Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

BEAUTY LIFE | Гэрэл сүүдэр хэрхэн тавих вэ?


Уншигч та бүхэн энэ удаагийн дугаараар нарны тосны талаар хэд хэдэн ойлголтыг мэдээд аваарай. Мөн нүүр будалтын зөвлөгөөндөө гэрэл сүүдэр хэрхэн тавих тухай мэдээлэл орууллаа. Энэхүү булангаа нүүр хувиргагч Г.Нарангэрэлтэй хамтран бэлтгэж байгаа билээ.

Арьс арчилгаа: Нарны тосыг яагаад хэрэглэдэг вэ?

Нарны хэт ягаан туяанаас хамгаалах хамгийн үр дүнтэй цор ганц арга бол нарны хамгаалалтын тос юм. Нарны хэт ягаан туяаг Ultraviolet Alfa буюу UVA, Ultraviolet Beta буюу UVB гэж тэмдэглэгдэг.

UVA, UVB хоёрын ялгаа?

UVA нь цаг агаар, улирлаас үл хамаарч нарнаас үргэлж ялгарах бөгөөд шил, цонхны цаанаас ч нэвтэрч арьсанд үрчлээ, хөгшрөлт үүсгэх болон сэвх, нөсөө толбо гарах шалтгаан энэ туяатай холбоотой.
UVB нь зуны улиралд ялангуяа өдөр идэвхтэй байдаг. Арьсыг түлж, харлуулах, улайлгаж хорсгодог туяа юм. Энэ туяанд хордсон арьс уян хатан чанараа алдаж, өнгөн давхарга гэмтэхээс гадна арьсны хорт хавдар үүсэх эрсдэлд хүрдэг байна.

Нарны тосны зааварт бичигдсэн байдаг “Sun protection factor” буюу SPF нь нарнаас хамгаалах хүчин зүйл юм. SPF нь нарнаас хэдий хугацаагаар хамгаалахыг заадаг.

Тодруулбал, SPF15 нь 3-4, SPF25 нь 4-6, SPF30 нь 6-8, SPF50 нь 9-11 цагийн хугацаанд арьсыг нарнаас хамгаалдаг байна. Иймээс манай орны хувьд SPF30-аас дээш хамгаалалттай тосыг түрхвэл илүү үр дүнтэй.

Нарны тосыг хэрхэн хэрэглэх вэ?

Гадагшаа гарахаас 30 минутын өмнө, нүүрний бүтээгдэхүүний хамгийн сүүлд түрхэх хэрэгтэй. Нарны тос нүүрэнд тэжээл өгөх орц найрлагагүй тул ямар нэгэн суурь бүтээгдэхүүн хэрэглээгүй үедээ шууд түрхвэл арьсанд муугаар нөлөөлдгийг анхаараарай. Заавал суурь арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэснийхээ дараа түрхэх хэрэгтэй шүү. Мөн зөвхөн нүүрэндээ биш биш биеийн ил гарч буй бүх хэсэгт түрхвэл зохистой. Зургаагаас дээш насны хүн бүр хэрэглэж болно.

Үүнээс гадна нарнаас хамгаалах тос нь арьсыг борлуулахгүй цайвар хэвээр байлгана гэдэг ойлголт өрөөсгөл юм. Нарны тос зөвхөн нарны хэт ягаан туяаг бууруулж, арьсанд нөлөөлөхөөс хамгаалдаг байна.


Нүүр будалт: Гэрэл сүүдэр хэрхэн тавих вэ?


Хүмүүс нүүрээ нэг төрлөөр кремдэхээр байгалиас өгөгдсөн 3D хэлбэр нь алдагдаж, нэг хавтгайд шилждэг. Тиймээс энэ хэмжээсийг гэрэл сүүдрээр тодруулж, ингэхдээ нүүрний хэлбэрийнхээ өөг янзлах боломжтой. Ингэснээр нүүрний зөв дүр, төрхтэй харагддаг ач холбогдолтой.

Сүүдрийн өнгө нь тавьж байгаа кремнээсээ 2 тон бор байвал жигд уусгалттай харагддаг. Тосон крем хэрэглэсэн тохиолдолд тосон сүүдэр тавина. Хуурай пудр түрхсэн бол хуурай сүүдрийг ашиглах нь тохиромжтой.


Монгол охид бүсгүйчүүд шанааны яснаас чихний дээд хэсэг хүртэлх чиглэлд сүүдэр тавьж, үснийхээ угруу тултал уусгавал зөв төрхтэй харагдана. Шанааны дор тавьчихвал илүү том шанаатай харагддаг байна. Сүүдэр тавьж, уусгахад ташуу хэлбэрийн багс тохиромжтой. Багсанд үлдсэн сүүдрийг дух, эрүү хэсэгт хөнгөхөн багсдаж, сүүдэрлэхэд зүгээр.

Гэрэл тавьсан хэсэг илүү өндөрсөж харагддаг. Нүүр хувиргагчид гэрэл тавихдаа нүүрний зөв хэлбэрийг нь тодотгож, өргөж өгдөг. Ингэснээр нүүрний хэлбэр өөгүй, сэргэг, цоглог харагдуулах үүрэгтэй. Гэрэл сувдан цагаан өнгөтэй байх нь илүү тохиромжтой. Ясан цагаан байвал ядрангуй, царай дарж харагдуулах сул талтайг анхаараарай. Гэрлийг нүдний доор, духны төв хэсэгт тавьж өгвөл нүүр илүү төвгөр, 3D хэлбэртэй харагдана.

ЗурагТайлбар




Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.10.11
Мөрөөдөж буй зүйлээ өөрийн болгохын тулд нүүр тулах ёстой 5 зүйл
2
2023.06.29
Мөнгөн хуримтлал үүсгэхэд туслах "365 хоногийн хадгаламжийн челленж"
3
2022.12.01
Баярын сард 'АМЬД ҮЛДЭХ' жор | Цаг хугацаа, мөнгө санхүү, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ?
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.