Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Б.Энэрэл, С.Цогт: Гэр бүлээрээ Монголоос Испани хүртэл машинаар аялахаар төлөвлөж байна


Бүтээлч салбараас төрсөн бүтээлч хос болох lifestyle tastemaker Б.Энэрэл, Моханик хамтлагийн гоцлол гитарчин, чөлөөт уран бүтээлч С.Цогт (Цоожоо) нартай ярилцлаа. 

Б.Энэрэл жаахан охин байхаасаа л эрх чөлөө, бүтээлч сэтгэлгээгээр амьдралаа дүүргэсээр иржээ. Тиймдээ ч Америкт бие даан ахлах сургуульд суралцъя гэж шийдэхэд гэр бүлийнхэн нь түүнд итгэж, дэмжсэн аж. Улмаар Нью Йоркийн Интерьер дизайны сургуульд элсэж, төгссөнийхөө дараа интерьерийн эх ундарга болсон Лос-Анжелес хотыг зорьсон байна. Тэнд дөрвөн жил ажиллахдаа орон сууцны интерьерээр (Residential interior design) мэргэшиж, Пола Абдул, Рианна, Дэвид Гетта тэргүүтэй алдартнуудын гэрийн интерьерийг гаргаж байжээ. Б.Энэрэл 2014 онд Монголдоо эргэн ирж, Made in Enerel студийг үүсгэн байгуулсан бөгөөд өдийг хүртэл амжилттай ажиллаж байна. 

Б.Энэрэлийг ахлах сургуульд суралцаж байх үед буюу 2004 онд Монголд есдүгээр ангийн зургаан хөвгүүн хамтлаг болж, сургуулийнхаа урлагийн үзлэгт оржээ. Залуусын зүрхийг огшоож, нурааж, эрч хүчээр цэнэглэдэг Моханик хамтлаг ингэж мэндэлсэн аж. Хамтлагийн гоцлол гитарчин, дуучин С.Цогт өдгөө хөгжмийн продюсерээр ажиллаж байна. Б.Энэрэлийг дөнгөж Монголд ирсний дараа Моханик хамтлагийн тоглолт дээр тэд анх танилцсан хэмээн ярив. 

Буй бүхнээрээ өөрийгөө илэрхийлж, мэдрэмж, үзэл бодол, амьдралыг харах өнцгөө тус тусынхаа уран бүтээлээр дамжуулан илэрхийлдэг хос хоёр технологийн салбарын тэсрэлт болж буй SuperUp аппликэйшний нүүр царай болж байгаа юм. 


- Ярилцах саналыг минь хүлээж авсанд баярлалаа. Та хоёр яг одоо ямар ажил дээр төвлөрөн ажиллаж байна вэ? 

- Э: Яг одоо хоёр төсөл дээр ажиллаж байна. Buro247 сэтгүүлийн шинэ оффисын интерьерийг хийх гээд судалгааны шатандаа явж байна. Мөн хувийн орон сууцныхаа зургийн ажлыг эхлүүлчихсэн байгаа. 

- Ц: Би сүүлийн үед хөгжмийн найруулга, продюсерийн ажилдаа гол анхаарлаа хандуулж байна даа. 

- Моханик хамтлаг өнгөрсөн жил 15 жилийнхээ ойг хийсэн. Шинэ уран бүтээл хэзээ гарах бол гэсэн хүлээлттэй сонсогчид олон байгаа байх.  

- Ц: Моханик хамтлаг миний хувьд урлагийн карьер гэхээсээ амьдралын минь салшгүй хэсэг, хэв маяг юм. Хэдийгээр сүүлийн жилүүдэд хамтлагийн уран бүтээлээсээ завсарлага авсан ч хөгжим бидний амьдралыг дүүргэж, хөглөж ирсэн учраас үүнээс бүрмөсөн хөндийрнө гэж боддоггүй. Манай хамтлаг энэ жилийн Playtime наадмаар шинэ дуу дуулах зорилготой байгаа.

- Надад Энэрэлийн хийдэг ажил их өвөрмөц, шинэлэг санагддаг. Та бидэнд lifestyle tastemaker гэж чухам ямар мэргэжилтнийг хэлдэг талаар товч тайлбарлаж өгөөч? 

- Э: Товчоор бол, үйлчлүүлэгчийнхээ орон байр, тавилга, хувцаслалт зэрэг бүхий л зүйлсийн дизайн, хэв маягийг тодорхойлж, амьдралынх нь тав тухыг цогцоор нь хангадаг хүн юм. Интерьер дизайнер зураг гаргаж, үйлчлүүлэгчид таалагдсан тохиолдолд хийдэг бол lifestyle tastemaker үйлчлүүлэгчтэйгээ дотно нөхөрлөж, тухайн хүний сонирхол, онцлогийг гүнзгий таньж мэдсэний үндсэн дээр шийдлүүдээ гаргаж ирдгээрээ онцлог юм. Тийм болохоор би тодорхой нэг хэв маяг, өнгө, стильд баригддаггүй, хайрцгаас гадуур, чөлөөтэй сэтгэхийг хүсдэг.

SuperUp аппликэйшний сурталчилгааны зураг авалтын үеэр

- Танд шинэ санаа гаргахад, эрч хүчтэй ажиллахад юу урам зориг өгдөг вэ? 

- Э: Бүтээлч байдлыг минь хамгийн их хөглөдөг зүйл бол аялал. Заримдаа хийж байгаа ажил урагшлахгүй гацах үе байдаг шүү дээ. Би мэдрэмждээ хүлэгдээд суувал гарц, шийдэл гарч ирэхгүй гэдгийг мэддэг болохоор шинэ газар очиж үзэхийг хүсдэг. Заавал хил дамнаж, хол газар луу очихдоо биш, ойрхон ч байсан хамаагүй нэг тийшээ явж, орчноо солих нь л чухал юм шиг санагддаг. 

- Ц: Дууны сэдэв, хөгжим, аялгууны санаа хаанаас ч, юунаас ч орж ирж болдог. Хүмүүсийн яриаг сонсоод сууж байхад дууны үг толгойд орж ирэх жишээний. Бас хүнд чөлөөтэй байх момент гэж байдаг шүү дээ. Жишээ нь, найзуудтайгаа уулзаад, ярилцаад суухад тийм боломж гарч ирж болно. Түүнчлэн хүмүүс дунд уусаж, тэдэнтэй холбогдож, яриа өрнүүлж чаддаг байх хэрэгтэй л дээ. Тийм л орчинд mood гарч ирнэ, сэтгэл хөдлөл бий болно шүү дээ. 

- Та хоёрын хамгийн сүүлд шинээр сурсан зүйл юу вэ? 

- Э: Сурсан биш сурах гэж оролдож байгаа зүйл гэвэл керамик урлал. Ер нь би бүхнийг өөрийн гараар бүтээх дуртай. Бас керамик аль ч цаг үед үнэ цэнээ алдалгүй оршсоор байдаг урлагийн бүтээл гэж боддог болохоор керамик хийж сурахаар оролдож л байна (инээв). 

- Ц: Орчин үед компьютер дээр л ая зохиодог болсон шүү дээ. Тийм болохоор би Reason Studio, FruityLoops гэх мэт хөгжмийн програмуудыг шинээр сурч байна. Мөн гэртээ анх удаа гитар, микрофонтой бичлэг хийж үзэх гээд л хамаг юмаа зэхчихсэн, догдлоод сууж байна даа. 

- Бидний өдөр тутмын амьдралаа гар утасгүйгээр төсөөлөхөд бэрх болчихжээ. Та бүхний хувьд гар утсаар амжуулдаг хамгийн чухал ажил юу вэ? 

- Э: Гар утсаа moodboard бүтээх, судалгаа хийхэд түлхүү ашигладаг. Moodboard гэдэг нь шинэ санаа, сэдэл гаргаж ирэхийн тулд дизайны шийдэл, зураг, материал гээд төрөл бүрийн зүйлийг нэгтгэхийг хэлж буй хэрэг л дээ. Түүнчлэн урьд нь хэрэглэж байгаагүй материал ашиглахаар боллоо гэж бодоход өөрөө түрүүлж судалж мэдээд ажилчиддаа хэлж өгөх хэрэгтэй болдог. Өмнө нь ашиглагдаагүй, туршигдаагүй санаа шийдэл гаргахын тулд асар их эрэл хайгуул, судалгаа хийх шаардлагатай. Хамгийн их хэрэглэдэг аппликэйшнээ нэрлэвэл, YouTube, Pinterest хоёр л юм даа.

SuperUp аппликэйшний сурталчилгааны зураг авалтын үеэр

- Ц: Хүмүүстэй холбогдоход л гар утсаа ихэвчлэн ашиглана. Хааяа хааяа пост оруулж, үзэл бодлоо хуваалцахыг эс тооцвол би сошиал медиад тийм ч идэвхтэй биш. Хар даа, миний хамгийн их ашигладаг аппликэйшнүүд Messenger, Google Drive, Netflix (инээв). 

- Таныг бүтээлч байхад хамгийн их тусалдаг зуршил юу вэ? 

- Э: Йога миний хувьд олон жилийн турш миний амьдралын салшгүй хэсэг байсаар ирсэн. Өглөөд йога хийж байж л дараа дараагийн ажлуудаа урам зоригтой амжуулдаг юм. Йога хийсний дараа бүх зүйл зөв хэмнэлдээ орчих шиг санагддаг. 

- Ц: Өрөөндөө ганцаараа хөгжим сонсоод суухаар дотоод сэтгэлээ чагнаж, төвлөрч, бүтээлч байж чаддаг.  Тиймээс ганцаараа байх цаг чухал гэж хэлж болно. 

- Залуучууд аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгохдоо тухайн брэндийн үнэ цэн, агуулгыг чухалчилдаг болсон байна. “SuperUp”-ийн нүүр царай болж буй уран бүтээлчийн хувьд энэ үйлчилгээний юу нь танд хамгийн онцгой санагдсан бэ? 

- Э: Яг өөрийнхөөрөө байгаад, амьдралын хэв маягаараа дамжуулж залууст шинэ хэмнэл, хэв маяг, эрч хүчийг түгээнэ гэдэг гайхалтай шүү дээ. Хамгийн гол нь, бид хоёр ганцхан SuperUp-ийн сурталчилгаанд тоглоод дуусчихгүй, цаашид олон сонирхолтой контентыг бүтээж залуустаа хүргэхээр төлөвлөж байна. 

- Ц: Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг харах миний өнцөг их энгийн. Юун түрүүнд тухайн технологи, аппликэйшн миний амьдралын тодорхой асуудлыг хөнгөвчлөх үү гэдгийг хардаг. Харин дараа нь тухайн зүйлтэй харилцах нь хэр “амттай”, хөгжилтэй байх юм гэдгийг харгалзан үзэж сонголтоо хийдэг. SuperUp миний хувьд энэ хоёр хэрэгцээг тэнцвэртэй хангаж чадсан аппликэйшн юм шиг санагдсан. Бүхэл бүтэн 26 өөр худалдаа, үйлчилгээ, санхүүгийн боломжийг нэгтгэсэн, тэгээд өдөр өдрөөр хүрээгээ тэлж, хүргэх үйлчилгээгээ нэмэгдүүлж байгаа гэж бодохоор яах аргагүй супер апп байгаа биз дээ? 

SuperUp аппликэйшний сурталчилгааны зураг авалтын үеэр

Бас би сурталчилгааны аян дээр хүртэл санаагаа хэлээд амжсан шүү (инээв). Шинэ үеийн залуусын амьдралын хэв маягийг илэрхийлэл болсон апп болохоор энэ төслийн нэг хэсэг нь болж байгаадаа баяртай байна. 

- Залуу хосын хувьд алдаж онох, суралцах зүйл олон байгаа болов уу. Танай гэр бүлийн баримталдаг амьдралын хэмнэл юу вэ? 

- Ц: Бид хоёрын хувьд ажлын цагт баригддаггүй, чөлөөт уран бүтээлчид болохоор ажил, гэр бүлийн амьдралаа зохицуулахад харьцангуй уян хатан гэж хэлж болно. Саяхнаас бид хуваарь гаргаж, Энэрэл долоо хоногийн даваа, лхагва, баасан гарагт ажлаа амжуулж, би мягмар, пүрэв, бямба гарагт ажилладаг болсон. Ингээд зохицуулчихаар хүүхэд, гэр бүлдээ санаа зовохгүйгээр тухайн өдөр ажилдаа бүрэн төвлөрч, хийх зүйлсээ эртнээс төлөвлөж сурч байна. 

- Э: Ээж аав болсноос хойш гэр бүлийн амьдралаас гадна нийгмийн харилцаанд оролцох, зарим үед нөгөө хүндээ хувийн орон зай бүрдүүлэх нь чухал болохыг бид хоёр хоёулаа маш сайн ойлгох болсон. Энэ бол хүнд зайлшгүй байх ёстой оюун санааны чухал хэрэгцээ гэж боддог. 

- Ц: Энэрэл надад оюун санааны хувьд их хүчирхэг эмэгтэй юм шиг санагддаг. Их дайчин, зоригтой. Заримдаа би тав тухтай бүсдээ уягдах гээд байдаг бол Энэрэл шинийг турших, эрсдэл гаргахдаа надаас илүү шийдэмгий. Тийм болохоор бид харилцан бие биенийгээ хөгжүүлж, хурцалсаар энд хүрсэн. Цаашид ч суралцсаар байх болно. 

- Танай гэр бүл болон тус тусын карьерийн хувьд 2020 оны хамгийн чухал зорилго юу вэ? 

- Э: Одоо ажиллаж байгаа төслүүдээ амжилттай дуусгасны дараа гэр бүлээрээ аялах төлөвлөгөөтэй байгаа. Монголоос Испани хүртэл машинаар аялах юм. Ойролцоогоор 14 мянган км замыг туулах болов уу. Карьерийн тухайд, ирэх жилүүдэд гадагшаа гарч ажиллах, өөрийгөө дахин хөгжүүлэхээр бодож байна. Намайг амаржихаас өмнө Барселонад гэр бүлээрээ амьдарч байгаад ирсэн. Бие давхар байсан болохоор өөрийгөө хангалттай сайн сорьж чадаагүй. Тэнд карьерийн маш олон боломж байгааг ойлгосон. 

- Ц: Тиймээ, энэ аялал бид хоёрын хэн хэнд нь урам зориг өгөхийн сацуу өөрийгөө сорих, дайчлах, шинийг сурах боломжийг олгох нь гарцаагүй. Аяллын дараах эрч хүчээрээ илүү ихийг хийж бүтээнэ гэж бодож байна. 

- Ярилцсанд баярлалаа. 

Чиний амьдралын хэв маягт нийцсэн бүхий л үйлчилгээг өөртөө багтаасан SuperUp аппликэйшныг App Store болон Play Store-оос татаж аваарай.   


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
14
0
2
0
0
2