Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Бид юунд дурлаж байна вэ? №27


Хаврын тэнгэрийн ааш бидний "мүүд"-ийг өдөрт байтугай цаг тутам хэд хэдэн удаа хувирахад нөлөөлж болзошгүй байна  

Гэсэн ч хаврын хайлган цаг хаяанд ирж, яргуй аль хэдийн хэнзэлчихэж. Ub.life-ынхан энэ цаг үед юунд дурлаж байгаагаа ээлжит дугаараараа хуваалцаж байна. 

Ж.Тэгшжаргал, Гүйцэтгэх захирал 

Америкийн ABC телевизээс саяхан "Disney Family Singalong" тусгай хөтөлбөр гаргаж, дэлхийн одууд Диснейн хүүхэлдэйн киноны дуунуудаас дуулсныг үзээд маш сайхан санагдсан. Ариана Гранде, Жош Гробан, Кристина Агилера, Дэми Ловато, Майкл Бубле нар гэртээ, унтлагын өрөөнөөсөө Диснейн дуунуудыг дуулахыг тийм олон харахгүй шүү дээ. Бейонсе "Пиноккио"-гийн "When you wish upon a star"-ийг дуулсан нь хамгийн гоё байсан. Энэ хөтөлбөрийг 10 сая хүн үзсэн гэх тоо гарсан байна билээ.

Дэлхий даяар хүмүүсийг гэрээсээ ажиллаж, гадуур гарахгүй байхыг уриалж алдартай театрууд үзвэрүүдээ онлайн байршуулж, дуучид хандивын тоглолт цахимаар хийж байна. Уйдахгүй янзтай шүү.

Б.Саруул, Сэтгүүлч

Аливаа зүйлд үргэлж эерэг болон сөрөг тал оршдог. Хэдийгээр гадуур явахаа эрс багасгаж, зөвхөн ажил, гэр гэх маршруттай болсон нь заримдаа уйтгартай санагддаг ч энэ амьдралын хэв маяг надад шинэ хобби бэлэглэсэн шүү. Би ажил, гэрээ ногоон ургамлаар тохижуулах бяцхан “төслөө” эхлүүлж, тасалгааны ургамлын талаар судалж байгаа юм. Гэхдээ шууд бэлэн цэцэг авчирч тавих нь кайфтай санагдаагүй. Харин өөрөө тарьж, үрслүүлж, тордож ургуулах нь илүү утга учиртай санагдсан. Нойтон хөрс, цэцэгний анхилуун үнэрийг мэдрэх нь нэг төрлийн амралт юм гэдгийг одоо л ойлгож байна. Нээрээ ширээн дээрээ ургамал тавих нь ажлын байран дахь стрессийг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулдаг гэсэн судалгааны үр дүнг уншиж байсан.

Э.Намуун, Редактор

Өнгөрсөн амралтын өдөр би 1961 оны бүтээл “Теффани дахь өглөөний цай” киног үзсэн. Энэ киног эртнээс бүтнээр нь үзэх бодолтой байсан ч амжихгүй явсаар өдий хүрчихэж. Зохиолч Трүмэн Капотигоос энэхүү романыг бичих болсон шалтгааныг асуухад “Ертөнцийн нарыг нэгхэн өдөрт үзээд үрэгдэж алга болдог бяцхан эрвээхий шиг л Нью-Йоркт ирээд замхарч оддог тэдгээр залуухан охид бүсгүйчүүдийн бэлгэдэл болгож бичсэн” гэжээ. Энэ зохиолоор найруулагч Блейк Эдвардс 1961 онд ижил нэрт кино бүтээсэн төдийгүй Холли Голайтлигийн дүрд Одри Хэпбурн тоглосон нь үзэх сонирхлыг минь өрдсөн гэхэд болно. Зөвхөн эмэгтэй гэлтгүй хүн бүхэнд дотоод ертөнцтэйгөө зөрчилдөж явсаар жинхэнэ өөрийгөө ойлгох хүртэл цаг хугацаа болоод золиос хэрэгтэй байдгийг харуулж, та ч гэсэн Холли Голайтлигийн нэгэн адил яваа юм биш биз гэсэн асуултыг агуулгадаа шигтгэсэн нь нь их таалагдсан. Ер нь хуучны кинонуудад дурлах шинжтэй байна даа. 

Х.Сүрэн, Дизайнер

Найз маань 3 жил гүйлтийн спортоор хичээллэж байна. Тэр энэ сард зарлагдсан "UB runclub" -ийн 100 км -ийн сорилтыг хамгийн түрүүнд дуусгасан юм. Би найзыгаа 3 жил харж, түүний тэвчээрийг биширсэн. Тиймээс 2020 он гарахад гүйж эхлэх зорилго тавьсан. Одоохондоо долоо хоногт 5, 6 удаа гүйж чадахгүй байгаа ч эхлүүлсэндээ баяртай байгаа. Гүйлтийн спорт гэдэг тийм ч амар спорт биш гэдгийг гүйх болгондоо мэдэрч, цуцаж ядардаг ч гэсэн энэ спортод дурлаж байгаагаа та хэдтэй хуваалцахад сайхан байна. Аливаа зүйлийг эхлүүлнэ гэдэг маш их тэвчээр, зориг шаарддагийг дахин мэдэрч байгаа болохоор гүйлтийн спортод дурлаж байх шиг санагдлаа.

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
3 өдрийн өмнө
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
3
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
холбоотой мэдээ
1
2022.06.15
Mobicom Edition: Бид юунд дурлаж байна вэ? (№35)
2
2021.12.07
Бид юунд дурлаж байна вэ? №34
3
2021.11.16
Хакүхо аварга хамгаалалтын албанд ажилласантай холбоотой 10 пост
санал болгох
1
2 цагийн өмнө
Монгол эмэгтэйн бичлэгүүд "TikTok" дээр од болж, хэдэн сая хандалт авч байна
2
4 цагийн өмнө
Орд болгоны хэзээ ч тэвчиж үл чадах сэтгэл өвтгөм үйлдлүүд
3
6 цагийн өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.