UBLife Logo
Улс төр

Баянзүрхийн тэнгэр ямар байна?

Баянзүрхийн тэнгэр ямар байна?

Баянзүрхэд өчигдөр тэнгэр цэлмэг байсныг Болдын Дэмбэрэл төлөөлөгч л гар утсаараа баримтжуулж дүүргийнхээ түмэн олонд түгээлээ. Өнөөдөр бүүдгэр, гэхдээ энэ тухай тэр хараахан жиргээгүй байна. Жиргэхгүй ч байх. Тэр бол дүүргийнхээ иргэдэд хайртай хүн. Зөвхөн сайхан зүйлийг түгээн дэлгэрүүлдэг учраас тэнгэр бүрхэх нь түүний сэдэв биш ээ. Харин цаг агаар халбал өөр хэрэг. Баянзүрхийн хүүхэд, хөгшдөдөө л наршихаас сэргийлэхийг зөвлөдөг. Бороо орвол шүхэр авч гэрээс гарахыг дүүргийнхэндээ сануулдаг. Тэр ерөөс өглөө босохдоо Баянзүрх дүүргээ гэж сэрсээр, үдэш нойрсохдоо дүүргээ бодож хажуулдаг хөөн. 

Б.Дэмбэрэл бол орон нутгийн 2012 оны сонгуульд Иргэний зориг ногоон намаас дэвшин 140-хөн хүний санал авч ялагдсан ч, алдаагаа засан намаа сольсноор түүний хөөрхөн улс төр эхэлсэн билээ. 2016 оны сонгуульд МАН-аас “иргэн бүрд хүрч энгийн даруу эргэх холбоотой ажиллана” уриатай оролцон ялж, Баянзүрх дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж буй улстөрч.

Төлөөлөгч Б.Дэмбэрэлийн сэтгэл бол НИТХ-ын дарга Р.Дагвын зүйрлэн хэлсэнчлэн “уйтай намрыг сэргээм” өрөм шиг хольцоо нь үгүй шар тос билээ. Бэлгэтэй сайн өдөр Баянзүрх хайрхандаа алхан гарч түмэн олныхоо хийморь лундааг өөрийн ганц биеэр сэргээдэг. Хүүхдийн баяр болгоноор дүүргийнхээ хүүхдүүдийг эрүүл энх, аз жаргалтай байлгахын төлөө сүм хийдэд очин ном уншуулан авшигладаг. Дүүргийнхээ оршин суугчдын амьдрах орчны тав тухыг сайжруулахын тулд өөрийн гараар “нөгөө ертөнцөд” нохой, муур илгээхээс ч сийхгүй ийм л нэгэн төлөөлөгч өө.     

Одоо ирэх сарын 15-нд санал хураах НИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийнхээ дөрөвдүгээр тойрогт өөрөө бас өрсөлдөхөөр мандат өвөртлөөд байгаа мөртлөө өрсөлдөгч АН, ХҮН-аас нэр дэвшигчдэдээ л амжилт хүсэж яваагаа нүүр номдоо бичиж үлдээжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх автобусанд суудал бөглөж далдганасан төрийн албан хаагчдыг ичээсэн тэр өдөр мань Б.Дэмбэрэл хууль зөрчсөн барилгын компанийн эзнийг биш ажил гүйцэтгэгч өвгөн ахыг загнаж ижилсэв. 

Сонгууль дөхсөн биш том, жижиг улстөрчид л уйтай намрыг “сэргээж” байна. Тэд ийм баатарлаг шоу үзэхээрээ сэтгэл нь огшин түрээд ирдэг ард олондоо тохируулан өнгө өнгийн жүжиг дэглэвэл гарцаагүй ялахаа нэгэнт мэдэх болжээ. Нэр төрөөрөө улсдаа тэргүүлж буй Ерөнхий сайдын “попера” хүчрэгдэхээ байсан тул дүүргийн төлөөлөгчийн “хөөрхөн” харагдах тоглолт ийм хэмжээнд үзэгдэх нь буруутган шоолох аргагүй түмэн зөв билээ. 

Б.Дэмбэрэл бас УИХ-ын шинэхэн гишүүн Ж.Чинбүрэнгийн бие төлөөлөгчийн давхар томилолттой. Нэг нь эмч, нөгөө нь сувилагч мэргэжилтэй учраас бие биеэ ойлгоход дөхөм байсны гадна нам нэгтэй, улс төрийн сонгуулийн тойрог ч бас нэгтэй хоёр. Гишүүн тойрогтоо ажиллаж буй зураг, дүрс бичлэг бүрээс манай төлөөлөгчийн ажил хэрэгч дүр, яахад ч бэлэн гэдгийг илэрхийлсэн атгасан гар, сэтгэлийг давхар харах боломжтой. 

Б.Дэмбэрэл бол цахим сүлжээнд шүүмжлэгдэн доог тохуу болдог шигээ хоцрогдсон бүдүүлэг хүн биш. Тэр бол  өнөөгийн улс төрд, ялангуяа орон нутгийн түвшинд олон нийтийг удирдан чиглүүлэх бодлого бодоод ахихгүй юм байна гэдэгт шантарч бууж өгсөн хүн. Тэгээд л бусдын адил, ялангуяа намынхаа топ лидерийн жижиг хувилбарыг өөртөө бодож олсон, сонгуульд яавал амжилт гаргахыг, яавал хүмүүсийн анхаарлыг татаж, итгэлийг нь цахимаар олж болдгийг ойлгосон сийрэг толгойтой л хүн. Түүнд ахин дэвших ур чадвар, мэдлэг мэдрэмж бүрэн буй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
7
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Транспэрэнси Интернэшнл: Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт нь төсвийн хуваарилалтыг тэгш бус болгох эрсдэлтэй байна

Транспэрэнси Интернэшнл: Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт нь төсвийн хуваарилалтыг тэгш бус болгох эрсдэлтэй байна

Хууль тогтоогчдод хуулийн төслийг дахин нухацтай авч үзэх, улс төрийн намуудын санхүүжилтын ил тод байдлыг нэмэгдүүлэх хүчин чармайлтаа үргэлжлүүлж, олон улсын стандарт, зөв жишигт нийцүүлэхийг зөвлөжээ.

Иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд төсөвийг "ЯАРАЛТАЙ ГОРИМ"-оор хэлэлцэхийг эсэргүүцэв

Иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд төсөвийг "ЯАРАЛТАЙ ГОРИМ"-оор хэлэлцэхийг эсэргүүцэв

Наадам найр дөхсөнтэй холбоотой иргэдийн анхаарал суларсан үеэр төсөвийн тодотголыг яаралтай горимоор хэлэлцэх нь иргэдийн мэдэх эрхэд халдсан, мөн иргэдийн оролцоог үгүйсгэж байна