Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Авторын булан: Орон нутгийн сонгууль Ерөнхийлөгчийнх болно

Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын тулаан.


Унданд явах улаан зам дээр урлаг соёлоор үйлчилж эхлэв. Соёлын яам, НЗДТГ-тай хамтран нийслэлийн гудамж талбайд олон нийтэд зориулсан үнэ төлбөргүй тоглолт, үйл ажиллагаа зохиох “Соёлын цаг” нөлөөллийн аянаа өчигдөр нээлээ. Ингээд орон нутгийн сонгуулийн сонгогчдод өдөр алгасахгүй урлаг уран сайхнаар нөлөөлнө. Гэнэтийн энэ бэлэг нь орон нутгийн сонгуулийн санал хураах өдрөөс 50 хоногийн өмнө эхэлж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатар хотын дараагийн дарга бөгөөд нийслэлийн шинэ Засаг даргыг томилж байх үес тохиох аравдугаар сарын 26 хүртэл үргэлжлэх юм. 

Орон нутгийн сонгуульд дунд, доод шатны бүтэц сайтай хоёр том нам л хоорондоо “байлддаг” онцлогтой. Гэтэл хоёр том намын дотоод зөрчил тэмцэл ил, далд өрнөж байх үед болох гэж байдаг. МАН өнөөдөр нэг талд У.Хүрэлсүхийн талыг баримтлагсад, нөгөө талд М.Энхболдын буюу муугаар хэлбэл гомдогсдын, эерэгээр харвал шүүмжлэлтэй байр суурь тээгчдийн гэсэн хоёр бүлэгт дотооддоо тарчилж байгаа эмзэг үе. 100 жилийн ойн өмнө энэ ан цавыг гүн ангал болгож даамжруулах, эсвэл нухчин дарах замаар “илааршуулахын” аль нэгийг хийх, эсвэл дундын, арай эерэг байж болох гарцыг У.Хүрэлсүх хийх л болно. Тэр нь улс төрийн тохироо, түр арга хэмжээнээс хэтрэхгүй бол МАН-ын төрсөн өдрийн партины маргаашаас байдал улам дордох нь мэдээж. 

АН бараг ёроолдож байна. УИХ-ын сонгуульд дараалан үнэмлэхүй ялагдчихсан, одоо бүр дарга ч үгүй. Үзэл санаа ч үгүй. Уур хилэн, өс хонзонгийн эргүүлэг хийх сонирхлын бүлгүүд л тэнд оршиж байна. Энэ удаагийн орон нутгийн сонгууль нутгийн захиргаа, удирдлага дахь иргэдийн төлөөллийг сонгох үндсэн зорилгынхоо хажуугаар ирэх жилийн сонгуулиар хэн Төрийн тэргүүн болохыг орон нутагт шийдэлцэх ойрын ирээдүйг хамаарч буйгаараа ч онцгой нэгэн сонгууль болох нь. 

Орон нутгийн сонгуулийн дүнгээс Ерөнхийлөгчийн ирэх сонгуулийн орон нутаг дахь улс төрийн дэмжлэг, нөлөөллийн дүр зураг тодрох учраас МАН-ын түүхт 100 дахь ойн хүрээнд болох улс төрийн олимпод өөрийг нь Төрийн дараагийн тэргүүнээр таамаглан хараалж буй хүмүүсийн нүдэн дээр У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгад саймшрахаас татгалзах болов уу. Ерөнхийлөгчийн 2021оны сонгуульд одоогийн Төрийн тэргүүн Х.Баттулга улиран сонгогдохоор хичээн зүтгэж буй цаг үед Монгол Улсын сонгогчдын талаас илүү хувь оршин сууж буй Улаанбаатар хотын Мээрт яригдаж буй нэрсийг тандъя.

Ерөнхий сайдын амбийцгүй Д.Сумъяабазар

МАН НИТХ-ын сонгуульд ялахаараа нийслэлийн намын хорооны даргаа хотын дарга болгодог, эсвэл хэн хотын дарга болсон нь нийслэлийн намын даргаа хийдэг дүрэмд бичигдээгүй дүрмээ сахьвал нийслэлийн МАН-ын хорооны дарга бөгөөд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар парламентын албаа өгөөд Улаанбаатар хотын дараагийн дарга болох тандалт байна. Гэвч М.Энхболд, Г.Мөнхбаяр нарын баримталсан энэ дүрмийг Д.Сумъяабазар үргэлжлүүлэх, хотын даргаас Ерөнхий сайд болсон карьерын түүхтэй Ж.Наранцацаралт агсан, М.Энхболд нарыг залгах зорилгогүй байгаа аж. 

Ерөнхийлөгч Х.Баттулга бөх хүн учраас үндэсний бөхийн аварга Д.Сумъяабазарыг хотын дарга болгоод, дараа нь Ерөнхий сайд болгохоор тохирох замаар ирэх сонгуульд өрсөлдөгч гол хүчнээ Улаанбаатарын тойргуудад өөрийнхөө талд сэм ажиллуулах мэх байж болох. Гэвч Д.Сумъяабазарыг түүний төрсөн дүү Асашёорюү Дагвадоржоос “зарчмын зөрүүтэй” гэдгийг тэдэнд ойр “Женко” бүү хэл улс төр сонирхдог энгийн олон анзаарсан болов уу.  

Генсекээрээ түүхэнд үлдэх Д.Амарбаясгалан 

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн нэр Мээрт мөн дуулдаж буй. 2008 оноос хойш НИТХ-ын сонгуульд гурван удаа ялснаас нь харахад Улаанбаатарын улстөрч. УИХ-ын сүүлийн хоёр сонгуульд МАН үнэмлэхүй ялахад өөрийн хүмүүсээ Засгийн газарт хариуцлагатай албан тушаалуудад суулгаж чадсан ч өөрөө сайдын алба горилоогүй үлдсэн МАН-ын цөөн дарга нарын нэг. МАН-ын генсекийн суудалд улирсан анхны хүн болоод байгаа Д.Амарбаясгаланд ирэх жил тэмдэглэх МАН-ын 100 жилийн ойгоор намынхаа хоёрдугаар хүн байж түүхэнд бичигдэж үлдэх нь хотын даргын суудлаас хавьгүй үнэ цэнтэй, улстөрчийн хувьд нэр төрийн хэрэг болов уу. Тиймээс түүнийг Улаанбаатарын дараагийн захирагч гэж харах хэрэггүй. Эрх баригч хүчин 100 жилийнхээ ойг тэмдэглэхийн өмнө одоогийн Засгийн газраа огцруулж, дараагийн ээлжийг “хоолонд оруулах” тохироо бүрдсэн байх сураг улс төрийн хүрээнд яригдаж байгаагаас үзвэл, Д.Амарбаясгалангийн ажил тэнд ундрах нь зайлшгүй. 

“Түр” Ж.Батбаясгалан “бүр” болох уу

Ж.Батбаясгалан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгчийн “одтой” залуу. 2018.12-2019.02 сар, 2020.06-одоог хүртэл энэ албан тушаалыг түр хашиж байна. Улаанбаатарын дараагийн дарга болох найдвар тээчихсэн урам зоригтой яваа хүн одоогоор түүнээс өөр алга. 

2018 оны арванхоёрдугаар сард МАН-д У.Хүрэлсүх, М.Энхболд хоёрын зөрчил хурцдаж, НИТХ дахь хоёр фракц хотын даргын төлөө тэмцэлдэхэд “Женко” Х.Баттулга өөрийн худ ураг барилдсан С.Амарсайханыг зүтгүүлж, шинэхэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дэмжлэгээр хотын захиргааг анх барилцсан билээ. С.Амарсайхан нэрээ Ерөнхий сайдын ширээн дээр тавьж чадахгүй мунгиаж байх зуур Ж.Батбаясгалан анх үүрэг гүйцэтгэгч болж байв. Тэгэхэд тэрбээр С.Амарсайханыг дарга болгох хүртэл, фракцын ах нарынхаа төлөө ажиллаж байсан бол одоо орон нутгийн сонгуулиар өөрөө тодрох цагаа хүлээж байгаа. МАН ялбал түүнийг “бүр” болгох, эсэхийг У.Хүрэлсүх шийдэж өгнө. 

АН+ШИНЭ+МАХН

УИХ-ын сонгуульд намаа навсайтал ялагдуулж, өөрөө ч эзэмшил бүхий тойрогтоо унасан С.Эрдэнэ АН-ын даргын тамгаа хүлээлгэн өгснөөс хойш АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, Хэрэг эрхлэх газрын даргаар Ц.Туваан, П.Нүрзэд нар ажиллаж буй нь “Женко” талыг баримтлагсад. Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга хамгийн сүүлд энэ албаа Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Д.Пүрэвдаваад хүлээлгэн өгсөн нь мөн л “Женко”-гийн хүн юм. Ийнхүү АН-ын өнөөгийн удирдлага орон нутгийн сонгуулийн өмнө бүхэлдээ Ерөнхийлөгч Х.Баттулгын гарт шилжлээ.

Орон нутгийн сонгуульд нам хүчнүүд эвсэж оролцохоо өнгөрсөн зургадугаар сард албан ёсоор бүртгүүлэх ёстой байсан боловч хуулийн энэ хугацаанд УИХ-ын сонгууль ид өрнөж, нэг ч эвсэл бүртгүүлээгүй юм. Тиймээс энэ удаагийн орон нутгийн сонгуульд намууд дангаараа оролцох боловч тойрог, мандатаа тохирч үгссэн хамтрагчид болж байгаа аж. МАН-ын эсрэг АН ганцаараа хүчгүйдэх эрсдэл бодитой байгаа учраас тэд ШИНЭ, МАХН-тай хоорондоо өрсөлдөж санал үл хуваах байдлаар нэр дэвшигчдээ тодруулах, бие биенээ харилцан дэмжих төлөвлөгөө хийж эхэлжээ. Энэ тохироо Ерөнхийлөгч Х.Баттулгад дараагийн бүрэн эрхтэйгээ залгахад нь тус болох учиртай тул идэвхийлэн оролцож байна.

Хэрэв АН НИТХ-д олонх болвол Д.Пүрэвдаваа Улаанбаатар хотыг удирдана. Энэ боломжийг түүнд өгөхийн тулд “Женко” нийслэлийн АН-ын даргын албыг Д.Баттулгаас энэ сарын дундуур авсан. Хотын даргад Д.Пүрэвдаваатай нам дотроо өрсөлдөх магадлалтай цорын ганц хүн НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат. Гэвч түүнийг “Женко” танихгүй. АН-ын нэр хүндтэй улстөрч, бэстсэллэр хатагтай Ц.Оюунгэрэлийн нэр хотын даргад хэвлэлээр яригдаж байгаа боловч тэрбээр АН-ын даргын өрсөлдөөнд оролцохоо л илэрхийлсэн шүү дээ. 

Хайран П.Наранбаяр

Сонгуульд ялбал П.Наранбаярыг хотын дарга болгоно гэдгээ ХҮН хамгийн түрүүнд зарласан. Том өрсөлдөгчдийн аманд барьж өгөхөд нэг л хайран, дэндүү цэвэрхэн санагдах нэр. П.Наранбаяр шиг ёс зүйтэй, шударга, өндөр боловсролтой, орчин үеийн залуус л уг нь хотын захиргааг удирдах ёстой гэдэгтэй хэн ч санал нийлэх билээ.

МАН, түүний эсрэг АН+МАХН+ШИНЭ хамтарч өрсөлдөх орон нутгийн сонгуулийн Улаанбаатарын тойргуудад ХҮН-ын гол хүн П.Наранбаяр. Түүнийг гэх хотын иргэдийн дэмжлэгийг хүчтэй гэхээсээ “хөөрхөн” л гэх байх. УИХ-ын сонгуулийн Баянзүрх тойрогт түүн шиг шинэлэг, гэгээлэг нэр дэвшигч байгаагүй ч тэр МАН-ын Б.Саранчимэгт ялагдсан нь үнэхээр гайхмаар. Хэн ч үүнийг таамаглаагүй болов уу. Яг л тэр явдал шиг зүйл болно гэхээс П.Наранбаяр, түүнийг дэмжигчдийн урам зориг хайран. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
2
2024.03.12
Будапештын тэмдэглэл
3
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
18 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Naranbayr gej ymar amitan bdii. 2020.08.31 172.69.252.139

Uuriiguu reklamdchijee hehe

0 Хариулах


П.Наранбаяр бол ирээдүйн засаг дарга. 2020.08.28 172.69.252.137

ХҮН ХҮЧТЭЙ !!!

1 Хариулах


Зочин 2020.08.27 172.69.252.151

Хөөрхөн бичжээ Энхцэцэг эгчээ. Гэхдээ УИХ-ын сонгуулийн Баянзүрх тойрогт П.Наранбаяраас ч шинэлэг, гэгээлэг нэр дэвшигч байсан шүү . Тэр нь Б.Энхбаяр гишүүн.

1 Хариулах


Зочин 2020.08.28 172.69.252.137

FUCK YOU

1 Хариулах


Зочин 2020.08.29 162.158.118.91

Chi ooroo fuck you

0