Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Б.Гантулга: Улсад ашиггүй, иргэд ч сэтгэл дундуур байгаа даатгалын тогтолцоог өөрчлөх цаг болсон


Насаараа ажиллаж, тэтгэвэрт гарсан хойноо хүссэнээ торолгүй  худалдан авч, дэлхийгээр аялж, дуртай зүйлдээ цаг зарцуулахыг бид хүсдэг. Энэ хүслийг гүйцэлдүүлсэн улс орнуудын жишээ ч элбэг. Харин Монголд насаараа нийгмийн даатгал төлсөн атлаа тэтгэвэрт гарангуутаа нийгмийн эмзэг давхарга руу шилжих нь элбэг. Биднээс ялгаатай нь олон улсад зөвхөн улсын нийгмийн даатгалд хувь заяагаа даатгадаггүй бөгөөд хүсвэл хувийн тэтгэврийн санд шимтгэлээ төлөөд явах сонголтыг давхар олгодог байна. Энэ үйлчилгээг Монголд анхлан 2007 оноос хойш нэвтрүүлээд буй “Ард Лайф” компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулгатай тэтгэврийн шинэчлэлийн талаар ярилцлаа.

Дашрамд дурдахад, Ард Санхүүгийн Нэгдлээс жил бүр зохион байгуулдаг "Хөрөнгө Оруулагч Үндэстэн” форум энэ жил цаг үеийн тулгамдсан асуудал болох тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг онцолж байгаа юм байна.


- Сүүлийн үед тэтгэврийн сангийн шинэчлэлийн талаар салбарын мэргэжилтнүүд, иргэд ч их хөндөх боллоо. Тэтгэврийн шинэчлэл гэж юуг хэлж байна вэ, шинэчлэл хийхийн тулд юунаас эхлэх ёстой гэж та үзэж байна вэ?

- Нийгмийн даатгалын шимтгэл бол татвар биш, тухайн хүнд эргээд өгөөжөө өгч, ирээдүйн баталгаа болж байх ёстой зүйл. Манай улс 1990 онд ардчилсан тогтолцоо руу шилжсэн боловч нийгмийн халамж, даатгалын систем хуучнаараа үлдсэн. Сүүлийн жилүүдэд эдийн засаг тэлж, үүнийг өөрчлөх нөхцөл нь бүрдсэн ч бид шинэчлэл хийж чадалгүй өдийг хүрлээ. Үр дүнд нь Нийгмийн даатгалын сан алдагдалтай ажилладаг, улсаас татаас авдаг болчихсон. Өөрөөр хэлбэл, даатгалын тогтолцоо улсад ч ашиггүй, жирийн иргэд ч авч байгаа тэтгэвэр, үйлчилгээндээ сэтгэл дундуур, төлж байгаа аж ахуйн нэгж, ажилчид ч дарамттай байна. Тиймээс бид барууны улсуудад хэрэгжиж баталгаажсан тэтгэврийн сангийн олон шатлалт системийг нэвтрүүлэх цаг болсон гэж үзэж байна.

Та сар бүр 60 мянган төгрөгийг тэтгэврийн дансандаа хуримтлуулаад явбал 30 жилийн дараа 400 сая төгрөгтэй болно. Өөрөөр хэлбэл, дараагийн 20 жилд нь та сар бүр 4’678’000 төгрөгийн тэтгэвэр авна гэсэн үг.

- Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ 2018 оноос хойш шатлалтайгаар нэмэг­дэж буйн шалтгааныг албаны хүмүүс хөдөлмөр эрхэлж буй иргэдийн цалингийн өсөлт нь тэтгэврийн сангийн зарлагыг гүйцэж чадах­гүй байгаатай холбон тайлбарладаг. Харин “Ард Лайф” компани нийгмийн даатгалын тогтолцооны өөр нэг хувилбар болох “Хувийн тэтгэв­рийн сан”-г санал болгож байна. Энэ нь улсын тэтгэврийн даатгалаас юугаараа ялгаатай бас давуу вэ?

- ”Ард Лайф” компани 2007 онд МТНД (Монголын Тэтгэврийн Нэгдсэн Данс) нэрээр үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэ утгаараа Монголын анхны бөгөөд хамгийн туршлагатай хувийн тэтгэврийн сан юм. Одоогийн байдлаар өөрийн ажилчид, хувьцаа эзэмшигчид, хамтран ажилладаг компанийн ажилчдыг хамарсан 1200 гаруй хүн өөрийн хүсэл зоригоор тэтгэврийн санд данстай болоод байна. Бид цаашид энэ тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэтгэврийн системд өөрчлөлт хийх хөдөлгөөний гол жишиг болгох зорилготой байгаа юм. “Ард Лайф” компанийн санал болгож буй үйлчилгээний тухайд, жишээ нь, та сар бүр 60 мянган төгрөгийг тэтгэврийн дансандаа хуримтлуулаад явбал 30 жилийн дараа 400 сая төгрөгтэй болно. Өөрөөр хэлбэл, дараагийн 20 жилд нь та сар бүр 4’678’000 төгрөгийн тэтгэвэр авна гэсэн үг. Үүнээс гадна давхар эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд хамрагдах бөгөөд эрсдэл учирсан тохиолдолд жилийн 10 сая төгрөг хүртэлх нөхөн төлбөр авах боломжтой. Мөн энэ бүх хуримтлал таны үр хүүхдэд өвлөгдөж үлддэгээрээ давуу юм.

Юм бүхэн дээр төр хамгийн баталгаатай гэж үзэх нь өрөөсгөл ойлголт юм. Үнэндээ, манайд УИХ, Засгийн газар дөрвөн жилийн давтамжтай тогтмол солигддог учраас эрх мэдэл хэний гарт байгаагаас шалтгаалж нөхцөл байдал өөрчлөгдөж байна.

- Энгийнээр тайлбарлавал, иргэдийн хувийн тэтгэв­рийн санд үүссэн хуримтлалыг мэргэж­лийн хөрөнгө оруулалтын сангууд IPO, хувь­цаа зэрэгт хөрөнгө оруулалт хийж өсгөдөг гэж ойл­госон. Олон улсад ийм жишиг хэрхэн хэрэгж­дэг бол? Улсын болон хувийн даатга­лаас сонгож төлөх боломжийг хууль эрх зүйн хүрээнд нээлттэй болгосон байдаг уу, эсвэл иргэд аль алинд нь даатгуулах замаар ирээдүй­гээ баталгаажуулдаг уу?

- Даатгал бол эрсдэлийг хаах зорилготой бүтээгдэхүүн. Манайд нийгмийн даатгалын сан нь тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгал, эрүүл мэндийн даатгал, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал, ажилгүйдлийн даатгал гэж таван төрөлтэй. Хуулийн зохицуулалтаар бол даатгал нь өвлөгдөж үлдэхгүй, зарлага болж гарах учиртай. Гэтэл тэтгэвэр бол гэнэт үүсдэг эрсдэл биш. Хүмүүс тодорхой хугацаанд ажилласны эцэст тогтсон жилд тэтгэвэртээ гардаг шүү дээ. Иймд даатгал гэх нэршлээс татгалзаж тэтгэврийн сан гэж нэрлэх, нийгмийн даатгалаас тусдаа үйл ажиллагаа явуулах нь зүйтэй. Олон улсад улсын болон хувийн тэтгэврийн сангийн аль нэгийг сонгох эрх нь ихэнхдээ нээлттэй байдаг. Жишээ нь, Норвегийн тэтгэврийн сан 1 их наяд долларын хөрөнгөтэй, дэлхийн 57 улсад 10,000 хувьцаат компанид хөрөнгө оруулалт хийчихсэн байна. Үүнээс 330 тэрбум доллар нь санд хуримтлуулсан хөрөнгө бөгөөд үлдсэн 770 тэрбум нь сангийн өөрийн хөрөнгө оруулалтаасаа олсон ашиг юм.

- Хувийн тэтгэврийн санд хуримтлал үүсгээд, тэтгэвэрт гар­сан хойноо буцааж авч чадах эсэх нь үйл ажил­лагааг явуулж буй компанийн чадавх, тогт­вортой байдлаас шууд хамаарал­тай гэж бодож байна. “Ард Лайф” компани энэ тал дээр хэрэглэгчдэдээ ямар баталгаа өгч чадах вэ?

- Юм бүхэн дээр төр хамгийн баталгаатай гэж үзэх нь өрөөсгөл ойлголт юм. Үнэндээ, манайд УИХ, Засгийн газар дөрвөн жилийн давтамжтай тогтмол солигддог учраас эрх мэдэл хэний гарт байгаагаас шалтгаалж нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Харин хувийн тэтгэврийн сан нь компанийн засаглал, хяналтаараа дамжуулж урт хугацааны, тогтвортой байдлыг бий болгож чаддаг. Хэрэв тухайн тэтгэврийн сан алдагдалтай хөрөнгө оруулалт хийж эхэлбэл ТУЗ, Хяналтын зөвлөл нь тэр даруй арга хэмжээ авч, өөрчилж чадна. Мөн хувийн тэтгэврийн сан хүмүүсийн хуримтлуулсан мөнгийг юунд хөрөнгө оруулж, ямархуу өсөлттэй байна вэ гэдгийг сар, жилээр нь тогтмол тайлагнадаг. Энэ үйл ажиллагааг “Ард Лайф” компани одоо ч хийгээд явж байна.

Монголын хөрөнгийн биржид хангалттай хэмжээний мөнгө байхгүй учраас MCS, Таван Богд зэрэг том компаниуд хувьцаагаа дотоодын зах зээл дээр гаргахгүй байгаа юм. Хэрэв бид хөрөнгөө босгочихвол иймэрхүү том тоглогчид хувьцаагаа арилжиж, бусад компаниуд ч тайлангаа идэвхтэй тавьдаг, нээлттэй болно.

- ”Ард Лайф” компани зөвхөн дотоодын компа­ниудад хөрөнгө оруулалт хийж байгаа юу?

- Одоогийн байдлаар, Монголын хөрөнгийн бирж дээр 180 орчим хувьцаат компани байгаа ч тэдгээрээс үйл ажиллагаагаа тогтмол тайлагнадаг, хувьцаа нь идэвхтэй арилжаалагддаг 30-аад компани л бий. Монголын зах зээл харьцангуй жижиг учраас тодорхой хугацааны дараа ханана. Тиймээс бид гадны зах зээл рүү орох төлөвлөгөө бий. Жишээ нь, “Оюу толгой”, “Таван толгой”-н хувьцаа олон улсын бирж дээр хямд арилжаалагдаж байна. Үүнийг бид хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж худалдаж аваад эзэмших боломжтой. Нөгөөтэйгүүр, Монголын хөрөнгийн биржид хангалттай хэмжээний мөнгө байхгүй учраас MCS, Таван Богд зэрэг том компаниуд хувьцаагаа дотоодын зах зээл дээр гаргахгүй байгаа юм. Хэрэв бид хөрөнгөө босгочихвол иймэрхүү том тоглогчид хувьцаагаа арилжиж, бусад компаниуд ч тайлангаа идэвхтэй тавьдаг, нээлттэй болно.

- Байгууллагууд энэ үйлчилгээг авах нь ямар ач холбогдолтой вэ?

- Компаниуд ашиг орлого, инфляци зэрэгтэй уялдуулж жил бүр ажилчдынхаа цалинг тодорхой хэмжээгээр нэмдэг. Хэрэв энэ мөнгөөр тэтгэврийн санд хуримтлал үүсгэж эхэлбэл, ажилчдын тогтвортой ажиллах боломж нэмэгдэнэ. Дээр дурдсанчлан, ажилчдыг 400 сая төгрөгийг хуримтлалтай ирээдүй хүлээж байвал хэн хувиараа юм хийе гэж бодох юм бэ? Одоогийн ажлаа л тогтвортой хийх, ажиллаж байгаа компанийнхаа ашгийг өндөр байлгах тухай бодно шүү дээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
23 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.11.29 139.5.217.245

сард 60000, жилд 720,000, 30 жилд 21 сая, хаашааийн хүү нь тамтаггүй их юмуу? хэлээд өгөөч

0 Хариулах


Bolorerdene 2019.11.29 202.55.188.86

Ajiltai hun huviaraa hurimtlal uusgene gesen ug uu medeelel avmaar bna

0 Хариулах


Нарандэлгэр 2019.11.29 106.102.11.19

сайн мэднэлнл бна

0 Хариулах