Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Бид юунд дурлаж байна вэ? №25


Улаанбаатарчууд хөл хорионд орсноос хойш үндсэндээ гурван сарыг ардаа үджээ. Гадуур зугаалж, кино ший үзэх, клубт очиж бүжиглэх, найзуудтайгаа гадуур уулзаж "чалчих" нь бараг дурсамж болон хувирна гэж хэн санах билээ. Ub.life-ынхан хөл хорионы үеийг хэрхэн өнгөрүүлж, юунд дурлаж байгаагаа энэ удаагийн дугаартаа онцоллоо.

Оффис - Ж.Мөнхзул, Сэтгүүлч

Өнгөрсөн баасан гарагт ажил дээрээ сууцгааж байтал манайхны нэг нь ширээн дээрээ сууж байснаа асгартал уйлав. Тэрнээс нэг сарын өмнө бас нэг нь уйлаад сууж байсан. Би ч бас ажил дээрээ компьютерынхаа ард хэд хэд уйлснаа санаж байна. Тэгээд манайхан уйлсан нэгнээ яадаг гээч. Яадаг ч үгүй. Хүүе яагаад уйлав гэж сүйд майд болцгоож, амьдрал ахуй, бодол сэтгэлийг нь уудлан яриулж, бие биенийхээ хэрэгт оролцож, янз бүрийн зөвлөгөө өгдөг ч үгүй. Уйлах нэг нь уйлж л байг, хэрэгцээ шаардлага нь байсан биз. Харин инээвэл бүгд яав, юу болов, яагаад ганцаараа инээв гээд шавж орхино. Уйлсныг бүү асуу, инээснийг асуу гэж тэр биз. Ер нь манай оффист төрөл бүрийн сэтгэл хөдлөл тун ч хэвийн үзэгдэл агаад тэрийгээ ер нууж хаагаад, баг өмсөөд суугаад байдаггүй амар. Ядахад овоо нээлттэй хүмүүс учраас хувийн, хувьсгалын хамаг юмаа цайны ширээн дээрээ ярилцаад, санал солилцоод, цаг тухайд нь шийдвэрлэчихдэг юм. Ингээд би илүү дутуу драмгүй, байгаагаараа байж болдог ажлын орчиндоо дурлаж явдгаа энэ удаагийн дурлалын түүхээрээ хуваалцъя гэж бодсон нь энэ.

Тусгаарлалт, хөл хорионы үеэрх бидний сэтгэл зүй угаас эмзэг байгаа энэ үед танд уйлах, инээх, эморох хэрэгцээ шаардлага гарвал манай ажлын үүд хаалга үргэлж нээлттэй шүү. Жич: Бямба, Ням гарагт ирэх бол эхлээд утасдаарай.

Амьдралын хэвшил - З.Энхмөнх, Арт директор

Карантинаас хойш юунд дурласан бэ?

1.Хамгийн түрүүнд сэтгэл санаагаар унахгүйн тулд эрт унтаж, босдог зуршлаа хадгалах нь надад сайхан байгаа. Тэгээд ч дулаан улирал ирж өдөр уртасч байна шүү дээ.

2.Оны эхнээс уншихаар төлөвлөсөн номнуудаа сар сардаа уншаад дуусгахад карантины өдрүүдийг давуу тал болгон ашиглаж байна.

3.Хэдийгээр фитнес заалууд хаагдсан ч гэртээ дасгал хөдөлгөөн хийж хэвшиж байгаа.

4.Metropolitan Opera, Берлиний филармони зэрэг том том театруудын карантинд зориулж тавьсан үнэгүй үзвэрүүдийг үзэх нь сайхан ажээ.

5.Ахиад цаг гарвал цахимаар авахыг хүсэж байсан хичээлүүдээ авна гэж бодож байгаа.

Цахим хичээл - Х.Сүрэн, Дизайнер

Шинэ чадварт суралцахад дурласаар...Карантины эдгээр өдрүүдэд уран бүтээлчдэд зориулсан онлайн хэлэлцүүлэг ихээр хийгдэж байгаа. Би lettering буюу уран бичлэгийн шинэ чадварыг сурч, улам дурлаж байна. Уран бичлэг нь таалагддаг олон уран бүтээлчээс Yan Barnard, Everytuesday болон stefankunz нарын цахим хичээл, хэлэлцүүлэгт суулаа.Үүнээс гадна цахим цуврал хичээлүүдээрээ алдартай "Skill share" веб сайтын хоёр сар үнэгүй хэрэглэх эрхийг "Procreate"-ээс өгснөөр олон сонирхолтой хичээл үзэх боломжтой болсон. Та нар ч гэсэн ЭНД дарж надтай нэгдээрэй!  

Урин цаг - О.Анхзаяа, Сэтгүүлч

Хөл хорионы үеэр мөн ч олон зүйлд дурлаж, түүндээ автлаа. Гэхдээ хамгийн ихээр дурласан зүйл нь нар наашлах мэдрэмж байсан юм. Хөл хорионы үеэр хот нам гүм, дээрээс нь зам хоосон шахуу. Яг энэ үед хаврын дуртай цуваа өмсөөд алхахад, дуу сонсож, нарны өөдөөс ширтэн явах нь миний ойрд мэдрээгүй амар амгалан байсан. Нар урьдынхаасаа ч илүү хурц болчихсон юм шиг, би алхаад л байвал хаач хүрч чадах юм шиг. Бороо орох дөхөөд л, тун удахгүй бүх зүйл сайхан болно доо гэх итгэл дотор ассаар байна. Зам дагасан, нэг газраас нөгөөг зорин явсан тэр мөчүүд, агаар амьсгалан хүн цөөтэй гудмаар тэнүүчилсэн цагууд хамгийн сайхан байв. Хот байнга шахуу ийм л нам гүм байгаасай гэж дотроо хүсэх шиг.

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
холбоотой мэдээ
1
2022.06.15
Mobicom Edition: Бид юунд дурлаж байна вэ? (№35)
2
2021.12.07
Бид юунд дурлаж байна вэ? №34
3
2021.11.16
Хакүхо аварга хамгаалалтын албанд ажилласантай холбоотой 10 пост
санал болгох
1
1 цагийн өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ
2
1 цагийн өмнө
Playlist: Оройн цагаар сонсоход тэс ондоо мэдрэмж төрүүлэх 12 дуу
3
22 цагийн өмнө
Саналын хайрцаг руу будаг асгаж, шатаахыг завдсан иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.