Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Бид юунд дурлаж байна вэ? №22


UB.Life-ийнхан нь уншигч Та бүхэнтэйгээ ойрын үед юунд дурлаж байгаагаа хуваалцаж байна. Гадаа дулаарч, хаврын сайхан өдрүүд эхэлсэн хэдий ч хөл хорионы энэ үед гэртээ "үзэж, уншиж, сонсох" зүйлсийг хийж байгаа бол бидний дурласан кино, хөгжим, номыг сонирхож болох юм. 

Дуу хөгжим - Х.Сүрэн, Дизайнер

"Christine and the Queens"-ын хамгийн сүүлд гаргасан EP "La nuova Vita " нэртэй видео уран бүтээл өнгөрсөн долоо хоногоос миний сэтгэлийг татах болов. "La Vita Nuova" буюу италиар шинэ амьдрал нэртэй энэхүү 5 цуврал видео уран бүтээлийн нэрийг алдарт Данте Алигиэригийраас санаа аван нэрлэсэн. Бүтээлийг үзэх тусам шинэ деталь болон сэтгэлийн хөдлөл бүрийг мэдрэх нь миний эдгээр өдрүүдийн дурлалын нэг болж байна. Энэ уран бүтээлийн тухай янз бүрийн зүйлс хэлэх нь миний хувьд илүүц байх. Харин урдны "Christine and the Queens"-ын цоглог юу ч бодолгүй сонсоод явдаг байсан уран бүтээлүүдээс илүү энэ EP нь их юм бодогдуулсан мөн илүү удаан темптэй байв. Түүний англи, франц, итали хэлээр дуулсан нь дахин нэг дурлал минь болоход хүргэв.

Кино - Ж.Хулан, Дэд захирал

Францын найруулагч Селин Сьяаммын “Portrait of a Lady on Fire” киноны тухай өнгөрсөн онд та олонтаа сонссон байх. Каннын наадам, “Алтан бөмбөрцөг” гээд томоохон арга хэмжээний үеэр нийтэд хүрсэн энэ бүтээлийг эмэгтэй хүний тухай, оршихуйн тухай гайхалтай бүтээл гэж олон ч хэвлэлд онцолсныг хараад үзэхээр шийдсэн юм. Эхлэхэд нь хоёр цагийн урттай юм байна гэж бодсон ч, үнэндээ гайхалтай зураглал, дүрслэл, өгүүлэмж нь нүд, сэтгэл баясгах юм билээ. Мөн харилцан ярианы донж, хэв хааяа нэг холбох хөгжмүүд гээд зураач бүсгүй, түүний дүрийн тухай 18-р зууны сонгодог аястай дүр байдлыг камераар буулгасан энэ кино үнэндээ бодол, сэтгэлийг тийм нэгэн “сонгодог” хэлэлцүүлгийн дунд аваачих мэт санагдах нь гоё байлаа.

Ном - Б.Нямзул, Сэтгүүлч

Хэдэн жилийн өмнө "Өөдөө тэмүүл" номыг уншаад эмэгтэйчүүдийн манлайллын тухай ойлголтыг цоо шинээр харж билээ. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд эмэгтэйчүүд карьерийн хувьд өсөн дэвшихэд юу саад болдог тухай амьдралд ойр зөвлөгөө, баялаг жишээ бүхий "Зоримог эмэгтэй" номыг уншлаа. Өнөөдрийг хүртэл өсөн дэвших, өндөрлөгт хүрэхэд тус болж байсан зуршлууд дараа дараагийн амжилтаас чангааж болдгийг энэ номонд тун тодорхой өгүүлжээ. Түүнчлэн өсөн дэвшихийн тулд шинэ зүйлд суралцах, одоо байгаа чадваруудаа нэмэх гэхээсээ саад болдог дадал зуршлаасаа салах нь илүү чухал байдгийг ойлгуулсан ном байлаа.

Нохой - З.Энхмөнх, Арт директор

Долоо хоногийн өмнө “Зүүд бол цорын ганц бодит зүйл” номоос Ф.Феллинийн “Нохой бол эзнээ үргэлж гэнэн байдлаар хүлээж, баясаж байдаг амьтан” гэсэн утгатай мөрүүдийг уншаад нээрэн л хүн ямар ч бэрхшээл, саадтай учирсан гэнэн чанараа гээхгүй байвал сайхан юм гэж бодож суув аа. Тэгтэл үүнтэй залгаад өнгөрсөн пүрэв гарагт сонин учрал над тохиолдлоо. Байрныхаа орцоор орох гэтэл орцноос эзэн нь хөтөлсөн жижиг нохой гадаах эзэнгүй овчарк руу боргоод гарч чаддаггүй. Өнөөх эзэн нь намайг овчаркийг бариад өгөхийг хүсэв. Овчаркийг бариад (уул нь берзентэн хүзүүвчтэй байх юм), жижиг нохой ч хуцсаар эзэнтэйгээ гарч одлоо. Эргэн тойрноо хартал нохойны эзэн гэхээр хүн харагддаггүй, цаг ч шөнийн 1 өнгөрчихөж. Ингээд нохойг дагуулан ажингаа хамгийн түрүүнд “Азтай савар” тэргүүт фэйсбүүкийн группт зарлал тавилаа. Мань эр харваас ухаантай, намуухан, хүн хар луу дайрдаггүй, сайн сургагдсан нь илт агаад илэхэд бүр хэвтээд өгөх нь тэр. Цаг орой болсон болохоор эзнийг нь холбогдтол гэртээ байлгахаар шийдлээ. Маргааш нь эртлэн босоод нохойгоо шээлгээд, найз нөхөд рүүгээ нохойны талаар асууж, хоол хийж, бүтэн өдөржин хүмүүстэй холбогдон эзнийг нь хайсан авч сураг алга. Ийнхүү бид хоёр эмнэлэг орж, ус цасанд ороод өнгө ороод явчихлаа. Эзэн нь ирэхгүй бол сайн залуугаа гэртээ үлдээхээр шийдлээ. Амралтын өдрөөр түүнийгээ аваад агаар салхинд гарч тоглоно гэхээс тэсгэл алдан байна.


Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
3 өдрийн өмнө
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
холбоотой мэдээ
1
2022.06.15
Mobicom Edition: Бид юунд дурлаж байна вэ? (№35)
2
2021.12.07
Бид юунд дурлаж байна вэ? №34
3
2021.11.16
Хакүхо аварга хамгаалалтын албанд ажилласантай холбоотой 10 пост
санал болгох
1
4 минутын өмнө
Монгол эмэгтэйн бичлэгүүд "TikTok" дээр од болж, хэдэн сая хандалт авч байна
2
2 цагийн өмнө
Орд болгоны хэзээ ч тэвчиж үл чадах сэтгэл өвтгөм үйлдлүүд
3
3 цагийн өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.