Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Б.Энхдалай: Эгчийн амыг дэрээр дарсан байсан нь надад маш харгис санагдсан


Өчигдөр "Өргөө" амаржих газарт дөнгөж төрөөд байсан эхээс коронавирусийн халдвар илэрч, удалгүй ХӨСҮТ рүү шилжүүлсэн билээ. Нярайлаад удаагүй байгаа эмэгтэйг халаад, углааштай гаргаж, хүйтэн машинд суулгасан явдал олон нийт дургүйцэж, хүний эрхийг зөрчсөнд бухимдалтай байна. Эл явдлын улмаас өнөөдөр иргэд Сүхбаатарын талбайд цуглаж тайван жагсаал хийж байгаа билээ. 

Тэгвэл амаржсан эхийн төрсөн дүү Б.Энхдалай олон нийтийн сүлжээнд лайв хийж, болсон явдлын талаар тайлбар өглөө. 

Түүний эгч тав хоногийн өмнө  "Өргөө" амаржих газарт хэвтсэн бөгөөд өчигдөр өглөө (нэгдүгээр сарын 19-нд) 8 цагийн үед нярайлжээ. Гэтэл 12 цагийн үед тус иргэний амьдарч байсан байрнаас коронавирусийн халдвар илэрснийг нөхөр нь дуулгасан аж. Амаржсан эмэгтэйн нөхөр, гурван хүүхдийн шинжилгээний хариу тухайн өдөр эерэг гарсан тул ХӨСҮТ-өөс ирж, тусгаарлахаар авч явжээ. 

Тэрбээр "Миний нэг гайхаж байгаа асуудал бол эгч төрөхөөсөө дөрөв, тав хоногийн өмнө шинжилгээ өгөхөд сөрөг гарсан тул нэгдүгээр төрөх хүлээж авсан... гадуур яригдаж байгаа шиг шинжилгээний хариу нь эерэг байгаагүй. Эгч маань одоогоор нялх биетэй, маш их сэтгэлзүйн дарамтад байгаа учраас байнга утсаар холбогдож, сэтгэл санааг нь тайвшруулж байгаа. 

Эгчийг маяактай тэргээр ХӨСҮТ рүү авч явсан. Тэгж орилуулж, сүр болох хэрэг юу байна. Тэр хүн хөнөөсөн алуурчин, гэмт хэрэгтэн үү? Тэр бол дөнгөж төрсөн нярай эх шүү дээ. Хоёр жижигхэн амь тэнд явж байгаа. 

Бичлэгээс харахад эгч нимгэн оймс, углааш, өмдтэй гарч явсан байна. Дээгүүрээ ганцхан давхар халаадтай, дотуураа ямар ч хувцас давхарлаж өмсөөгүй. Та нар боддоо, амаржсан эхчүүд халуун зунаар хэдэн давхар хувцас өмсөж, бүтэн сар гэрээсээ гардаггүй... дэрээр амыг нь дарсан байсан нь надад маш харгис санагдсан. ДОХ, шувууны ханиад гэх мэт үхэх аюултай өвчин туссан бол хамаагүй ээ, тэгж болно. Гэтэл энэ чинь КОВИД шүү дээ. Эгчийг гараад явахад хажууд нь хэн нэгэн сугадаж туслах, юм нөмрүүлэх, уначих вий гэж түших гээд хүнлэг хандах ёстой мянга мянган шалтгаан байсан" гэлээ. 

Тухайн иргэнийг ХӨСҮТ-рүү оруулахдаа гадаах шатаараа дөрвөн давхар хүртэл алхуулсан гэдгийг дүү Б.Энхдалай нь мэдээлсэн юм.

Одоогийн байдлаар амаржсан эхийн ар гэр хүсэлт тавьсны дагуу түүнийг ХӨСҮТ-д нөхөртэй нь хамт нэг өрөөнд оруулж, гурван хүүхдийг хажуугийн өрөөнд тусгаарлаж байгаа гэдэг мэдээллийг тэрбээр өглөө.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
12
1
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.01.20 172.69.252.145

Teer anh 19tei gehed ni l yg ene emegteig harluulah gj nasiig ni il bolgoj bna gj bodson. Mongolchuud chin tged joohon ohin gj uruvduhgui barag l har bagaasaa bla2 hohino uhaanii ym yridag humuus bolohoor. Tegsen duu ni iim tom zaluu bdg baishd.

0 Хариулах