UBLife Logo
Эрүүл мэнд

Батлагдсан тохиолдлын хавьтал болон хөршүүдээс нь халдвар илэрчээ

Батлагдсан тохиолдлын хавьтал болон хөршүүдээс нь халдвар илэрчээ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хүргэлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

А.Амбасэлмаа "Өчигдөр буюу нэгдүгээр сарын 12-ны өдөр нийт 16976 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ. Тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. 

"Ачтан" эмнэлгийн голомтын тусгаарлалтад байсан нэг эмч, БГД-ийн 4 дүгээр хорооны батлагдсан тохиолдлын хавьтал гурван гэр бүлийн долоон хүн, батлагдсан тохиолдлын хөрш нэг хүн болон БЗД-ийн 17 дугаар хорооны батлагдсан тохиолдлын гэр бүлийн хөрш дөрвөн хүнээс халдвар илэрсэн" гэлээ. 

Монголд нийт батлагдсан тохиолдол 1469 болсон бөгөөд үүнээс 536 хүн эмчлүүлж байна. Нэг хүний биеийн байдал маш хүнд, 12 хүн хүнд хэлбэрийн, хүндэвтэр 87, хөнгөн 449 хүн байгаа аж.

Дотоодод голомтлон бүртгэгдсэн тохиолдол 2021 оны нэгдүгээр сарын13-ны байдлаар 969 болов. Үүнийг задалбал:

Байршил 

Батлагдсан тохиолдол

Улаанбаатар

643

Сэлэнгэ

217

Дархан-Уул

45

Дорноговь

32

Орхон 

25

Говьсүмбэр

4

Архангай 

3

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.