Элсэлтийн ерөнхий шалгалтад гар утсаараа бэлдэх боломжтой боллоо. "Багшийн туслах 800" аппликейшныг сонгох 5 шалтгааныг танилцуулж байна.
1.“Багшийн туслах 800” –г Z үеийнхэнд зориулан бүтээв.

Z-үеийнхэн өөрсдийн суралцах хэлбэрийг заавал танхимаар сурах ёстой гэж үзэхээ больжээ. Тэднийг мэдээллийн технологийн дэвшлийг түлхүү ашиглаж байгаа нь интернетгүйгээр төсөөлөх аргагүй болсныг хэлж байна. Та хүүхдэдээ "Номоо унш, хичээлээ хий, шалгалт чинь ойртлоо" гэж хэлэхийн оронд "ЭЕШ-д бэлддэг апп суулгаад өгье" гэвэл илүү хурдан зөвшөөрөх болов уу. “Багшийн туслах 800” аппликейшн нь Z үеийн захиалгаар хийгдэж байгаа юм.
2.“Багшийн туслах 800” -Боловсролын тэгш бус байдлыг арилгаж, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Монголын боловсролын салбарын нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал бол “Боловсролын тэгш бус байдал” юм. Тиймээс бид орон зай, цаг хугацаа, эцэг эхийн санхүүгээс үл хамаарч, боловсрол олгох хялбар хэрэглэгдэхүүнийг бий болгож, тэгш бус байдлыг арилгахыг зорьж байна.
3.“Багшийн туслах 800” -Монголын боловсролын салбарт Edutech, хиймэл оюуныг хөгжүүлнэ.

Орчин үед бизнесийн салбарт мэдээлэл технологи, хиймэл оюуныг анхлан нэвтрүүлснээр давуу байдлыг бий болгож байна. Тиймээс сүүлийн үед fintech, insutech гэх мэт мэдээллийн технологи суурьтай моделиуд трэнд болж байгааг та анзаарсан байх. Монголдоо анх удаа edutech буюу мэдээллийн технологи, хиймэл оюуныг боловсролын салбарт ашиглаж байгаа цогц төсөл гэдгээрээ онцлог юм.
4. “Багшийн туслах 800” –Монголын шилдэг багш сурагчдад онлайнаар хичээл заана.
Заах арга зүйн ур чадвар өндөртэй, бэлдсэн сурагчид нь ЭЕШ-д тогтмол өндөр оноог авдаг, төрөл бүрийн олимпиадад амжилттай оролцдог шилдэг багш нарыг сонгон авч, хамтран ажиллаж байна. Шилдэг багш нарын заасан хичээлүүдийг ЭЕШ-д бэлдэж буй сурагчид болоод хүссэн хэн ч орон зай, цаг хугацаанаас үл хамаарч хялбар аргаар өндөр оноо авах боломжийг таны хүүхдэд олгож байна.
5. “Багшийн туслах 800” - Японы боловсролын салбарт дэвшил гаргасан технологийг нутагшуулж байна.

Боловсролын систем, технологийн хөгжлөөрөө тэргүүлэгч Япон орон Z үеийн хүүхдүүдийг ямар аргаар бэлтгэвэл илүү үр дүнтэйг судлан Studysapuri онлайн платформыг нэвтрүүлснээр ЭЕШ-д өндөр оноо авахуулаад зогсохгүй боловсролын тэгш бус байдлыг арилгахад онцгой үүрэг гүйцэтгэсэн. Японы нийт ахлах ангийн сурагчдын 70 хувь нь хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан ажээ. Тиймээс Тайланд, Филиппин, Вьетнам зэрэг орнууд мөн боловсролын системдээ уг платформыг ашиглаж байгаа. Уг аппликейшныг Япон улсын боловсролын технологийн тэргүүлэгч компани болох Касталия компанитай хамтран “Багшийн туслах 800” аппликейшныг 2020 оны хоёрдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн сурагчдын хэрэглээнд нэвтрүүллээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг фэйсбүүкийн ХУУДАС болон ЦАХИМ хаягаас аваарай.