Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Бид юунд дурлаж байна вэ? №8


Ub.life-ийн редакцийн хамт олон юу үзэж, уншиж, сонсож, ямар шинэ кино, уран бүтээлч гарч ирсэн, амралт, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлсэн, ямар шинэ содон зүйлс хийж туршсан зэргээ уншигч Тантай хуваалцахаар "Бид юунд дурлаж байна вэ?" буланг эхлүүлсэн билээ.

Энэ удаагийн дугаарт бид Тайваний соёлын солилцооны хөтөлбөр, өчигдөрхөн өндөрлөсөн Улаанбаатар олон улсын кино наадам болон Японы зохиолч Ёко Огавагийн номонд дурлаж байгаагаа хуваалцаж байна.

Соёл урлаг- У.Бямбаням, Ерөнхий редактор

ЗурагТайлбар





Тайваний соёлын солилцооны хөтөлбөрт хамрагдахаар 14 хоногийн хугацаатай Тайваньд ирээд байна. Өдөр бүр хөтөлбөртэй, шахуу л явж байна. Орчин үеийн медиа урлаг, музей, индепендент газруудаар орж, контемпорари уран бүтээлчид, соунд артистууд, Тайланд, Сингапур, Англи, Америк гээд газар бүрийн хүнтэй уулзаж явна. Тайваний гурван хотод очих ёстойгоос одоо Тайнан буюу хоёрдахь хотдоо явна. Эндээс ажигласан нэг зүйл нь аль ч урлагийн төсөл, соёлын арга хэмжээнд улсаас 60-70 хувийн санхүүжилтыг даадаг юм байна. Нөгөөтэйгүүр, хуучны түүхэн барилга байшингаа засвар хийлгүй тэр хэвээр нь галерей, урлагийн төвүүд болгон тохижуулсан нь гоё санагдлаа. Ус урссан хана нь хүртэл дотоод заслын нэг шийдэл болсон байх жишээний. Тайвань соёлын бодлогынхоо хувьд олон хөтөлбөр хэрэгжүүлж, олон орны уран бүтээлчдийг Тайваньд амьдруулж, уран бүтээл туурвих боломжоор хангаж байгаа юм байна. Мэдээж энэ нь соёлоо дэлхийд сурталчлах, өөрсдийгөө таниулах гэсэн бодлого биз.
Одоо ирээд байгаа Тайнан бол хуучин нийслэл нь. 200 гаруй жил нийслэл байсан газар, түүх дурсгал болсон байшин барилга ихтэй газар гэнэ. Халуун, хоол гээд бага зэргийн асуудал бий ч хүйтэрч буй газраас ирсэн хүнд ч энэ яамай байна. Хөтөлбөр дуусах үед дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх биз ээ.

Ном- О.Анхзаяа, Сэтгүүлч

Өнгөрсөн амралтын өдрүүдэд уншиж эхлүүлсэн ч хараахан дуусгаж амжаагүй байгаа нэг ном бий. Энэ бол Японы алдарт зохиолч Ёко Огавагийн "The Diving Pool" юм. Хайрлаж уншиж байгаа болохоор л удаж байгаа хэрэг л дээ. Ер нь Японы зохиолуудад ихээхэн дурлаж, татагдаж байна даа. Монгол хэлээр очуулагдаж гараагүй учраас англи хэл дээр уншиж байна. Уг номонд гурван богино зохиол багтсан байгаа. Эхнийх нь зохиол дээр нэгэн ганцаардмал охин ахыгаа усан сан руу үсэрч орохыг харах мөчид дурлаж орхидог тухай гарна. Мэдээж цусан төрлийн хамаатан бол биш л дээ. Гэхдээ л сэтгэлд нэг тийм эмзэглэм хачин мэдрэмж төрүүлсэн дээ. Ер нь үүнээс болоод л би энэ номыг их хайрлаж, цааш гамнан уншихаар шийдсэн юм. Япон зохиолчдын бичсэн номуудыг сайтар уншаад, цаашаа тэмдэглэл хөтлөх хүсэлтэй байгаа. Япон руу аялах мөрөөдөлдөө бага багаар ойртсон мэт санагдаж байгаа.

Кино: З.Энхмөнх, Арт директор


Аравдугаар сарын 14-20-ны хооронд зохион байгуулагдсан Улаанбаатар олон улсын кино наадмаас түүвэрлэн 11 киног үзлээ. Миний санаж байгаагаар 6 дахь жилдээ энэ наадмыг үзэж байна. Жил жилийн наадмаас хувьдаа би шинэ орны кино бүтээлийг өөртөө нээх, олон улсын наадмуудын юуг үнэлж байна вэ, түүнээс ямар сэдвүүд давамгайлж байгаа зэргийг ажиглах дуртай. Зөвхөн наадмын ачаар гэхэд би энэ жил дөрөвдөх Исланд киногоо, мөн цоо шинээр Гуатэмал, Македон улсын киног, мөн хоёр дахь жилдээ Австралийн кинотой танилцахдаа ихэд олзуурхлаа. Энэ жилийн кинонуудыг сэдвээр нь ерөнхийлбөл гэр бүл, анги давхаргын ялгаануудыг тусгасан гэж хэлж болно. Тэднээс Австралийн “Хөвөх чадвар” (ирэх жилийн Оскард нэр нь дэвшээд байгаа), Исландын “Цав цагаан өдөр” кинонууд хамгийн гүн сэтгэгдэл үлдээлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.06.15
Mobicom Edition: Бид юунд дурлаж байна вэ? (№35)
2
2021.12.07
Бид юунд дурлаж байна вэ? №34
3
2021.11.16
Хакүхо аварга хамгаалалтын албанд ажилласантай холбоотой 10 пост
санал болгох
1
4 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0