Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Бид юунд дурлаж байна вэ? №15


Ub.life-ийн редакцийн хамт олон юу үзэж, уншиж, сонсож, ямар шинэ кино, уран бүтээлч, “од” мэндэлсэн, амралт, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлсэн зэргээ өөр хоорондоо яриад зогсохгүй уншигч Тантай хуваалцдаг билээ. Энэ удаа бид юунд дурлаж, шимтэж байгааг сонирхоно уу.

Шинэ жил - Б.Долгорсүрэн, Гэрэл зурагчин

ЗурагТайлбар



Шөнө орж эхэлсэн цас өглөө ч үргэлжлэн бударч, цасан дээр анхны хөлийн мөрөө гарган оюутан залуус алхана. 12 дугаар сар гармагц Улаанбаатар хот баярын уур амьсгалаар бялхаж, завгүй хүмүүсийн хэмнэлд хот умбадаг билээ. Хаана ч явсан гоёж гоодсон хүмүүс хүйтнийг үл ажран, нүүрэндээ улаа бутруулан алхана. Хүн болгоны зүрх сэтгэлд шинэ жилийн хөгжим эгшиглээстэй. Хэзээ ч уйдамгүй шинэ жилийн дуу хотын булан бүрт сонсогдоно. Нэг л мэдэхэд жил өнгөрсөн байх юм. Уг нь саяхан л ажлын хамт олонтойгоо Playtime болох гээд догдлон гүйж байсан юмсан. Жилийн төгсгөлийн энэ өдрүүдэд л 365 хоногт болсон зүйлсээ эргэн тунгааж, бүгдэд  нь талархлаа илэрхийлэх хүсэл илүү ундарна. Үүнийгээ ч шинэ жилийн баяраараа харамгүй илэрхийлнэ. 

Хөгжим - О.Анхзаяа, Сэтгүүлч

Яг ийм цастай, хөнгөн гунигтай өдөр би өөрийн хамгийн дуртай дуунуудаа сонсдог. Илүү торгон, бас гүн мэдрэмж төрүүлдэг болохоор сонгодог аялгуу, ambient, post-rock сонсох дуртай. Өнөөдрийн хувьд би гэрээсээ гарсан даруйдаа л өөрийн үнэхээр дуртай цомгийг эхнээс нь сонсож ирлээ. Raflum - 林泉吟/Melodies Of Forest And Springs. Яагаад ч юм хүйтэн өвлөөр хаврыг санагалзах боллоо. Уг нь цастай ийм өдөрт би маш их дуртай боловч дулаан зүйлийг үгүйлж байх шиг байна. Raflum гэдэг нь "melancholic autumn enchained by rain" гэсэн утгатай үг. Хятад дуу хөгжим цаанаасаа л онцгой болохоор та бүхэнд таалагдаж, амар амгаланг мэдрүүлэх байх.

Гэрэл зураг - У.Бямбаням, Ерөнхий редактор

Таван жилийн өмнө авсан зургаа фэйсээсээ оллоо. Бидний аабан бээбэн гэж мэддэг энэ цэцгийг Гачууртад л авсан санагдана. Амандаа хийгээд аабан бээбэн гэж дуудахад дэлбээгээ нээж, хөвсгөр зөөлөн түрүү гарна. Тэгмэгц жаахан үлээвэл дөнгөж саяхан дэлгэрсэн өнөөх түрүү салхинд хийсэж ердөө л ёрдгор гол үлддэг дээ. Хүн ч гэсэндээ үгэнд үхэж, үгээр амилдаг өчүүхэн нэг аабан бээбэн шиг санагддаг юм.

Амралт - Б.Энхцэцэг, Сэтгүүлч

Сурагчид амарлаа. Би дунд сургуулийн улирлын амралтыг хүүхдүүдээсээ илүү хүлээдэг. Тиймээс ойрд их баяртай байна аа. Хүргэж өгөх, авах ажлыг хувааж авч гүйцээдэг аав бид хоёр энэ өдрүүдэд өөр зүйлсийн талаар ярилцдаг болно. Хүүхдээ өгсөн үү, авсан уу, гэрийн даалгавраа хийсэн болов уу гэх мэтийн нэгэн хэвийн асуулт, хариултын оронд “Чи минь өдрийн хоолоо идсэн үү”, “Хоёулаа орой кино үзэх үү” гэх нь байна шүү дээ, жишээ нь. Аав, ээж биш эхнэр, нөхрийн хувиар хамтдаа хийх зугаатай зүйлсээрээ хүслийн жагсаалт гаргая даа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2022.06.15
Mobicom Edition: Бид юунд дурлаж байна вэ? (№35)
2
2021.12.07
Бид юунд дурлаж байна вэ? №34
3
2021.11.16
Хакүхо аварга хамгаалалтын албанд ажилласантай холбоотой 10 пост
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.