UBLife Logo
Дэлхий

Бельгийн Дэд ерөнхий сайдаар трансжендер эмэгтэй томилогдлоо

Бельгийн Дэд ерөнхий сайдаар трансжендер эмэгтэй томилогдлоо

Өнгөрсөн долоо хоногт Бельги улс 10 эрэгтэй, 10 эмэгтэй сайдтай холбооны засгийн газраа байгуулж, түүхэнд байгаагүй олон эмэгтэй гишүүнтэй засгийн газар хэмээн нэрлэгдсэн. Тэгвэл тэд Дэд ерөнхий сайдаараа трансжендер эмэгтэйг томилсон нь Европод анх удаа хариуцлагатай албан тушаалд нээлттэй трансжендер хүн томилсон явдал боллоо. 57 настай Петра Дө Саттер эмэгтэйчүүдийн эмч, Гентийн их сургуулийн нөхөн үржихүй судлалын эрдэмтэн агаад өнгөрсөн жил Европын холбооны парламентад сонгогдон, Хэрэглэгчдийн эрх ашиг болон дотоод зах зээлийг хамгаалах хорооны даргаар ажиллаж байв. Мөн тэр бэлгийн болон хүйсийн цөөнх, нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлаар дуу хоолойгоо идэвхтэй илэрхийлдэг улс төрч билээ. 

Тэрээр өнгөрсөн жил Европын парламентад нэр дэвшиж байхдаа “Би бол олон зүйлийн бүрэлдэхүүн шүү дээ. Трансжендер хэмээх ялгамж чанар намайг илэрхийлэх олон зүйлсийн зөвхөн нэг нь л юм. Хүмүүс түүнээс ч илүүтэй миний ажлын тухай, улс төрийн идэвх санаачлагын минь тухай яриасай гэж би хүсэж байна. ” гэж ярьж байж. 

Харин энэ удаа сайдын албан тушаалаа авсныхаа дараа “Бельгит болон Европт чиний ямар хүйстэй байх хэн болохыг чинь тодорхойлохгүй, мөн ямар нэг тээг саад болохгүй байгаад би бахархаж байна. Энэхүү албан тушаалыг авсан явдал маань ийм зүйл хараахан тохиолдоогүй байгаа бусад улс орны хүмүүсийн дунд мэтгэлцээн, ярианы сэдэв болно хэмээн найдаж байна” гэж жиргэжээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
1
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.