Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа


Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 1 сая 346566 хүн коронавирусийн халдвар авчээ. Үүнээс 74687 хүн нас барж, 278695 хүн эдгэрсэн байна. АНУ, Итали, Испани, Герман, Франц, Швейцар, Их Британи, Турк зэрэг дэлхийн 10 улсад өвчний тархалт эрчимтэй байгаа аж.

Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар манай улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй, ажиглалтад 1530 хүн байна. Өчигдөр 547 хүн эмнэлгийн ажиглалтаас гарч, гэрийн ажиглалтад шилжсэн.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. Таван төрлийн шинжилгээнд гурван өдөр дараалан Ковид-19-ыг илрүүлэх шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Тиймээс энэ хоёр хүн ХӨСҮТ-өөс гарч, сувиллын газарт хяналтыг үргэлжлүүлнэ.  Энэ хугацаанд бид нар дахин шинжилгээ авч хянах юм. Ийм сайн мэдээ байна.

ХӨСҮТ дээр нэмэлтээр нэг лабораторийн шугам нээгдлээ. Энэ лабораторид БНСУ, БНХАУ-аас ирсэн оношлууруудыг бүрэн ашиглаж болох тохиргоо хийсэн. Тиймээс Ковидын үндсэн том лабораториос гадна дахин нэг лабораторитой боллоо. Дархан-Уул аймагт ХӨСҮТ-ийн лабораторийн дайны лаборатори ажиллаж эхэлсэн. Цаашид Ховд, Сүхбаатар, Орхон аймагт нэмэлтээр бэлтгэл ажил хангагдсан” гэв.

Мөн ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа франц иргэний биеийн байдал сайн байгаа төдийгүй түүний ажилладаг “Бадрах Энержи” ХХК-иас ХӨСҮТ-ийн эмч, ажилтнуудад урамшуулал болгон 100 сая төгрөгийг хандивлажээ.

Өчигдөр 222 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд сөрөг гарсан байна. Одоогоор ХӨСҮТ-д 183 хүн тусгаарлагдаж байгаа аж. Өчигдөр тус эмнэлгээс 65 хүнд хийсэн хяналт, тандалтын хугацаа дуусч, гэрийн хяналтад шилжсэн байна. Ингээд тус эмнэлгийнхэн дараагийн онгоцоор ирэх хүмүүсийг хүлээн авах бэлтгэл ажилдаа оржээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Амбасэлмээ “Өчигдөр 3 дугаар эмнэлгээс тандалтын зорилгоор өндөр халуунтай нэг хүний сорьц ирсэн. Хамар залгиурын арчдас, хөөмийн арчдаст коронавирус илрээгүй. Сөрөг гарсан. Тандалтын шугамаар өдөрт 20-25 хүний сорьцод шинжилгээ хийж байгаа.

Манай улсад лабораторийн шинжилгээгээр батлагдсан 15 тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар 4 өвчтөн эдгэрч, 11 хүн нь ХӨСҮТ-д үргэлжлүүлэн эмчлэгдэж байна. Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр ирсэн 2 хүнийг эдгээж гаргасан бол энэ удаа Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн хоёр хүнийг амжилттай эмчлээд эмнэлгээс гаргаж байна. Эдгээр хүмүүсийг мөн ялгаагүй 14 хоног хяналтдаа авна. Давтан шинжилгээнүүдийг хийж, бүрэн эдгэрснийх нь дараа гэрт нь гаргана" хэмээн мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
Уржигдар
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
Уржигдар
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
3 өдрийн өмнө
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.