Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Бид хаагуур аялсан бэ: Палуа Убин арлаар унадаг дугуйтай жийсэн нь

Энэ нь Сингапурт хүний гар хүрээгүй, манайхаар бараг л онгон, дагшин буй сүүлчийн байгалийн үзэсгэлэнт газар гэгддэг юм байна.


Сингапурын үндэсний их сургуулийн "Asia Journalism Fellowship" тэтгэлэгт хөтөлбөрт Азийн 14 орны 16 сэтгүүлчтэй суралцах явцдаа олон сонирхолтой аялалд явсны нэгээс хуваалцъя. 


Замд гарсан зорилго: Бүх зүйл нь шил толь болсон, өндөр хөгжилтэй хэрнээ асар жижигхэн Сингапурт түр суралцах хугацаандаа сонирхолтой адал, явдлыг эрэлхийлэх нь аргагүй биз. Хүмүүс нь ажил, хичээлдээ л яваад наргиж, цэнгэх нь харьцангуй бага бөгөөд харин ууланд гарах, тохитой байгуулсан цэцэрлэгт хүрээлэнгүүдийг зорих гэхчлэн чөлөөт цагаа өнгөрүүлдэг нь гоё. Мөн дугуйт аялалд гарах нь элбэг бөгөөд хамгийн тохиромжтой нь Палуа Убин арал гэж байв. Энэ нь Сингапурт хүний гар хүрээгүй, манайхаар бараг л онгон, дагшин буй сүүлчийн байгалийн үзэсгэлэнт газар гэгддэг юм байна.

Очсон газрууд: Палуа Убин арлыг нэг өдөр дугуйгаар тойров. 

Аяллын зардал: Бидний сайн мэдэх “Changi” нисэх буудал байрладаг хэсэгт мөн усан онгоцны зогсоол бий. Эндээс арал руу талдаа 3 доллараар зорчно. 

Ямар унаагаар явсан бэ? Арал руу усан завиар 10-15 мин яваад хүрнэ. Усан онгоцны зогсоол дээр очоод 8-10 хүн бүрдэхийг хүлээх бөгөөд хүний тоо болмогц завь хөдөлдөг. Арал дээр очоод дугуй түрээсэлж унасан. Үнэ нь 7-10 долар болсон. 

Аяллын үеэр хамгийн их сонссон дуу: Энэ аяллын үеэр дуу сонсоогүй юм байна. Харин хамт явсан хөтөч маань сонин сайхныг ярьж өгөхийн зэрэгцээ аюулгүй байдалдаа анхаарахыг л хамгийн их захисан. Харин дугуйтай явах үедээ өөрсдөө маш их дуулсан юм байна. ;p Манай анги 10 жил хэрэгжиж буй хөтөлбөрийнхөө түүхэн дэх хамгийн “дуучин” ангиар нэрлэгдсэн бөгөөд үргэлж бөөнөөрөө дуулж явдгаараа “нэрд гарсан” юм. 

Хамгийн их таалагдсан хоол: Арал дээр далайн хоолны газар байх ч эргэж ирээд Чанги дах хоолны мухлагт орох нь илүү сонголттой санагдсан. Тэдний хувьд “Hawker Centre” гэж нэрлэдэг олон янзын хоолны газар нь маш өргөн сонголттой бөгөөд Зүүн Өмнөд Азийн бүх л төрлийн хоолыг амтлах боломжтой. Сонирхуулахад, хотын хаа сайгүй байх энэ “Hawker” гэх соёлоо Сингапурчууд ЮНЕСКО-д бүртгүүлэхээр ажиллаж байгаа юм билээ. Надад тэнд байх хугацаанд энэтхэг хоолнууд л хамгийн их таалагдсан даа. 

Огт таалагдаагүй хоол: Халуун ногоонд харшилтай учраас их хэмжээний халуун ногоотой бүх хоол “таалагдаагүй”, хэхэ. Гэхдээ мэдээж бараг байнга халуун ногоотой хоол таарч байсан тул харшлын тостойгоо “найзлаад” явахаас өөр арга байгаагүй. Орой бүр ажил болгон түрхдэг байлаа. 

Бүтэлгүйтэл: Стори хийх чинхүү зорилгодоо хөтлөгдсөний улмаас дугуйтай онхолдсон байдаг юм. Дугуй, ролик гайгүй уначихдаг байсандаа эрдээд нэг гартаа утас барьж, стори хийж яваад урдаас гэнэт машин гарч ирэхэд сандраад уначихсан. Ер нь зам нь нарийн учраас болгоомжтой, бас өөр хоорондоо зай барьж явахгүй бол болохгүй юм билээ. 


"Анх удаа" хийж үзсэн зүйл: Өдрийн турш дугуйгаар явж арал тойрох аяллыг өмнө нь хийж үзээгүй л байлаа даа. 

Үзвэр, үйлчилгээ: Сингапурчууд жижигхэн зүйлийг ч анхаарч, хүмүүст яаж тухтай, зугаатай, үзэх харах юмтай байлгах вэ гэдэгт их анхаардаг санагдсан шүү. Дугуйгаа аваад аялал эхлэх цэг гэж байгаа бөгөөд тэнд маршрут нарийн зааж өгсөн байгаа. Дээр хэлсэнчлэн арал бараг л онгон, дагшинаараа тул өндөр моддын дундуур сэрүү татуулан жийх, далайн ус руу хараа ширтэх, замд таарах мод, цэцэгс, шувууд гээд нүд баясгах зүйл мундахгүй. 

Хамгийн их ашигласан апп: Энд интернэт эсвэл элдэв апп ашиглах хэрэг огт байгаагүй. 

Цаг агаар: Мэдээж маш халуун. Нэмэх 30-32 хэмд дугуйтай аялны гэдэгт амар зүйл биш. Гэхдээ чийгтэй, зөөлөн халуун нь надад лав тийм ч хэцүү санагддаггүй. Аяллын хувьд илүү цамц, алчуур, ус авч явах зайлшгүй шаардлагатай байсан. 

Сануулах зүйл: Аялал жижиг гэлтгүй бэлтгэлтэй явах нь зүйтэй. Цаг агаар, нөхцөл байдлаа тооцож ус, хөнгөн идэж уух зүйлээ базаана. Бас унаж, бэртэх тохиолдол байсан учраас жижиг наалт, түрхлэгээ аваад гарахад илүүдэхгүй. 

Найздаа анхны тусламж үзүүлээд.

Энэ аяллаас сурсан зүйл: Мэдээж анхаарал болгоомж. Учир нь миний унасан нь аяллын “хөгжилтэй” хэсэг байсан бол ангийн найз маань төдөлгүй унаж илүү бэртсэн юм. Би стори хийж яваад харин найз маань цаана харагдаж байсан ус, далай ширтэж яваад анхаарал нь сулраад уначихсан. Яг энэ үед аяллын даатгал ямар чухал болохыг мэдэрсэн дээ. Тийм учраас гадаад оронд зорчихдоо заавал даатгал хийлгэх, болж өгвөл байх хугацаанаасаа 7-14 илүү хугацаагаар хийлгэхийг зөвлөе. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.12
Будапештын тэмдэглэл
2
2024.02.19
Lonely Planet: 2024 онд аялах шилдэг орноор Монгол улсыг нэгдүгээрт жагсаажээ
3
2024.01.18
Аялагчдын сонголт: 2024 онд аялах шилдэг 25 газрыг нэрлэжээ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

унадаг бичлэг тасархай хаха 2020.01.06 192.82.66.25

фэн

0 Хариулах