уг кинонд хосын амьдралын хамгийн үнэн, зүрх шимшрүүлэм түүхийг өгүүлэх болно.

10. The Witcher

Холливудын алдарт жүжигчдийн нэг болох Генри Кавилл "The Witcher" гэх олон ангит кинонд дүр бүтээжээ. "Game of Thrones"-оос хойш хийгдэж буй хамгийн өндөр хүлээлттэй цуврал бүтээлийн нэгдүгээр бүлэг 12 сарын 20-нд Netflix-д орох нь ээ.


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
2
12 цагийн өмнө
61 нас хүрсэн Квентин Тарантиногийн АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.