Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Аялал: Гудамжны хамгийн хямд бас амттай хоолыг амсаж болох 10 хот


Та зөвхөн хоолны соёлоос нь болж ямар нэгэн улсад зорчиж үзэхсэн гэх бодож байсан уу? Аялалд гарах шалтгаан өчүүхэн жижиг байж болно. Гол нь та нэгэнт л явсан бол огтхон ч харамсахгүй тийм сайхнаар л цагийг өнгөрүүлэх хэрэгтэй юм шүү. Гудамжны хоолыг ходоодоо дүүртэл идэж болох шилдэг 10 хотыг сонирхуулж байна.

1. Осака

Япон улс бол хоолны диваажин. Хоккайдо хамгийн шинэ, амттай далайн хоолтой, Токио хотод якиторигийн төлөө зорьж очиход харамсахгүй, Киотод хамгийн тансаг Кайсэкиг зооглож болох хэдий ч хямдхан мөртлөө амттай хоолны тал дээр Осака хотыг дийлэх газар үгүй. Киотогоос галт тэргээр 30 минут явж хүрэх энэ газар Дотонбори гудамжаараа алдартай. Энд таны төсөөлж болох бүх сайхан хоол бий.

ЗурагТайлбар




2. Мехико хот

Маш олон хүмүүс далайн эрэгт нь очиж үзэхийн төлөө энэ газрыг зорьдог ч очсоныхоо дараа хоолонд нь болж үлддэг байна. Mercado de La Merced, Mercado de Xochimilco, эсвэл Mercado San Juan гэх зах, гудамжаар явж үзсэнээр та олон төрлийн амтат хоол, шүүслэг жимс, бургер, шарсан мах зэргийг идэх боломжтой. 

3. Сингапур

"Crazy Rich Asians" киног үзсэн бол та Сингапурын хоолны соёлоос бага ч атугай олж харсан гэсэн үг. Маш олон төрлийн соёл нэг дор цогцлон оршдог энэ газар та Хятад, Энэтхэг, Малайз хоолнуудын нийлэмжийг олж амсана. Мөн каяа шарсан талх, наси лемак, будаатай тахианы мах, шарсан будаатай хуурга зэрэг хоолнуудыг заавал амсаж үзээрэй.  

4. Берлин 

Германы нийслэл хотод идэж болох хямд үнэтэй маш олон гоё хоол байдаг. Neue Heimat, Тайпарк зэрэг газруудаар явж болохоос гадна Кройцбергий ойр орчимд олон үндэстний зоогийг амтлах боломжтой. Мөн зуны дулаахан өдрүүдэд хоолны газруудын дэргэд задгай талбайд тухлан амьд хөгжим сонсох боломжтой.

ЗурагТайлбар




5. Бангкок

Усан дээрх зах, хоолны дээд зэрэглэлийн ресторануудаас авахуулаад гудамжны хоол нь хүн бүхнийг дэлхийн өнцөг булан бүрээс татдаг газар. Энд та далайн бүтээгдэхүүнүүдийг, жимс жимсгэнийг хүссэнээрээ идэх боломжтой. Мөн замд тааралдсан ямар ч газраас та сонирхолтой, хямдхан хоолыг олж амталж болно.

6. Хонконг

Хотын завгүй гудамжаар явахдаа та хамгийн тансаг ресторануудаас эхлээд бүх төрлийн жижигхэн хоолны мухлагтай таарах боломжтой. Тай О, Лей Юэ Муны далайн бүтээгдэхүүний тосгодоор явахад танд урьд хожид хараагүй олон содон дүр зураг, үнэр, амт тааралдах болно.

ЗурагТайлбар




7. Марракеш

Мединагийн гудамжаар явахдаа та халуун ногоо, амтлагч, шарсан тахианы махны үнэрийг шуудхан мэдэрнэ. Төв талбайд үхрийн махан кебаб, гриллдэж шарсан төрөл бүрийн махыг амтлаарай. 

8. Сөүл 

Өмнөд Солонгос улс бол гудамжны хоолны соёлыг хамгийн ихээр түгээж буй газар. Намдэмүн зах, Гуажан, Мёндон зэрэг газруудаар заавал зочлоорой. Энд та Солонгосын бүх төрлийн хоолноос гадна барууны, Азийн бусад улс орны хоолыг ч амтлах боломжтой.

9. Тел-Авив

Төрөл бүрийн амтлагч, шарсан мах, нарийн ногоо, шаржигнасан шорлогуудыг амтлахдаа бэлдээрэй. Сарона, Шук ХаКармелын хөл хөдөлгөөнтэй захаар зочилж, Израилийн соёл урлаг, өв уламжлалтай танилцахаас гадна хоолны соёлыг мэдрээрэй.

10. Лос Анжелес

АНУ-аас нэг л хотыг гудамжны хоолны жинхэнэ төлөөлөл болгон зарла гэвэл тэр нь Лос Анжелес байх болно. Явуулын хоолны машин бол энд дэлгэрсэн хамгийн сонирхолтой зүйл. Мэдээж хэрэг улс үндэстэн болгоны хоолыг нэгэн дор амтлах боломжтой. Солонгос стилийн хоолноос авахуулаад хамгийн амттай зайрмаг, пицца, хотдог энд бий.

ЗурагТайлбар



11. Парис

Та Парис гээд сонссон даруйдаа маш үнэтэй ресторанууд, өртөг өндөртэй газруудын тухай бодож байгаа байх. Гэвч энэ дунд хямд үнэтэй, сонирхолтой гудамжны хоол олон бий. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.12
Будапештын тэмдэглэл
2
2024.02.19
Lonely Planet: 2024 онд аялах шилдэг орноор Монгол улсыг нэгдүгээрт жагсаажээ
3
2024.01.18
Аялагчдын сонголт: 2024 онд аялах шилдэг 25 газрыг нэрлэжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.