Бүгд л АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд юу өмсөхөө нухацтай бодож, алдартай загвар зохион бүтээгчдээр хувцсаа урлуулдаг. Гэтэл Вермонт мужаас сонгогдсон сенатч Берни Сандерс сайхан харагдахад биш, дүн өвлийн хүйтэнд дулаахан байхад л хамгийн их анхаарчээ.
Тэрбээр ёслолд хүрэлцэхдээ өвлийн зузаан хүрэм, ноосон бээлий өмссөн байв. Сонирхолтой нь, энэ бээлийг Эссекс-Жанкшен хэмээх жижиг тосгоны багш Жен Эллис өөрийн гараар нэхэж, хоёр жилийн өмнө сенатчид бэлэглэж байсан гэнэ.

Цахим орчинд хүмүүс Берни Сандерсын "амьдралтай" хувцаслалтын талаар хошигнож, зарим нь бүр мийм хүртэл хийцгээж байна.
1. Берни ба түүний ноосон бээлий
2. Берни Сандерс тангараг өргөх ёслолын үеэр ингэж л бодсон байх
3. Үдэшлэгт яг ингээд ганцаараа сууж байдаг хүмүүс байдаг, тэ?
4. Зарим хүн түүний барьсан дугтуйг хараад тангараг өргөх ёслолын үеэр ч шинэ хуулийн төсөл дээр ажиллаж байна хэмээн хошигножээ.

5. Берни шуудан орох замаараа хальт тангараг өргөх ёслолоор дайрсан юм биш үү?

6.

7. Магадгүй эхнэр нь ингэж хувцаслахыг санал болгосон байх
8. Тэр хаа сайгүй
9.
10. Эцэст нь тэр өөрөө ч хошигнож эхлэв.