Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Аюулгүй наадах бэлтгэлээ хангах 5 АЛХАМ


Амьдрал бол аялал. Урт бөгөөд урьдчилан таамаглах боломжгүй зүйлсээр дүүрэн уг аяллыг гайхамшигтай, бас аюулгүй өрнүүлэхийн тулд ТОЁОТА брэндийн хамт олон үргэлж хичээнгүйлэн ажилладаг. Баяр наадмын өдрүүдэд гэр бүл, дотны хүмүүстэйгээ хамт байгалийн сайханд амарч, зугаалах, аялах хэн бүхэнд зориулж “Аюулгүй наадъя” зөвлөгөөг Тоёота хүргэж байна. 

Та ачаа тээш, хүнс, дулаан хувцас, шүхрээ бэлдсэн бол одоо хүссэн газарт тань таныг хүргэх төмөр хүлгээ бэлдэж, дараах таван зүйлийг заавал шалгаарай. 

Дугуй. Сайн гутал таныг сайхан газар хүргэдэг бол сайн дугуй таныг хүссэн газарт чинь саадгүй хүргэнэ. Иймд дугуйныхаа хийн даралт, дугуйн бөөрөн хэсэгт үүссэн хаван зэргийг нягтлаж шалгаарай. Хэрэв дугуйгаа хараахан сольж амжаагүй бол заавал солиорой. Өвлийн дугуй зуны улиралд, хөдөө замд тохиромжгүй байдаг. Өвлийн дугуй зөөлөн байдаг тул бартаа ихтэй орон нутгийн замд хүнд ачаатай явснаас үүдэн хаван үүсэх, хагарах, хэт халуунаас болж буудах зэрэг асуудал гарч болзошгүй. Мөн хурдан элэгддэг. 

Гэрэл. Орон нутгийн гэрэлтүүлэг муутай замд шөнө оройн цагаар явах тохиолдол элбэг тул гэрлээ шалгаарай. Хол болон ойрын гэрэл дутуу, муу тусгалтай, тусгалын тохиргоогүй байх нь замын саад, огцом эргэлтийг урьдчилан харах боломжгүйд хүргэдэг. 

Хүүхдийн зориулалтын суудал. Энхрий үрсийнхээ аюулгүй байдлыг хангах хамгийн чухал бэлтгэл бол машиндаа зориулалтын суудал тавих юм. Хүүхдийн зориулалтын суудал хэрэглэснээр нярай хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс 70 хүртэл хувиар, бага болон өсвөр насны хүүхдийг 54-80 хүртэл хувиар хамгаалдаг аж. Тиймээс хүүхдийн жин, насанд тохирсон зориулалтын суудлыг сонгож, зөв суурилуулахад онцгой анхаараарай.   

Аюулгүйн бүс. Аюулгүйн бүсний талаарх жолооч нарын хандлага сайжирч, үргэлж бүсээ зүүдэг болжээ. Гэвч арын суудалд яваа зорчигчид аюулгүйн бүсээ зүүхгүй байх нь элбэг. Суудлын бүрээсэн доороо аюулгүйн бүсний түгжээг оруулчихсан байх тохиолдол ч бий. Та хол замд гарахдаа зорчигч бүрийг аюулгүйн бүс зүүх боломжоор хангаж, бас шаардаарай. 

Явах эд анги. Та аян замд гарахаасаа өмнө бартаатай, шороон замаар яваад үзээрэй. Ингэхэд ямар нэг зүйл дуугарч байвал заавал засварын газраар оношлуулж, шаардлагатай эд ангиа солиулаарай. 

Зам тээврийн осол нь ихэнх тохиолдолд урьдчилан сэргийлэх боломжтой, осол гарахад нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлс нь тодорхой тул та автомашины аюулгүй байдлаа хангахад л хайртай хүмүүсээ болзошгүй аюулаас хамгаалж чадна. Энгийн алхмууд эрдэнэт хүний амийг хамгаална. 

ТОЁОТА - ТОРГОН МӨЧ БҮРТ ХАМТ! АЮУЛГҮЙ НААДЪЯ!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
Өчигдөр
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.