Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Биен дээрээ хамгийн олон Эминэмийн зурагтай шивээс хийлгэсэн эмэгтэй


Никки Паттерсон алдарт рэппэр Эминэмийн анхны дуу болох Stan (супер шүтэн бишрэгч гэсэн утгатай) дууг сонсохдоо өсвөр насны охин байжээ. Тэр "Үнэнийг хэлэхэд, би тэр дуунд бас Эминэмд дурлаж орхисон. Тэрэн шиг дууг би өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй. Дуунд их олон хараал хэлдэг ч би тэр дууг аавдаа хүртэл сонсгож байлаа" хэмээн ярьжээ. 

Никки 17 настайдаа Эминэмийн тоглолтыг анх удаа үзсэн ба амьдралдаа нийт 7 удаа Эминэмийг өөрийн нүдээр харж байжээ. Шотландын Абердин хотод амьдардаг тэрбээр 2010 онд Эминэмийн тоглолтыг үзэхийн тулд Нью-Йорк хотод очиж байсан аж. 

19 нас хүрснийхээ дараахан Никки анх удаа "галзуу" шүтэн бишрэгчийн хувиар нуруун дээрээ E үсэг шивүүлжээ. 

Өдгөө 35 настай Никки Паттерсон Эминэмийн зурагтай нийт 54 шивээстэй болсон бөгөөд өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд "нэг уран бүтээлчийн зурагтай шивээсийг хамгийн олон удаа хийлгэсэн" гэдэг тодотголтойгоор Гиннесийн дээд амжилтын эзэн болсон байна. 

Тэрбээр 2017 онд шивээсчин Дэвид Кордентой танилцахаас өмнө Эминэмийн дууны үгтэй цөөн хэдэн шивээс хийлгээд байжээ. Корденоор шивээс хийлгэснийхээ дараа тэр дахин 8 удаа түүнд дээр очиж Эминэмийн зурагтай шивээс хийлгэсэн аж. 

"Тэр шивээс миний амьдралыг нэг шөнийн дотор л өөрчилсөн. Өмнө нь биеийн арьсаа үзэн яддаг байсан бол төд удалгүй хайрладаг болсон" гэж Никки ярьжээ. 

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
7 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
9 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
9 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.