Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Барак Обамагийн дуртгал ном энэ онд уншигчдын хүртээл болно


АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамагийн удаан хүлээлгэсэн дуртгал ном энэ жил уншигчдын хүртээл болох нь. 

Тэрбээр сүүлийн хэдэн жил дуртгал ном дээрээ ажилласан бөгөөд АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд тохиосон түүхэн үйл явдлууд, тэдгээрт нөлөөлсөн хүмүүс, өөрийн гаргасан алдаа, багийнхантайгаа хамт сөрөн зогсоход хүрсэн улс төр, эдийн засаг, соёлын хүчин зүйлсийг номондоо шударгаар бичихийг зорьжээ. Үүний цаана Обамагийн гэр бүлийн туулж өнгөрүүлсэн, амсаж мэдэрсэн бүхнийг өөрийн өнцгөөр уншигчдад хүргэхийг хүссэн хэмээн тэрбээр бичжээ. 

"A Promised Land" нэртэй тус дуртгал ном ерөнхийлөгчийн сонгуулийн дараа буюу арваннэгдүгээр сарын 17-оос худалдаанд гарах юм байна. 768 хуудас бүхий эл дуртгал ном  25 хэл дээр нэгэн зэрэг хэвлэгдэн гарч буйгаараа онцлог юм. Хэвлэмэл хувилбар нь 45 доллар, дижитал хувилбар 17.99 доллар, аудио хувилбар 40 доллар, татаж авах боломжтой аудио хувилбар 65 доллараар уншигч, сонсогчдод хүрэх гэнэ. 

Дашрамд дурдахад, тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн 2018 онд хэвлэгдсэн "Becoming" ном нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 1.4 сая ширхэг хувьд борлогдож, Амазоны өндөр борлуулалттай номын жагсаалтыг хоёр сар тэргүүлсэн билээ. Обамагийн гэр бүл хоёр дуртгал номоо хэвлүүлснийхээ хариуд Penguin Random House хэвлэлийн компаниас 65 сая долларын урьдчилгаа авсан гэж CNN мэдээлжээ. 

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.