Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Бэрсийн гамбит" цувралын тухай таны мэдэхгүй 16 БАРИМТ


Ижил нэрт номоос сэдэвлэн бүтээсэн Нетфликсийн шинэ цуврал болох "Бэрсийн гамбит" гарсан даруйдаа үзэгчдийн анхаарлыг татаж, ярианы сэдэв болж байна. Гоц ухаант, шатарчин бүсгүйн тухай өгүүлэх эл цувралын тухай хүмүүсийн тэр бүр дуулаагүй сонирхолтой баримтуудыг хүргэе. 

1. Гол дүрийн жүжигчин Аня Тэйлор-Жой "Бэрсийн гамбит" цувралын зохиол бичигдэхээс ч өмнө уг цувралд тоглохоор шийдсэн байжээ. Найруулагч, продюсер Скотт Фрэнк түүнд Вальтер Тевисийн ижил нэрт романыг илгээсний дараа Аня зохиолд нь "дурлаж", шуудхан л зөвшөөрсөн байна. 

2. Үнэндээ, "Бэрсийн гамбит" роман цуврал биш нэг ангит кино болох дөхсөн удаатай. Жокерийн дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон жүжигчин Хит Леджер нас барахаасаа өмнө уг зохиолоороо кино хийж, найруулагчийн гараагаа эхлэх төлөвлөгөөтэй байжээ. Мөн гол дүрд нь Эллен Пейжийг тоглуулахаар ярьж байсан гэдэг. 

3. Аня Бетийн дүрд тоглохоор гэрээнд гарын үсэг зурж байхдаа шатрын талаар ямар ч ойлголтгүй байсан гэнэ. Гэвч энэ нь түүнийг шатрын ертөнцөд гүнзгий нэвтэрч, дүрээ бүтээхэд эерэгээр нөлөөлсөн хэмээжээ. 

4. Кинонд шатарчдын хийж буй нүүдэл бүрийг шатрын их мастер Гарри Каспаров, Брюс Пандольфини нар зөвлөж, дэглэсэн байна. 

5. Анх найруулагч, продюсер Скотт Фрэнк шатрын их мастер Гарри Каспаровыг Борговын дүрд тоглохыг санал болгожээ. Гэвч тэрбээр уг дүрд тоглохоос татгалзаж, оронд нь зөвлөхөөр болсон аж. 

6. Дэлгэцнээ гарч буй шатрын тоглолт бүрд жүжигчид өөрсдөө тоглосон гэнэ. Кино зураг авалтын дотроос хурдан шатрын тоглолт хамгийн их таалагдсан гэж жүжигчин Аня Тэйлор-Жой ярьжээ.

7. Бетийн хийх ёстой нүүдэл бүрийг кино зураг авалт эхлэхээс хэдхэн минутын өмнө Аняд заадаг байсан аж.

8. Жүжигчин Аня, найруулагч Скотт Фрэнк, нүүр будагч, үс засалтыг хариуцаж байсан Даниэл Паркер нар цөм Бет Хармоныг улаан үстэй байх ёстой гэдэг дээр санал нэгдсэн байна. Гэвч эцсийн мөчид энэ санааг гүйцэлдүүлэх хамгийн боломжит хувилбар нь хиймэл үс зүүх байв. 

9. Анягийн тоглосон "Бэрсийн гамбит", "Эмма", "Сохо дахь сүүлчийн шөнө" гэсэн гурван бүтээлийн зураг авалтыг 2019 онд хийсэн бөгөөд тэр жил жүжигчин бүсгүй ердөө ганцхан өдөр л амарсан гэнэ. 

10. Беннигийн дүрийг Америкийн шатрын их мастер Бобби Фишерээс сэдэвлэсэн бөгөөд "Зууны тоглоом" гэгддэг шатрын том тэмцээнд тэрбээр 13 настайдаа түрүүлж байжээ.

11. Дизайнер Габриэль Бингер Бетийн хувцасны загварын гаргахдаа шатрын хөлөг, зураасыг илэрхийлсэн дүрслэлүүдийг шингээжээ. 

12. Шатрын тоглолтуудын зураг авалтыг хийхдээ Pawn Sacrifice киноноос санаа авчээ. Найруулагч Эдвард Цвикийн Pawn Sacrifice кинонд шатрын хөлгөөс илүүтэй жүжигчдийн царайг дийлэнхдээ харуулдаг билээ. 

13. Цувралын ихэнх үйл явдал Америкт өрнөж байгаагаар гардаг ч кино зураг авалтыг дийлэнхийг Берлинд авсан байна. 

14. Алмагийн дүрд тоглосон Мариэль Хеллер найруулагчийн карьераараа илүү танигджээ. Тэрбээр "A Beautiful Day in the Neighborhood", "Can You Ever Forgive Me", "What the Constitution Means to Me" зэрэг бүтээлүүдийг найруулсан юм. 

15. Аня "Харри Поттер"-ын үнэнч шүтэн бишрэгчдийн нэг бөгөөд жүжигчин Харри Меллингтэй нэг цувралд тоглож байгаадаа ихэд баяртай байсан гэнэ. Харри Меллинг Харри Поттерын үеэл Дадли Дурслийн дүрийг бүтээсэн билээ. 

16. Бетийн уруулыг сцен бүр дээр өөр өнгөөр будаж байсан гэнэ. Энэ нь түүнийг бяцхан охиноос насанд хүрсэн эмэгтэй болон хувирч байгааг илэрхийлсэн дүрслэлүүдийн нэг байжээ. 

Эх сурвалж: Buzzfeed

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
14 цагийн өмнө
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
3
Уржигдар
Гэртээ кино үзээд бэлэг аваарай
санал болгох
1
15 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
11
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.11.11 172.69.252.138

Haanaas uzej boloh bol???

0 Хариулах


Зочин 2020.11.11 172.69.252.139

netflix deer bga

0 Хариулах