Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Бид юунд дурлаж байна вэ? №20


Ub.Life сайтын хамт олон юунд дурлаж байгааг эндээс уншаарай.  

Б.Билгүүн, Дизайнер

Англиас гаралтай Камилла Камара, Саймон Паскар, Эммануэль Брето гэх гурван продюсер залуугийн 2013 онд үүсгэн байгуулсан хамтлагийн электро дууг хайрласнаа онцолмоор санагдлаа. Бьенвену, Кевин Манач нартай хамтарч ажилласан контемпорари, экспериментал стилийг хуучны комик зураглалтай хослуулж бүтээсэн уг клип дуутайгаа нийлээд тун өвөрмөц, донтом мэдрэмжийг өгөх болно. Уг хоёр зураач залуу яг энэ стилээр олонд танигдаж хэд хэдэн богино анимешн, клипэн дээр ажиллаад амжсан байсан. Харин хамтлагийн гурван залуу анагаах ухааны чиглэлээр суралцдаг, цөөн хэдэн альбом гаргасан гэхээс өөр мэдээлэл олдохгүй ч дуунуудыг нь сонсох тусам ирээдүйд улам ч сонсууштай бүтээлүүд туурвиж, зөвхөн франц гэлтгүй олон улсад танигдах нь гарцаагүй юм шиг л санагдана. Би сүүлийн хэдэн жил shoegaze урсгалаас эрчимтэйгээр электро, synthwave, synthpop урсгал руу орж байгаа. Тэр дундаас Chromatics, Trevor something, Electric youth, Grimes, L'Impératrice, Mr.Kitty, Paradis-г сонсоод үзээрэй гэж хэлмээр байна.

Ж.Тэгшжаргал, Гүйцэтгэх захирал

Би сүүлийн таван жил биатлоны спорт сонирхон, үзэж байна. Энэ жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Италийн Антхольц-Антерсельва хотод болж байгаа. Анх удаагаа монгол тамирчнаа дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхийг харсандаа их баярласан. ОУХМ Э.Ариунтунгалаг спринт төрөлд өрсөлдсөн. Өнөөдөр 15 км-ийн индивидуаль төрөлд бас уралдана. Амжилт хүсээд л сууна даа.

Хэрэв та шууд үзэхээр бол 21.15 цагаас энэ линкээр ороорой.

Б.Долгорсүрэн, Гэрэл зурагчин

Өнгөрсөн долоо хоногт би Энэтхэг орны хойд талын хотуудаар аялж олон ч юм үзэж, олон төрлийн хоол ч идлээ. Тэр дундаас хамгийн сэтгэлд үлдсэн нь Таж Махал бунхан байлаа. Энэ нь Их Моголын эзэнт гүрний хаан Шах Жахан өөрийн хайрт хатан Мумтаз Махалд зориулан бариулжээ. 367 жилийн өмнө энэхүү агуу бүтээлийг хорин мянган урлагчид, одооны мөнгөөр тооцвол 830 сая ам.доллараар хийлгэсэн байна. Валентиний баярын үеэр би хайр дурлалын илэрхийлэл болсон Таж Махалд очиж, зураг авсандаа бараг л итгэхгүй юм. Харин тэндээс Дели хот руу явж байхдаа ганц л юм бодлоо. Манай Улаанбаатарын түгжрэл нь Энэтхэгийн түгжрэлийн хажууд юу ч биш юм байна, хаха. Дахиж хотынхоо машин замаа муулахгүй болмоор л санагдсан даа.

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
3 өдрийн өмнө
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
3
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
холбоотой мэдээ
1
2022.06.15
Mobicom Edition: Бид юунд дурлаж байна вэ? (№35)
2
2021.12.07
Бид юунд дурлаж байна вэ? №34
3
2021.11.16
Хакүхо аварга хамгаалалтын албанд ажилласантай холбоотой 10 пост
санал болгох
1
1 цагийн өмнө
Монгол эмэгтэйн бичлэгүүд "TikTok" дээр од болж, хэдэн сая хандалт авч байна
2
3 цагийн өмнө
Орд болгоны хэзээ ч тэвчиж үл чадах сэтгэл өвтгөм үйлдлүүд
3
5 цагийн өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.