UBLife Logo
Дэлхий

Австралийн Voice шоунд оролцсон монгол хөөмийч шүүгчдийг байлдан дагуулав

Б.Саруул
Б.Саруул
Австралийн Voice шоунд оролцсон монгол хөөмийч шүүгчдийг байлдан дагуулав

Монгол хөөмийч Г.Бөхчулуун Австралийн Voice шоуны эхний шатанд амжилттай оролцож, шүүгчдийг алмайрууллаа. Нүүдэлчдийн уламжлалт соёлын нэг хэсэг болсон морин хуурын эгшгийг сонссон шүүгчид эхний хэдэн секундэд л эргэж харжээ. Удалгүй Г.Бөхчулууныг хөөмийлж эхлэхэд шүүгчид хэлэх үггүй болтлоо гайхширсан байна. 

Үзүүлбэр дууссаны дараа шүүгч Бой Жорж "Би дөнгөж сая чиний үзүүлсэн зүйлийг бүтэн өдөржин сонсоод бясалгаж чадахаар байна. Үнэхээр гайхалтай байлаа" гэж хэлсэн байна. Харин шүүгч Гай Себастьян түүнтэй хамтарч хөгжим бичих чин хүсэлтэй байгаагаа илэрхийлснээр түүнийг багтаа элсүүлжээ. 

Г.Бөхчулуун хөөмийгөөр 20 жилийн турш тасралтгүй хичээллэсний үр дүнд өдий зэрэгт хүрсэн гэдгээ ярьжээ. "Хөөмийлж сурах тун хэцүү. Хэрэв мэргэжлийн багшаар заалгаж, зөв хичээллэхгүй бол хоолойн хөвчөө ч гэмтээх эрсдэлтэй байдаг" хэмээн тэрбээр ярьсан юм.

Түүний товч танилцуулгыг эндээс үзээрэй.   

Эх сурвалж: Daily Mail 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
8
0
0
0
3
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.