Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Б.Дэлгэрсайхан: Би дэлхийгээр шалгуулчихсан


УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан paparazzi.mn-ээр Э.Цэрэндолгорын хийсэн лайв бичлэгтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэв. Э.Цэрэндолгорын ярьснаар Б.Дэлгэрсайхан нь мөнгө нууж, угаасан, оффшорчин гэгдээд байгаа билээ.

Тэрбээр “УИХ-д хоёр дахиа сонгогдож, мандатаа авсан хүндлэлтэй өдөр саарал юм ярих гэж байгаадаа харамсаж байна. Хэдэн өдөр олон нийтийн сүлжээгээр тавилттай жүжиг явлаа. 2016 онд тухайн үеийн гишүүн С.Баярцогтыг яг ийм тавилттай жүжгээр дайрч довтолж, Монголоос “Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоо”-ны Туяацэцэг, цэнхэр үстэй Цэрэн, Швейцарын иргэн Жанна Коплекс гэж нөхдүүд зохион байгуулалттайгаар энэ ажлыг явуулсан. Дэлхийд байдаггүй нэртэй банкнаас шилжүүлэг хийж, Баярцогтын дансанд мөнгө орсон гэж хуурамч төлбөрийн бичиг баримт бүрдүүлээд явж байсныг та бүхэн санаж байгаа байх. Яг ийм сценарийг над дээр хийж байна. Үүний ард түрүүчийн парламентад надтай хамт сууж байсан залуу улстөрч байгаа. Өмнөхийг яг ингэж хийж, санхүүжүүлсэн. Өнөөдөр ч хийж байна. Мөн өмнө нь хууль хяналтын байгууллагын удирдлагаар ажиллаж байсан зарим хүний оролцоотойгоор энэ жүжгийг хийж байгаа. Би бүх эзнийг нь мэдэж байгаа. Миний хувьд ямар нэг байдлаар хууль бус хийсэн зүйл байхгүй. Энэ хүний гаргаж тавьж байгаа бичиг баримтууд нь 2017, 2018 оных байна билээ. 

Миний бие 2016 оноос хойш Швейцарын прокурорт 4 жил шахам шалгагдсан. Энэ хугацаанд байж болох бүх хувилбараар шалгуулсан. Тухайлбал, Монголын АТГ, Швейцарын прокурор, Английн тагнуул, Хонконгын АТГ гэх мэтчилэн олон байгууллагад шалгуулсан. Өөрөөр хэлбэл, дэлхийгээр шалгуулчихсан. Одоо энэ хүн өөр юу хүсээд байгааг би ойлгохгүй байна. Үүний ард ямар нэгэн ашиг сонирхол явж байгааг би мэдэж байна. Өмнө нь Баярцогтод энэ үйл ажиллагааг хийсэн хүмүүс түүнээс их хэмжээний мөнгө нэхсэн. Би ч мэднэ. С.Баярцогт үхчихээгүй байгаа учраас үүнийг ярина гэдэгт итгэлтэй байна. Ийм аргаар энэ хүмүүс бусдыг шантаажлах юмуу хүний нэр төрийг гутаах зорилгоор удаа дараагийн лайв хийж байна. Өчигдөр хамгийн сүүлд хийсэн лайвыг үзлээ. Ер нь энэ Монгол Улсад хийж бүтээдэг нь гутаан доромжлуулдаг юм байна. Эх оронч болж жүжиглэж, юу хамаагүй ярьдаг улсууд нь эх оронч болж харагддаг юм байна. Тийм учраас өнөөдөр би нэр хүндээ сэргээлгэх зорилгоор намайг олон улсын гэмт хэрэгтэй холбогдуулан гүтгэсэн Э.Цэрэндолгор гэгч эмэгтэйг хууль хяналтын байгууллагад өгсөн. Дээрээс нь Швейцарын сэтгүүлч эмэгтэйг Швейцарын шүүхэд өгсөн.

Мөн С.Баярцогтыг шалгах явцад миний бизнес хийж байхдаа эзэмшиж байсан Швейцарын банкны “UBS” банкны данстай холбоотой бүх үйл ажиллагааг шалгасан. Түүнчлэн Баярцогтыг Оюутолгойтой холбогдуулан шалгахад Английн тагнуулын газар “Рио тинто”-г эрүү үүсгэн шалгасан. Энэ олон үйл ажиллагааны давхцал дээр миний бие бүх талаараа шалгагдсан учраас би нүүр бардам байгаа. Зарим хүний бодож байгаагаар намайг “Рио тинто”-гоос С.Баярцогтын авсан болон бусад тэр үеийн эрх мэдэл бүхий хүмүүсийн авлигыг зуучилсан, өгсөн гэсэн юм яриад байх шиг байна лээ. Би 2004 онд уул уурхайн бизнест орсон. Тэр үед С.Баярцогт хэн ч биш байсан. Гудамжинд явж байсныг та нар мэдэж байгаа. Ямар хэрэгтэй гэж би тэр хүнтэй холбогдох юм бэ? Хоёрдугаарт, манай болд төмрийг уул уурхайн стратегид оруулаагүй гурван том шалтгаан байдаг юм. Уул уурхайд улсын хөрөнгөөр нэг ч өрөм тавиагүй газар байсан. Хувийн компани өөрийнхөө эрсдлийг хийсэн. Хоёрт, стратегийн нөөцөд орох хэмжээний нөөц биш байсан. Гуравт, С.Баярцогт үүнд нөлөөлөх ямар ч боломж бололцоо байгаагүй. Ийм асуудлууд байгаа учраас та бүхэнд хариулт өгөх нь зүйтгэж үзэж өнөөдөр та бүхний өмнө ирлээ.
Ер нь гадаад дотоодын нийлсэн том сүлжээ, үйл ажиллагаа явуулсан байна. Үүний ард хэн байгааг би мэдэж байгаа” гэлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ТӨМӨРИЙН ОРДУУДАА БҮГДИЙГ НЬ СТРАТЕГИЙН ОРДОД АВ 2020.06.29 172.68.10.181

ЗИАГ ТИЙМ БАЙДЫМ БАЙЖ: ОДОО ХАРИН СТРАТЕГИЙН ОРДОД ОРУУЛНА ДАА ХӨ. ХЭН Ч БИШ НӨХӨРТ Л 8 САЯ ДОЛЛОР ТАРААТЛАА БАЯЖИЖ: ЭНЭ ХАНГАЛТТАЙ , БОЛНО БИЗ ДЭЭ , ТӨМӨРТЭЙН ОРДЫГ СТРАТЕГИЙН ОРДОД АВНАА

0 Хариулах