Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Бид юунд дурлаж байна вэ? №13


Ub.life-ийн редакцийн хамт олон кино, дуу хөгжим, ном зэрэг ямар уран бүтээлд дурлаж эсвээс чөлөөт цагаараа юу хийж, амьдралынхаа хэмнэлд шинээр юуг хэрэгжүүлж, туршиж байгаагаа өөр хоорондоо яриад зогсохгүй уншигч Тантай хуваалцдаг билээ. Энэ удаад цувралын 13 дахь дугаараа хүргэж байна.

Захидал- Б.Саруул, Сэтгүүлч

Миний хувьд, арванхоёрдугаар сар бүхэлдээ тухайн жилийнхээ амжилт ололт, алдаа, сургамжийг дүгнэх, ирэх оныхоо зорилгыг төлөвлөх сар болдог юм. Тиймээс энэ долоо хоногт дурлаж байгаа зүйл гэвэл шинэ оны зорилго, төлөвлөгөө минь л байна даа. Ганц хоёр өдрийг бус бүтэн нэг сарыг үнэлж, дүгнэх, төлөвлөхөд зарцуулж байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Нэгт, би сүүлийн зургаан жил өөртөө зориулан захидал бичиж хэвшсэн бөгөөд өчигдөрхөн өнгөрсөн оны захидлаа задлаж уншсан билээ. Оны төгсгөлд бичдэг захидал бүхэндээ тухайн онд юу амжуулав, яг одоо ямар бэрхшээл тулгараад байна вэ гэдгийг товч бичээд эцэст нь ирэх жилийн өдийд хүрсэн байх ёстой зорилгуудаа жагсаадаг юм. Хүн бүр шинэ онтой зэрэгцэн зорилго, төлөвлөгөөгөө гаргадаг боловч олонх нь эхний гурван сараас хойш эл идэвхтэй байдлаа алддаг гэж уншиж байсан. Тиймээс би өөрөө өөртөө, зорилгодоо хэр үнэнч байж, хэчнээн их зүтгэл гаргасан бэ гэдгийг сүүлийн зургаан жилд захидлаараа дамжуулан үнэлж, дүгнэдэг болсон. Хоёрт, ер нь би юу хүсэж, хаашаа яваад байна вэ гэдгээ ойлгохын тулд өөрөөсөө ухаалаг, зөв асуултуудыг асуух хэрэгтэй гэж боддог. Жишээ нь, би сүүлийн гурван жил “Өөрөөсөө асуух учиртай 50 асуулт”-д хариулж бичдэг болсон. Дүн шинжилгээ хийхэд тун оновчтой юм шиг санагддаг. Гуравт, бүтэн жилийг юу хийж өнгөрүүлснээ бодитой, цаг хугацаатайгаар шинжилье гэж бодож байгаа бол YearCompass-ийг ашиглаад үзээрэй гэж уншигчдадаа зөвлөе.

Шүдний аппарат- О.Анхзаяа, Сэтгүүлч

Би их удаан хугацаанд бүрэн дүүрэн инээж чадалгүй явсан юм. Үргэлж л гараараа таглана, эсвэл жимийнэ. Би сүүлдээ бүр инээхээ ч больчихсон юм шиг санагддаг юм. Гэхдээ би өнгөрсөн долоо хоногийн яг энэ өдөр аппаратаа зүүсэн. Одоо 7 хонож байна. Юм идэж чадахгүй, зажилж чадахгүй их хэцүү байгаа ч гэсэн би үнэхээр жаргалтайгаар шөлөө уудаг болсон. Одоо би шүдний аппараттайгаа тодоор инээмсэглэж, бүр зураг авахуулахдаа хүртэл инээдэг болсон. Ийм их итгэлтэй байгаагүй уджээ.

Кино- Э.Намуун, Редактор

Жил бүрийн төрсөн өдрөөрөө ахын гэр бүлтэй хамт кино үздэг “бичигдээгүй хууль” тогтжээ. Өнгөрсөн амралтын өдөр тохиосон төрсөн өдрөөрөө эмээгийндээ очиж, кино үзэж, МСНЭ-ийн шинэ жилд ч очиж амжив. Зам битүү түгжрэлтэй байхад шүү. Энэ удаад саяхан нээлтээ хийсэн “Сүүн замын сахиул” киног үзлээ. Казахстаны уран бүтээлчидтэй хамтран бүтээж, олон газар зураг авалт хийсэн эл киноны хийц, дүрслэл үнэхээр их таалагдлаа. Адал явдалт кино гэхэд үнэмшилтэй тулаантай, нүүр хувиргалт, хувцас эдлэлийн хийцээс эхлээд нөр их хөдөлмөр шингэсэн нь бусад “мөнгөний” кинонуудаас ангид байж чадсан. Үйл явдал нь сунжралгүй тодорхой хугацаанд өрнөж, жүжигчдийн ур чадвар, жижиг деталь хэсгүүд нь үзэгчдийг улам бүр киноны агуулга руу хөтөлж байв. “Сүүн замын сахиул” киног эхлээд Казахстанд нээж байгаа тухай МУГЖ Ц.Төмөрхуяг “Алганы хээ” нэврүүлэгт оролцох үедээ дурдсан. Ямартай ч манай улсын кино урлаг хөгжиж, тогоон доторх жижиг зах зээлээс гадагшаа тэлж байгаад баярлаж байгаагаа нуух юун.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2022.06.15
Mobicom Edition: Бид юунд дурлаж байна вэ? (№35)
2
2021.12.07
Бид юунд дурлаж байна вэ? №34
3
2021.11.16
Хакүхо аварга хамгаалалтын албанд ажилласантай холбоотой 10 пост
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.