Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Батлагдсан тохиолдлуудын гэр бүлийн гишүүдийн 12 хүнд нэмж халдвар илэрлээ


ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хүргэлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

А.Амбасэлмаа "Өчигдөр буюу нэгдүгээр сарын 14-ний өдөр нийт 16854 хүнд PCR шинжилгээ хийхэд 12 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ. Бүгд Улаанбаатар хотоос илэрсэн. 

"Мөнххада" компанийн ажилтнуудын тусгаарласан байсан гэр бүлийн гишүүдийн давтан шинжилгээгээр 4,
БЗД-ийн 12, 17 дугаар хорооны оршин суугч гэр бүлийн гишүүд болох 8 хүний шинжилгээнээс коронавирус илэрсэн. Эдгээр тохиолдлууд бүгдээрээ хяналтад орсон, тусгаарлалтад байсан" гэлээ. 

Монголд нийт батлагдсан тохиолдол 1491 болсон бөгөөд үүнээс 571 хүн эмчлүүлж байна. Хоёр хүний биеийн байдал маш хүнд, 12 хүн хүнд хэлбэрийн, хүндэвтэр 72, хөнгөн 485 хүн байгаа аж.

Дотоодод голомтлон бүртгэгдсэн тохиолдол 2021 оны нэгдүгээр сарын15-ны байдлаар 990 болов. Үүнийг задалбал:

Байршил 
Батлагдсан тохиолдол
Улаанбаатар664
Сэлэнгэ217
Дархан-Уул45
Дорноговь32
Орхон 25
Говьсүмбэр4
Архангай 3
Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Хаврын ядаргаанаас хэрхэн бултах вэ?
2
3 өдрийн өмнө
Дөнгөж 20-иод настай ч ууц нуруу нь өвдөж буй залууст өгөх 5 зөвлөгөө
3
3 өдрийн өмнө
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
23 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.