Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Увсын Боршоо боомтыг 21 хоногийн хугацаанд хаана


Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, зарим хилийн боомтыг түр хаах асуудлыг хэлэлцэв. Тус хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Увс аймгийн Боршоо боомтыг арваннэгдүгээр сарын 2-ноос эхлэн 21 хоногийн хугацаанд хаах шийдвэр гаргасныг Шадар сайд Я.Содбаатар мэдээллээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ үеэр “Коронавирусийн халдварыг дотоодод алдсан тохиолдол байхгүй. Бид тандалт судалгааг байнга хийж байгаа. Санаа зовохгүй байж болно” гээд боомт, хилийн цаана коронавирусийн халдвар эрчимтэй тархаж байгаа талаар онцолж, ард иргэдийг амны хаалтаа зүүж, гараа угаан ариун цэврээ сайтар хангахыг анхаарууллаа.

Боомтоор орж ирсэн жолооч нараас урьд шөнө шинжилгээ хийхэд ОХУ-ын хоёр жолоочоос коронавирусийн халдвар илэрсэн байна. Тус хоёр жолоочийг ОХУ-ын талд хүлээлгэн өгснийг Шадар сайд Я.Содбаатар хэллээ. Мөн баруун зүгийн боомтуудаар ихэвчлэн нефт, ачаа барааг тээвэрлэдэг бөгөөд манай улсад нефтийн бүтээгдэхүүний нэг сарын нөөц байгаа төдийгүй цаашид тодорхой гарагаар зохицуулалт хийж, импортоор оруулж ирнэ гэдгийг хэлсэн юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.