Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Барилга байгууламжийн хүртээмжтэй байдлыг дүгнэх "Үнэлгээ" аппликэйшнийг бүтээжээ


Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын орчныг сайжруулах, хүртээмжийг дээшлүүлэх төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодтой Барилгын Политехник Коллежийн багш, суралцагчид хамтран “Хүртээмжтэй өдөрлөг”-ийг өнөөдөр зохион байгууллаа.

Орчны хүртээмжид үнэлгээ хийх үйл явцыг сайжруулан (Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага) МБСБ-уудыг бие даан орчны үнэлгээ хийх боломжтой болгох, сонгогдсон МБСБ-ын барилга, гаднах орчны хүртээмжийг сайжруулахын сацуу их, дээд сургууль болон МБС-ын сурагчдын хүртээмжийн талаарх мэдлэг, ойлголт болон ур чадварыг дээшлүүлэхэд чиглэж, 2018 оны наймдугаар сараас эхэлсэн төслийн хаалтын үйл ажиллагаанд зориулан тус арга хэмжээг зохион байгуулж байна. Төслийн санхүүжүүлэгчээр Герман улсын Эдийн засаг хамтын ажиллагаа хөгжлийн яамны Тэгш бус байдлыг сорих сан ажиллаж байгаа аж. 

Өдөрлөгийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зүгээс хөгжлийн бэрхшээл, тэгш хамрагдалт, хүртээмжийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх үйл ажиллагаа зохион байгуулсан ба “Мэргэжил-Мэдээлэл” сэдэвт ажил мэргэжлийн чиг баримжааны бүлгийн болон ганцаарчилсан зөвлөх үйлчилгээ, мэргэжлийн багшийн брайл үсэг заах, брайл таниулах үзүүлэн, тэмтэрдэг шатар тоглох, дохионы хэл заах зэрэг практик сургалтууд болсон юм.

Төслийн хүрээнд олон нийтийн хүртээмжийг сайжруулахад чиглэсэн веб сайт Хүртээмж болон хүн бүр өөрийн орчиндоо хүртээмжийн үнэлгээ хийж болохуйц “Үнэлгээ” аппликэйшнийг хөгжүүлсэн байна. Энэхүү аппликэйшнийг ашиглан Монгол Улсын ямар ч мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд барилга байгууламжийнхаа хүртээмжтэй байдлыг стандартын дагуу үнэлэх боломжтой болж байгаа юм. Үнэлгээний аппликэйшн болон вебсайтыг ашиглан сонгогдсон дөрвөн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад орчны үнэлгээ хийсэн ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл бүхий үнэлгээний мэргэжилтнүүд үйл ажиллагаанд оролцож аппликэйшнийг сайжруулахад хувь нэмэр оруулан ажилласан байна.

Харин, барилгын политехник коллежийн орчныг сайжруулахын тулд барилгын инженер, архитекторын чиглэлээр суралцаж буй их дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагч нарын дунд орчныг сайжруулах зураг төслийн уралдааныг зохион байгуулах замаар нийт оролцогчдод хүртээмжийн талаарх мэдлэгийг олгожээ. 

Төслийн бүхий л үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод идэвхтэй оролцож, суралцагчидтай ярилцаж, санал бодлоо солилцож байсан нь уг арга хэмжээний онцлог байв.

холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
А.Намуунаа: Хөтөлбөрт хамрагдсанаар IT-ийн салбарыг илүү гүн судлах боломжууд нээгдсэн
2
4 өдрийн өмнө
Шинжилгээгээр 13 хүнд коронавирусийн халдвар илэрлээ
3
4 өдрийн өмнө
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
санал болгох
1
11 цагийн өмнө
Таны яг одоо татаж аваад ашиглаж үзэх 8 шинэлэг, сонирхолтой аппликейшн
2
3 өдрийн өмнө
"Алтан өргөө" олон улсын кино наадмын бүтээлүүдийг ҮНЭГҮЙ үзээрэй
3
3 өдрийн өмнө
Өвчтэй эцгийгээ аврахын тулд 1200 км замыг дугуйгаар туулсан энэтхэг охин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.